• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Sunday    Apr 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2005-02-07 14:38:31    
Будлаа ордны vлгэр

CRI

    Хєх нуур Тvвдийн єндєрлєгт байрладаг бєгєєд дэлхийд далайн тvвшнээс хамгийн єндєр хамгийн их цар хэмжээтэй ордон барилга бол даруй Тvвд уламжлалт буддын шашны ордон барилга буюу "Дэлхийн нууруун дахь гэрэлт сувд" хэмээн нэр алдаршсан, урлагийн асар их vнэ цэнэтэй євєрмєц содон гайхамшигтай будлаа ордон болох юм.

    Будлаа ордонг манай тооллын 7-р зууны Тvвдийн Соронзонгомбо хаан Тан улсын Вэнь чэн гvнжийг хатан болгож буулгахдаа зориулж байгуулсан аж. "Будлаа" гэдэг нь санскрит хэлний "Потала" гэдэг vгний авиачилсан орчуулга юм. Бурхны шашны номлолд Хомсим бодисатваагийн оршин сууж байсан арлыг ингэж нэрэлдэг байсан ажээ. Иймээс будлаа ордонг "2-р Потола ордон" ч гэдэг байна. Лхас хотын тєв дэх улаан уулан дээр байгуулагдсан энэ будлаа ордон далайн тvвшнээс 3700 метр єндєр, 360 мянган хавтгай дєрвєлжин километр талбайтай, улаан ордон цагаан ордон хэмээх хоёр их хэсгээс бvрэлдэж, улаан ордон нь тєв голд нь цагаан ордон нь зvvн жигvvрт нь байрлаж, улаан цагаан алаглан, давхар байшингууд сvvхийлцэж, нvсэр их жавхалантай байдаг юм.

     Будлаа ордны тєв хэсэг болох бєгєєд мєн улаан уулны хамаг єндєр хэсэг нь бол Соронзонгомбо хааны байгуулсан бясалгалын ордон байгаа юм. Энэ нь бол хайлмал чулуулгын агуй маягийн бурхны тахилгын єрєє болох юм. Yvний дотор Соронзонгомбо хаан, Вэнь чэн гvнж, Балбын Чизэн гvнж, Соронзонгомбо хааны их тvшмэл Лv дvн зань нарын зэрэг хvмvvсийн хєргийг тахиж байна. Эдгээр нь бол бvр 7-р зууны vеийн Тvбєєчуудын vеийн урлагийн нандин бvтээлvvд болох юм.

    Будлаар ордон нь хэдийгээр Тvвд уламжлалтай буддын шашны маш онцол ордон бэхлэлт маягийн барилга болох боловч vvнд бас Хань vндэстний нуруу багануудыг нь хээ угалзтай хийдэг онцлогийг ч хадгалаж байгаа юм. Энэ нь 1300 гаруй жилийн ємнєх Тvвд Ханий ургийн холбоотой байсны ул мєр болох бєгєєд Тvвд Хань vндэстний эв санаа нэгтэй байсны тvvхэн гэрч тэмдэг болох юм. Хятадад 1300 гаруй жилийн ємнєх нэгэн сайхан vлгэр уламжлагдсаар ирсэн юм.

    Манай тооллын 7-р зууны vед Тvвд нь Тvбє хаант тєрийн vед оршиж байжээ. Тvвдийн хаан Соронзонгомбо ажил хэрэгчээр засаг явуулан, ард иргэддээ хайтай ивээлтэй байсан болохоор Тvбє улс нь явах тусмаа хvчирхэгжиж байжээ. Хятадын тєв нутгийн Тан улстай хэлхээ холбоо тогтоож, тєв нутгийн тэргvvний техник болон соёлыг зээлдэн оруулахын тєлєє Соронзонгомбо хаан Тан улсын Вэнь чэн гvнжийг хатан болгож авахаар ураг гуйх шийдвэр гаргажээ. Ураг гуйх vvрэг авсан элч Лv дvн зань бэлэг сэлт авч Тан улсын нийслэл Чан ань(єнєєгийн Си ань)-д хvрээд, Тан улсын эргэн тойрны хэд хэдэн улс орон ч эрдэм боловсролтой бєгєєд vзэсгэлэн гоо Вэнь чэн гvнжээс ураг гуйхаар элч илгээгээд байсныг олж мэджээ. Тан улсын Тай зvн хаан олон орны элчисийн эрдэм ухааныг шалгах шийдвэр гаргаж, 3 сэдэв гаргаад бvхнийг тааруулсан талд гvнжийг єгєхєєр болжээ.

