• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-03-02 11:49:29    
Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хороо

CRI

    Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хороо бол Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын байнгын байгууллага болох бєгєєд Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын чуулган завсарласан хугацаанд тєрийн хамгийн дээд эрхийг хэрэгжvvлж, Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хуралд хариуцлага хvлээж тvvнд ажлаа тайлагнадаг.

     (Нэг)  Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хорооны бvрэлдэл ба тvvний бvрэн эрхийн хугацаа

     Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хороо нь хороон дарга, хэдэн орлогч хороон дарга, нарийн бичгийн дарга, гишvvдээс бvрддэг.     Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хорооны бvрэлдэхvvнд vндэстний цєєнх зохих орон тооны тєлєєлєгчтэй байх ёстой.     Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурал нь Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хорооны бvрэлдэхvvнийг сонгон гаргах ба тэднийг тушаалаас нь огцруулах эрхтэй.     Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хорооны бvрэлдэхvvн нь тєрийн засаг захиргааны байгууллага, шvvхийн байгууллага болон прокурорын байгууллагын албан тушаалд ажиллаж болохгvй.     Удаа бvрийн сонгуулийн Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хорооны бvрэн эрхийн хугацаа нь Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлы бүрэн эрхийн хугацаатай адил байдаг ба тvvний эрх vvрэг гvйцэтгэх хугацаа нь дараачийн сонгоуулиин Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын чуулганаар Байнгын Хороог сонгон гаргах болтол хэвээр байх болно.     Байнгын Хорооны дарга, орлогч дарга нарын уг тушаалд улиран сонгогдож ажиллах хугацаа нь хоёр сонгуулиас хэтэрч болохгvй.

     (Хоёр)  Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хорооны эрх vvрэг

     Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хороо нь дараахи эрх vvрэгтэй байдаг:     1. Yндсэн Хуульд тайлбар хийж, Yндсэн Хуулиин хэрэгжилтэд хяналт тавих,     2. Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын боловсруулан гаргасах ёстой хуулиас бусад хуулуудыг боловсруулан гаргах ба тvvнд єєрчлєлт оруулах,     3. Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын чуулгаан завсарласан хугацаанд, Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын боловсруулан гаргасан хуульд хэсэг нэмэлт єєрчлєлт оруулаж болох боловч, тэр нь уг хуулийн vндсэн агуулгатай сєргєлдсэн байж болохгvй.     4. Хуульд тайлбар хийх,     5. Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын чуулган завсарласан хугацаанд, улс ардын аж ахуй болон нийгмийг хєгжvvлэх тєлєвлєгєє, улсын тєсвийн хэрэгжилтийн явцад эрхбиш хийх шаардлагатай хэсэг зохицуулалтын тєслийг хянан хэлэлцэж батлан зєвшєєрєх,     6. Тєрийн Зєвлєл, Цэргийн Тєв Зєвлєл, Ардын Дээд Шvvх болон Ардын Дээд Прокурорын Газрын ажилд хяналт тавих,     7. Тєрийн Зєвлєлийн гаргасан, Yндсэн Хууль, хуультай сєрєлдсєн засаг захиргааны хууль дvрэм, тогтоол, захирамжийг цуцлах,     8. Муж, єєртєє засах район, шууд харьяа хотын тєрийн эрхт байгууллагын боловсруулан гаргасан,  Yндсэн Хууль, хууль болон засаг захиргааны хууль дvрэмтэй сєрєлдсєн орон нутгийн чанартай хуудь дvрэм болон тогтоолыг цуцлах,     9. Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын чуулган завсарласан хугацаанд, Тєрийн Зєвлєлийн Ерєнхий сайдын нэр дэвшvvлснийг vндэс болгон Яамдын сайд, Зєвєл Хороодын дарга, Аудитын Газрын дарга, нарийн бичгийн даргыг тогтоох,     10. Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын чуулган завсарласан хугацаанд, Цэргийн Тєв Зєвлєлийн даргын єргєн мэдvvлснийг vндэс болгон Цэргийн Тєв Зєвлєлийн бусад бvрэлдэхvvнийг тогтоох,     11. Ардын Дээд Шvvхийн даргын єргєн мэдvvлснийг vндэс болгон Ардын Дээд Шvvхийн орлогч дарга, шvvгч, шvvхийн зєвлєл болон Цэргийн Шvvхийн даргыг тушаалд тохоон томилах буюу тушаалаас нь чєлєєлєх,     12. Ардын Дээд Прокурорын Газрын даргын єргєн мэдvvлсниийг vндэс болгон Ардын Дээд Прокурорын Газрын орлогч дарга, байцаагч, байцаах зєвлєл болон Цэргийн Прокурорын Газрын даргыг тушаалд тохоон томилах буюу тушаалаас нь чєлєєлєх бєгєєд Бас муж, єєртєє засах район, шууд харьяа хотын Ардын Прокурорын Газрын даргыг тушаалд тохоон томилах буюу тушаалаас нь чєлєєлєх,     13. Бvгд Наирамдах Хятад Ард Улсаас гадаад орнуудад суугаа бvрэн эрхэт тєлєєлєгчдийг тушаалд тохоон томилах буюу тушаалаас нь чєлєєлєхийг шийдэх,     14. Гадаад орнуудтаи байгуулсан гэрээ болон чухал хэлэлцээрvvдийг батлан зєвшєєрєх ба цуцлах ыг шийдэх,     15.Цэргийн албаны болон диплотат албаны хvмvvмийн зэрэглэлийн дvрэм болон бусад тєрєлжсєн зэрэглэлийн дvрмийг тогтоох,     16. Тєрийн медалаар шагнах болон алдар цол олгох явдлыг шийдэх,     17. Онцгои єршєєл vзvvлэх,     18. Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын чуулган завсарласан хугацаанд, улс орон зэвсэгт халдлагад учрасан эсвэл тvрэмгийллийн эсрэг олон  улс хороондын хамтын гэрээг эрхбиш хэрэгжvvлэх шаардлагатай болсон байдалд байлдааны байдалд орохоо зарлах,     19. Хятад даяарыг дайчлах юм уу хэсэг нутгийг дайчлах явдалыг шийдэх,     20. Бvх Хятадад эсвэл зарим муж, єєртєє засах район, шууд харьяа хотод хєл хорио тогтоох шийд гаргах,     21. Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлаас олгосон бусад эрх vvргийг хэрэгжvvлэх зэрэг эдгээр болно.

1  2