Энх тайванаар зэрэгцэн орших таван зарчмийг хамгийн тvрvvнд дэвшvvлсэн Хятадын удирдагч бол Жєv Эньлай юм, 1953 оны 12-р сарын 31-ний єдєр ерєнхий сайд Жєv Эньлай Энэтхэгийн хэлэлцээний тєлєєлєгчидтэй уулзахдаа энэ таван зарчмийг анха удаа дэвшvvлсэн бєгєєд vvнийг Энэтхэгийн тал сайшаан дэмжиж хоёр талын тохиролцсон "Хятадын Тvвдийн орон нутаг болон Энэтхэг хоорондын худалдаа, зам харилцааны тухай хэлэлцээр"-ийн оршилд албан ёсоор бичиж оруулсан байна.
Сvvлээр нь энх тайванаар зэрэгцэн орших таван зарчмийг Хятад Энэтхэг, Хятад Мяньмарын хамтарсан мэдэгдэлд тодорхой тогтоосон бєгєєд энэ зарчмаар улс хоорондын харилцааг зохицуулах тvгээмэл хэм хэмжээ болгоохоор гурван орон хамтаар санаачилсан байна., 1989 оны байдлаар 90 гаруй ороны Хятад улстай хамтаран нийтлvvлсэн баримт бичигт энх тайванаар зэрэгцэн орших таван зарчмийг нотолсон байна. \ М.Цэцэн орчуулав\
|