• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Monday    Apr 14th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2005-02-04 16:49:15    
Шарын шашны сvм хийд болох Юн хэ гvн буюу найралт найрамдах сvм

CRI

    3 гайхамшгийн гурав дахь нь бол Жао фє лєv буюу зандан зуу хэмээх дуганы доторх агаруу зандан гvнгэрваатай бурхан болно. Энэ дотор нь гуулиар бvтээсэн шагимуни бурхны хєрєг бий. Бурхны ард нь халхавч маягийн арын vзэмж байдаг. Энэ арын vзэмж болон бурхны гvнгэрвааг цєм алтан агаруу модоор уран нарийн сийлж бvтээжээ. Yvнийг сийлж бvтээсэн уран мэргэн нь хосгvй гайхамшигтай билээ. Бурхан гvнгэрваа нь шалнаас шууд дуганы оройд тулж, эрсээрээ дээр доор хоёр єрєєний зай эзэлж, дотор гадартайгаа нийт 3 давхартай юм. Нар баруунш таших vед бурхны хєрєг нь улам ч сvр жавхалантай бєгєєд vзэсгэлэнтэй сайхан харагдаж, толгойных нь ар дахь гуулийн толь арын халхавч маягийн vзэмжинд нь шигтгэсэн зvйл юм шиг харагдана. Энэхvv арын vзэмж нь уг гуулийн толиор гол болгож, дєрвєн тийшээ тэлж, халхавчийн хvрээг дагуулан бvтэн дугайлж, зулны гэрэлд хялбан бvх дуганыг гэрэлтvvлдэг. Бурхны гvнгэрвээг луу ориолгосон хоёр алтан баганаар тулгуурлаж, гvнгэрвааны нурууг агаруу занднаар єнгєлж, тvvнийхээр дээр 99 луу ориолгон сийлжээ. Тэдгээр луу нь зарим нь шилээ хантран савраа сарвайж, зарим нь ас дээшээ цойлон дэгдэж, хvчтэй бєгєєд жавхалантай харагддаг байна.

    Энэ 3 гайхамшгаас гадна бас Юн хэ гvнгийн доторх барилга болон засал чимэглэл нь маш онцлог байдаг юм. Жишээлбэл номын хvдэн дуган бол тоонолжин хэлбэртэй барилга юм. Дуганы орой нь Тvвд онцолгийг дууриалган 5 суваргатай юм. Маш их Тvвд онцлогтой энэ барилга бол Хань Тvвд vндэстний урлагийг уялдуулсан охи шилдэг бvтээл болох юм. Бас жишээлбэл энд байдаг 4 хэлний бичигтэй хєшєєний бичээсийг Манж Чин улсын хаан тууривсан байжээ. "Ламтаны яриа" хэмээх энэ бичээсэнд Хань, Манж, Монгол, Тvвд 4 хэлээр ламын шашны vvсэл гарал болон Чин улсын засгийн газраас ламын шашинд авч байсан бодлого зэргийг тэмдэглэсэн байдаг.

    Энэ нь vндэстнvvдийн эв санааны нэгдэл зэргийг харуулж байгаа юм. Юн хэ гvн 1981 оноос гадаадад нээлттэй болсноос хойш жил болгон дотоод гадаадын зуун саяад хvн энд ирж єргєл єргєж мєргєл vйлдэж танилцан зугаалж байгаа юм. Єнєє Юн хэ гvн нь бурхны шашны ариун дархан газар болох тєдийгvй Хань, Манж, Монгол, Тvвд соёл урлагийн эрдэнисийн сан болсон байгаа юм.


1  2  3  
© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040