• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-02-03 18:45:12    
Хятад улс дахь 2003—2004 оны гадаадын хєрєнгє оруулсан 500 хvчирхэг пvvс компани

CRI

    Хятадын Худалдааны Яамны Гадаад Хєрєнгийн Хэлтсийн мэдээнд тэмдэглэснээр, Хятад улс дахь 2003—2004 оны гадаадын хєрєнгє оруулсан хамгийн том 500 хvчирхэг пvvс компаниудыг борлуулалтын хэмжээгээр нь жагсаасан дvн саяхан тодорчээ. Уг жагсаалтанд орсон тэдгээр пvvс компаниуд бол бvр 2004 оны жилийн нэгдсэн шалгалтанд оролцож, стандартын шаардлага хангасан аж ахуйн нэгжvvд юм.

    Эхний 10-д жагсаагдсан пvvс компаниуд бол Шанхайн Вольксваген Авто Машины Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани, Хун Фу Зинь Аж Yйлдвэрийн (Шэньжэнь) Хягаарлагдмал Хариуцлагатай Компани, Вольксваген Авто Машины Нэгдvгээр Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани, Фэн Да (Шанхай) Компьютерын Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани, Моторола (Хятад улс) Электроникийн Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани, Шанхайн Женерал Моторс Авто Машины Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани, Чан Чэн Олон Улсын Мэдээллийн Бvтээгдэхvvний (Шэньжэнь) Хягаарлагдмал Хариуцлагатай Компани, Шанхайн HP Хягаарлагдмал Хариуцлагатай Компани, Жун Хай Газрын Тосны Хятадын Хягаарлагдмал Хариуцлагатай Компани, Делл (Хятад улс) Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани болно.

     Шанхайн Вольксваген Авто Машины Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийн жилийн борлуулалтын хэмжээ нь 56 тэрбум 708 сая юаньд хvрч, 3 жил дараалан тэргvvн байр эзэлсээр ирсэн Моторола (Хятад улс) Электроникийн Хязгаарлагдмал Хариуцлагатай Компанийг орлон тэргvvн байранд дэвшин орсон байна. Тvvний борлуулалтын орлого нь 2003 оныхоосоо 12 тэрбум 68 сая юаниар нэмэгджээ. Хун Фу Зинь Аж Yйлдвэрийн (Шэньжэнь) Хягаарлагдмал Хариуцлагатай Компани нь 2003 онд 3-р байранд байснаасаа 2-р байранд дэвшин орж, борлуулалтын хэмжээ нь 2003 оныхоосоо 16 тэрбум 181 тэрбум юаниар нэмэгдсэн байна. Вольксваген Авто Машины Нэгдvгээр Хязгаарлагдмал Хариуцлагатай Компани нь 2003 онд 5-р байранд байснаасаа 2004 онд 3-р байранд орж, борлуулалтын орлого нь 48 тэрбум 973 сая юаньд хvрч, 2003 оныхоосоо 15 тэрбум 630 сая юаниар єсчээ. 500-рт орсон аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого нь 1 тэрбум 296 сая юаньд хvрч, тvvний орлого нь 2003 онд хамгийн сvvлд жагсаагдсан аж ахуйн нэгжийнхээс 316 сая юниар єссєн байна.

    500 хvчирхэг пvvс компанийн борлуулалтын нийт хэмжээ нь 2 триллион 100 тэрбум 854 сая юаньд хvрч, 2003 оныхоос 577 тэрбум 298 сая юаниар єсч, 2003 оны мєн vеийнхээс 37.89%-иар нэмэгджээ. Борлуулалтын дундаж хэмжээ нь 4 тэрбум 202 сая юаньд хvрч, 2003 оныхоос 1 тэрбум 155 сая юаниар єсч, 2003 оны мєн vеийнхээс 37.91%-иар нэмэгдсэн байна. Тvvний дотор, борлуулалтын хэмжээ нь 1 тэрбум 500 сая юаниас давсан пvvс компанийн тоо нь 420-д хvрч, 2003 оныхоос 106-аар нэмэгдэв. (О.Дарамбазар орчуулав)