    Нэгдvгээр сэдэв нь цэцэрлэгт байсан хоёр vзvvрийн бvдvvн нарийн нь адилхан 10 модны vзvvр vндэсийг ялгуулжээ. Сэргэлэн тєрсєн Лv дvн зань мододыг усанд хийсэнд модны угны нягтац их болохоор vзvvрээ бодвол тунаж байсан тул аль нь vндэс аль нь намаан тал болохыг ялгажээ.

    Тан Тай зvн хаан хоёрдугаар сэдвээ гаргаж, дундаа 9 тахирласан нарийхан нvхтэй хаш чулуу гаргаад элчисээр утас сvвлvvлжээ. Ганц Лv дvн зань маш авхаалжтай байж, нvхний нэг vзvvрт бал тvрхчихээд нєгєє vзvvрээс нь дундуур нь нарийн утас уясан шоргоолж тавьсанд шоргоолж балны vнэрээр цааш зvтгэх бєгєєд Лv дvн зань бас хойноос нь vлээх тул тэр шоргоолж утсыг сvвлэж явсаар нєгєє vзvvрт нь гарчээ. Ингээд Лv дvн зань ялалт байгуулсан байлаа.

    Тан Тай зvн хаан гурав дахь сэдвээ гаргаж, хашаанд хорьсон 100 унагатай гvvг эх тєлтэй нь нэг нэгээр ялга гэжээ. Элчис єнгєєр нь зvсээр нь гэх зэргээр олон арга хэрэглэсэн боловч тэр бvгдийг олж ялгаж чадсангvй аж. Харин Лv дvн зань бол унага гvvг салган хорьж хоноод єглєє нь гаргасанд эх тєл бие биенээ таниж, хєхvvлж хєхєж эхэлсэн тул бvгдийг нь ялгаж чадсан байв.

    Тан тай зvн хаан Лv дvн зань бvх асуултыг хариулж чадсаныг vзээд бас нэг сэдэв нэмэж гаргажээ. Тэр нь юу гэвэл ордны нvvрээ бvтээсэн 500 охидын дотроос Вэнь чэн гvнжийг таньж олох хэрэгтэй байв. Элчисийн хэн нь боловч Вэнь чэн гvнжийг танихгvй болохоор энэ асуултыг хариулахад маш бэрх байлаа. Гэвч Лv дvн заний хувьд бол Вэнь чэн гvнж маш онцлог vнэртэй зvйл эдлэдэг. Yvнийг нь зєгийг их сонирхдог гэснийг олж мэдсэн байжээ. Гvнжийг таниж олох тэр єдєр нь Лv дvн зань сэмээрхэн зєгий авч оржээ. Тvvний ээлж болоход нєгєє зєгийгээ тавьсанд зєгий нь шууд л Вэнь чэн гvнж руу нисчээ. Лv дvн зань дахин нэг удаа ялалт байгуулав. Тан тай зvн хаан vvнийг vзээд Тvбєгийн тvшмэл нь хvртэл ийм цэцэн сэргэлэн байгаа юм чинь ийм тvшмэлтэй хаан ч гэсэн сод мэргэн байх ёстой хэмээн бодсон тул Вэнь чэн гvнжийг Соронзонгомбо хаанд хатан болгож єгчээ.
Соронзонгомбо хаантан маш их баярлаж, 999 єрєє танхимтай ордон харш байгуулж Вэнь чэн гvнжийг буулгаж авах зарлиг буулагсан байжээ. Yvний дvнд Лхасын будлаа ордон байгууладсан байна. Мєн vvний дагуу Соронзонгомбо хаан Лv дvн занийг элчээр илгээж Вэнь чэн гvнжээс ураг гуйсан сайхан vлгэрийг ч будлаа ордны хананд итгэл vнэмшилтэйгээр зурж vлдээсэн байгаа юм.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040