Хятадын эдийн засаг тогтвортой тvргэн хєгжин vйлс бvтээх нєхцєл байдал сайжрахын хирээр гадаадад мэрэгжил дээшлvvлэн сурч суралцсан улам олон хvн эрдэм шижилгээний ололт амжилтаа авч эх орондоо vйлс бvтээхээр ирцгээх боллоо.
Бээжин хотын баруун дvvрэгд байриладаг Жун Гуань чуний шинжлэх ухаан техникийн нэрт нээн хєгжvvлэх районд гадаадад сурч суралцаад буцаж ирсэн хvмvvсийн шинийг бvтээхэд vйлчлэх тєв байгууладсанаас хойш, гадаадад сурч суралцсан vлэмж олон хvмvvсийн сонирхолыг ихээр татаж байна.
Єнгєрсєн онд Их Британаас буцаж ирсэн ноён Цуй Чунь Гуан сурвалжлагчид хэлэхдээ, Бид цоо шинэ техникийг судлан хєгжvvлж байгаа юм. Эх орондоо буцан ирж ажил vйлс хєгжvvлэхэд боломжийн газар хайх хэрэгтэй . учир нь техник аж vйлдвэртэй гинжилсэн хэлхээ холбоотой болохоор ажил тєрлvvд хоорондоо харилцан ойлголцож, бие биеэ дэмжих хэрэгтэй юм. иймээс бид дотоодын дээд шинэ техник тєвлєрсєн Жун Гуань чуний нээн хєгжvvлэх районыг сонгосон юм. Тус нээн хєгжvvлэх районыг засгийн газрын талаас дорвитой дэмжиж байгааг ойлогсон. Энд бас банк санхvvгийн салбарын найз нєхєд жишээлээд хэлбэл хєрєнгє оруулалтын талын хvмvvстэй олноор танилцаж болох юм гэжээ.
Ноён Цуй Чунь Гуаны байгуулсан аж ахуйн нэгж нь голцуу радио мэдээ мэдээлэл цуглуулах техник, єєрєєр хэлбэл радио телевизын ялган таних техник юм. Энэ техникийг барааны эргэлт, худалдааны гvйлгээ, зам харилцаа зэрэг салбарт ашиглаж болох юм. Жишээлбэл, тус техникийг Супер дэлгvvрт ашиглавал, хэрэглэгчид дугаарлаж касст мєнгє єгєх яршигаас зайлж болох юм. Тус техникийг агуулах, бараа тээвэрийн талбай, контенейрын порт зэрэг газар ашиглавал, ямарваа бараа бvтээгдэхvvний байгаа газрыг оновчтой тэмдэглэж байдгаас хэрэглэгчид олон барааны дотроос єєрийнхєє юумыг тун амархан олж авч чадна. Тус техник нь тун саяхан Английн засгийн газрын олгосон шинийг vvдэн бvтээсэн шагнал хvртсэн байна. Ноён Цуй Чунь Гуан баяртайгаар хэлэхдээ, Одоо энэ техник бvх дэлхийд тэргvvний техник болжээ. дотоод гадаадын олон хэрэглэгчид бидэнтэй бизнес хэлэлцээ хийж байна. тус техникийн хэтийн тєлєв маш єргєн, аж vйлдвэрлэлийн шинчлэлтийн шинэ хувьсгал хэмээн vзэгдэх болсон гэжээ.
Италид суралцаад эх орондоо буцаж ирсэн Жан Бао Чэнгийн эрхэлсэн аж ахуйн нэгж нь ч амжилтад хvрсэн байна. Тvvний судлан vйлдсэн ус ариутган цэвэрлэх тєхєєрємж нь усны нєєц баялагыг дахин ашиглах, бактери, вирус зэргийг vр ашигтай хориглох, эрчим хvч хэмнэх зэрэг онцлогтой юм. тvvний энэ бvтээгдхvvн дэлхийн тэргvvний тvвшинд хvрснээр гадаадын хэрэглэгчдийн итгэлийг хvлээсэн байна. Жан Бао Чэн сурвалжлагчид хэлэхдээ, манай компани байгуулагдаад тєдийл удаагvй боловч хэрэглэгчтэй болсон.
Ялангуяа манай бvтээгдэхvvн гадаадын хэрэглэгчдийн таашаалыг хvлээж, Япон, Испани, Америк, Энэтхэг, БНСУ, Австрали, Сингапур, Турк зэрэг улс орнуудад борлуулагдах болсон гэжээ.
1999 онд Америкаас эх ороноо буцаж ирээд ажил vйлс эрхэлж байгаа ноён Дэн Жун Хань болон тvvний удирдсан хамт олны нээн хєгжvvлж байгаа компьютерын дижитал мальтимедиа чип 20 сая гаруй ширхэгээр борлуулагдаж, бvх дэлхийн зах зээлийн 60%-ыг эзэлсэн байна. Єнєє тус салбарт хоёр зуу гаруй дотоод гадаадын vvдэлтийн патентын єрєгдєл дэвшvvлээд байна.
Ноён Чэн Жиний vvсгэн байгуулсан Био чипын компанийн хэсэг бvтээгдэхvvн нь дэлхийн тэргvvний тvвшинд хvрсэн байна.
Ноён Ху Хуй алсаас оношлох эмчилгээний системын судалгаандаа амжилтад хvрч, тэрээр судлан vйлдсэн бvтээгдэхvvнээ 18 сая ам.долларын vнээр Америкийн нэг vнэт цаасны компанид зарсан байна.
Жун Гуань Цуний шинжлэх ухаан техникийн нээн хєгжvvлэх районд єнєє гадаадад суралцаад эх орондоо буцаж ирсэн хvмvvсийн байгуулсан 2300 гаруй аж ахуйн нэгж байна, эдгээр аж ахуйн нэгжид гадаадад суралцаад эх орондоо буцаж ирсэн 6000 шахам хvн ажиллаж байна.
Тус шинжлэх ухаан техникийн нээн хєгжvvлэх районы удирдах комиссын хариуцлагатан ноён Чу Зюнь вэй хэлэхдээ, бид хойшид гадаадад суралцсан хvмvvст ажил vйлс эрхлэх, ажлаар хангагдах нэн аятай сайхан орчин ахуйг vргэлжлэн бий болгож єгєх бєгєєд 3-аас 5 жилд багтаан гадаадад суралцсан 4000 хvнийг тус нээн хєгжvvлэх райондаа урин авчирж, дээд шинэ техникийн аж ахуйн нэгжид ажиллах гадаадад суралцаад эх орондоо буцан ирсэн хvний тоог 10 мянгад хvргэхийн зэрэгцээ, аж хуйн нэгжээ 3000-д хvргэх болно гэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс vзвэл, гадаадад суралцсан хvмvvсийн нэн олноор эх орондоо буцан ирж ажил vйлс эрхэлэхэд дєхєм vзvvлэхийн тєлєє Жун Гуань Цуний шинжлэх ухаан техникийн нээн хєгжvvлэх район єнєє Вашингтон, Торонто, Токио, Лондон зэрэг хотуудад тєлєєлєгчийн газар ажлуулсан юм байна.
|