Азийн Хєгжлийн Банкаас Хятадад суугаа тєлєєлєгчийн газрын єндєр зэрэглэлийн эдийн зсагч Жуан Зянь 2005 оны 1-р сарын 27-ны єдєр Хятадын Синь Хуа Хорооны сурвалжлагчид ярилцлага єгєхдєє, 2005 онд Хятадын эдийн засаг ерєнхийдєє тогтвортой хєгжиж, бvх жилд эдийн засгийн єсєлт нь 8.5% орчимд хvрнэ гэж би анх алхам тєсєєлж байна. Эдийн засгийн хєгжил нь зохих хэмжээгээр саарах нь Хятадын эдийн засгийн бvтцийг сайжруулж, эдийн засгийн vйл ажиллагааны явц дахь гvн давхаргын зєрчлийг намжааж, Хятадын эдийн засгийн хэлбэрэлтгvй хєгжлийг хэвээр хадгалахад ашигтай юм гэж тэмдэглэжээ.
Жуан Зянь хэлэхдээ, 2005 оны Хятадын эдийн засгийн байдлын тухай Азийн Хєгжлийн Банкны урьдчилсан тєсєєллийн тайлан єнєє хир гараагvй байна. Гэвч дотоод гадаадын олон зvйлийн хvчин зvйлийн нєлєєний улмаас, 2005 онд Хятадын эдийн засгийн єсєлтийн хурд нь 2004 оныхоос 1 пункт орчмоор саарах болно гэж би тєсєєлж байна гэлээ.
2004 оныхтой зэрэгцvvлж vзвэл, 2005 онд Хятадын хєрєнгє оруулалт болон экспорт импортын єсєлтийн хурд удааширна. Єнєєгийн байдлаар, эрчим хvч, тvvхий материал болон ачаа тээврийн нийлvvлт хангалга нь эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгvй байдал мєн оршсоор байгаа нь эдийн засгийн нэлээд тvргэн єсєн нэмэгдэхэд боогдуулал болж байгаа юм. Улс орноос макро зохицуулалтын бодлогоо цаашид хэрэгжvvлэхийн хирээр, хэт тvргэн хєгжиж байгаа зарим садбарын хєрєнгє оруулалтын нэмэгдлийн хурд буурах нь гарцаагvй юм гэж тэр тэмдэглэжээ.
2004 Хятадын vндсэн хєрєнгийн хєрєнгє оруулалт нь бvх жилийн дотоодын vйлдвэрлэлийн нийт хэмжээний 50% гаруйг эзэлсэн байна. Хєрєнгє оруулалтын ийм их хувь хэмжээ нь бусад улс оронд "маш цєєн тохиолдог" зvйл болох бєгєєд тэр нь зарим гаж vр даагвар авчрах нь дамжиггvй юм. Их хєрєнгє оруулалтад тvшиглэсэн эдийн засгийн єсєлтийн хэв загвэрыг vргэлжлvvлж болшгvй юм. 2004 онд Хятадын цєєн нутаг районд хэдийгээр "хєлсний ажлын хєдєлмєр хvч дутагдагдсан" байдал гарсан боловч, ерєнхийд нь авч vзвэл, Хятадын хєдєлмєр хvчний нєєц мєн нэдээд хангалттай байна. Хятад улс энэхvv давуу талаа бvрэн бадруулж, хєдєлмєр хvч нягтруулсан хэлбэийн vйлдвэр аж ахуйн нэгжийг дорвитой хєгжvvлж, эдийн засгийн хэлбэрэлтгvй єсєлтєє хэвээр хадгалах ёстой гэж Жуан Зянь vзсэн байна.
Yvнээс гадна, Хятад улс бас иргэдийн хэрэглээний дотоодын vйлдвэрлэлийн нийт хэмжээнд эзлэх хувийн жинг зохих хэмжээгээр дээшлvvлэх ёстой. Иймээс Хятад улс цаашид арга хэмжээ авч байгаад, тариачдын орлогын тогтвортой нэмэгдэх хандлагыг хэвээр хадгалж, сахvvгийн зарлагын талаар хєдєє аж ахуйг чухал байранд тавьж, тариачдын орлогыг цаашид дээшлvvлэн, хєдєє нутгийн хэрэглээг ахиулж, иргэдийн орлогын єсєлтєєс эдийн засгийн хєгжилд vзvvлэх тvлхиц vvргийг эрчимжvvлбэл зохино гэж Жуан Зянь vзжээ.
Дотоод гадаадын эрэлт хэрэгцээний нэмэгдлийн хэмжээний бууралт болон олон улсын худалдааны ивээх vзлийн нєлєєнєєс болж, Хятад улс 2004 оны экспорт импортын ихээр нэмэгдсэн байдлаа 2005 онд цаашид хэвээр хадгалахад маш их бэрхтэй болох юм гэж тэр тэмдэглэв.
Жуан Зянь тэмдэглэхдээ, 2005 онд Хятадын юмны vнэ ихээр єсєхгvй боловч, 2004 оны бараа метериалын єєрийн єртєг, цалин хєлс, эрчим хvч болон vйлдвэрлэлийн материалын vнэ тариф зэрэг талын хvчин зvйлийн нєлєєний улмаас мєн мєнгєний инфляфийн дарамтанд нvvрлэх болно. Бvх жилийн хэрэглээний vнийн vзvvлэлт нь бараг 4% орчимд хvрнэ гэжээ. Хятад улс 2005 онд банк санхvvгийн vйлчилгээний салбар болон тєрийн ємчийн vйлдвэр аж ахуйн нэгжийн єєрчлєлт зэрэг салбарт томоохон ахицтай болно гэдэгт итгэж байгаагаа тэр илэрхийлжээ. (О. Дарамбазар орчуулав)
|