• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Sunday    Apr 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2005-02-08 16:48:41    
Барга монмолчуудын сар шинээ тэмдэглэх ёсон

CRI

     Сар шинийн баяр болохтой зэрэг энэх тvvхнээн уламжлагдаж ирсэн баяр найраа сайхан тэмдэглэх гэж хэн хvнгvй л хєєрєлдєж эхэлдэг билээ. Тэгэх нутаг нутгийн сар шинээ тэмдэглэх ёс гурам ч єєр єєр байдаг нь vнэнтэй. Євєр монголын Хєлєн буйрын Барга монголчуудын сар шинийн ёсоос танилцуулахыг зориж, Барга нутагтай, Бээжин их сургуулийн багш, профессор Чvлтэм гуайтай цєхєн ярилцалга авснаа энд тольлуулж байна.

     Сурвалжлагч: Баргачуудын шинийлэх ёсон яамаршуухан байдаг бол ?
Чvлтэм: Хєлєн буйрын Шинэ Хуучин хоёр Баргачуудаас хуучин баргачууд бол vндсэндээ Монгол улсынхантай адилхан байдаг. Гал тахилгын 23-аас эхлэн, битvvний шєнє хvртэл бэлтгэл ажлаа хийж шинийн нэгнийг угтдаг, битvvний оройдоо хонний ууцыг бvхлээр, хvж зул, амттан зэргийг тавьж, гал, тэнгэр, бурхан шvтээндээ шvдэж тахидаг, Шинийн нэгний єдєр болбол бурхандаа тахил тавьна, амттан жимс, бууз буурсаг, цагаан идээгээ бvрэн бэлэн болгосон байх хэрэгтэй, битvvний шєнє бол нэг жилийн хамгийн сvvлийн єдєр болохоор гэртээ битvvлж дуусны дараа ойр садан тєрєл, настан буруулчуудындаа битvvлж архи барьж очдог. Шинийн нэгний єглєє пуужин тавьж сvлд овоондоо гал асааж мєргєдєг бєгєєд золголт хийнэ гэж бvр нарнаар айл саахалтындаа айлчлаж хvрдэг.

     Сурвалжлагч: Баргачууд шинийн нэгэндээ цагаалаг хийж ирсэн зочин болгондоо амсуулдаг гэсэн ?
Чvлтэм: Тийм. Энэ бол манай баргачуудын ёс байгаа. Сvvн дотроо будаа, элсэн чигэр, чавга, vзэм хийгээд чансан цагаалгаа ирсэн зочин болгондоо амсуулдаг. Золголтын хувьд, эхлээд "амар уу? амархан уу ?" гэж мэнд эрсний дараа хадаг, хєєргєєр солилцон золгодог. Хуучинд их мєргєдєг байсан, энэ vед настайчууд олон сайхан ерєєл хайрладаг, єнєє энэ сайхан зан заншил мань бага орхигдож байна. Хуучин Баргачууд настан томоотондоо их сєхєрч мєргєдєг, бас хєл авна гэдэг, эрэгтэйчvvд бол зvvн євдєг дээрээ гараа тавиад мэхийн мєргєнє, эмэгтэйчvvд бол баруун євдєг дээрээ гараа тавиад мэхийн мєргєдєг юм.

    Сурвалжлагч: Таны vзхээр эртний зан заншлаас гэгдэж орхигдуулж байгаа зvйл их байна уу ?
Чvлтэм: єнєєгийн эрэнд дэлхий ертєнц даяарчлал зvг хєгжиж байна. Гэхдээ vндэстний зан заншил, ард иргэдийн сайн сайхан юум хэдийчинээн тэр vндэстний, орон нутгийн онцлогоо хадгалж чадсан бол дэлхийн соёл иргэншилд тєдийчинээн vнэ цэнтэй болж, хувь нэмрээ vзvvлж чаддаг, иймээс манай монголчууд єєрийнхєє сайн сайхан зан заншлаа нэн цаашид хєгжvvлэх бол нэг vндэстний онцлог, vндэстний халуун сэтгэл болох юм, vндэстнийхээ зан заншлыг хайрлах чадахгvй бол дэлхий ертєнцєє хайрлаж чадахгvй бєгєєд даяарчлалд хvрч чадахгvй, vндэстний сайн сайхан зан заншлаа уламжлан хадгалж хvндэлж хєгжvvлэх бол маш чухал юм гэж би vздэг.

    Сурвалжлагч: Чvлтэм гуай танд их баярлалаа. Тандаа эрvvл энх, сайн сайханыг хvсье! Монголын уламжлалт сайн сайхан зан заншлаа єнєд хадгалж явах болоосой гэж монгол тvмэндээ хvсье !

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040