Байгалийн єнгє vзэмжтэй танилцан жуулчлах болон амралт сувьлалт хийж жуулчлах нь мєн л энэ цагаан сарын гадагш гарч жуулчлах хоёр том сэдэв болсоор байна. Гэвч єнгєрсєн жилvvдтэй зэрэгцvvлж vзвэл, "амралт" хийхээр алс хот жуулчлах жуулчид ил тод нэмэгдсэн байна.
Холбогдох талынхан энэ оны цагаан сарын vеэр хvмvvсийн аялал жуулчлалын байдалд хийсэн анх алхамын бvртгэлээс vзэхэд," амралт" хийхээр аялал жуулчлалынхаа зорилго болгосон жуулчид 28% орчмоор нэмэгдэж, ємнєд тэнгэсийн эргийн Сан яа, Юннаны Лижиан хот нь Хятадын дотоодын жуулчдын сэтгэл зvрхэн дэх "амарч сэлvvцэх" хамгийн сайн газар болсон байна. Цагаан сарын vеэр маш олон жуулчид Хай нань мужийн Сан яа ван тохойн зочид буудалд хэд хэд хоногоор сууж, vзэмжийн цэгvvдээр явахыг ер яарахгvй байлаа. Тэд єдєр болгон vд болтол унтаж, хоол цайгаа уучхаад далайн эргэд наранд ээх буюу элсэн харгианы волебол тоглон, амралтын єдрєє ая тухтай єнгєрvvлж байлаа.
Юнь нань мужийн Лижиан хотод мєн адилхан, цєєн бус жуулчид цагаан сараас хэдэн долоо хоногын ємнє энэ эртний хотод ирчхээд, тухайн орон нутгийн бор боровжуун жижиг буудалд бууж, эртний хотын иргэдтэй хамтаар цагаан сараа тэмдэглэсэн юм. Холбогдох талын судлан шинжилсэнээр Бээжин, Шанхай, Гуанжєv, Шэнжэн зэрэг том хотын олон удаа гадар нутгаар аялан жуулчилсан туршлагатай жуулчид ингэж сэлvvхэн сайхан амарч явах аялал жуулчлалын хэлбэрийг сонгож байгаа юм байна.
Энэ хэсэг жуулчдын аялал жуулчлалын тухай шаардплага нь нэлээд єндєр байж, уламжлалт буюу жуулчлал компани даган зогсолгvй явах аялал жуулчлалын хэлбэр нь тэдний шаардлагыг хангаж чадахгvй болсон байна. Иймээс тэд сул чєлєєтєй, єєрийн санаагаараа хаа явна гэвэл явж, хаа амрах гэвэл амарч болох ийм аялал жуулчлалд маш сонирхолтой болж байгаа юм байна. Yvний зэрэгцээ цагаан сарын vеэр Гvй линий Ян сє, Дvн хуан, Y и шан зэрэг уламжлалт vзэмжийн цэгт хvрсэн маш олон жуулчид єнгєрсєнийх шиг жуулчлалын хєтєчийг дагаж, морин давхиагаар цэцэг сонирхох шиг энэ газраас нь тэр газарт яаравчлан явахаа больж, єєрийн дур сонирхолтой vзэмжит газартаа хонуут єнжvvт сууж, ая тухтай аялан жуулчилж билээ. (Пэрлаймаа орчуулсан байна)
|