(Нэг) Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын бvрэлдэл ба тvvний бvрэн эрхийн хугацаа
Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурал нь муж, єєртєє засах район, шууд харьяа хот болон армиас сонгон гаргасан тєлєєлєгчєєр бvрэлддэг.
Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Тєлєєлєгчид нь тэднийг сонгосон байгуулллага нэжээрээ тус тус тєлєєлєгчдийн хэсэг болон бvрэлдэг байна. Tэдгээр тєлєєлєгчдийн хэсэг нь єєр єєрийн тєлєєлєгчдийн хэсгийн тэргvvн болон тvvний орлогчийг сонгон гаргадаг. Тєлєєлєгчдийн хэсгийн тэргvvний тушаалд ердийн байдалд мужийн хэмжээний орон нутгийн болон Хятадын Коммунист Намын арми дахь хамгийн дээд зиндааны хорооны Нарийн бичгийн дарга буюу орон нутгийн Ардын Тєлєєлєгчдийн Их хурлын Байнгын Хорооны дарга ажиллах бєгєєд орлогчийн тушаалд ердийн байдалд мужийн хэмжээний орон нутгийн болон Хятадын Коммунист Намын арми дахь хамгийн дээд зиндаанына хорооны Нарийн бичгийн дарга буюу тvvний орлогч эсвэл орон нутгийн Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга буюу тvvний орлогч ажилладаг.
Шат Бvрийн Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын тєлєєлєгчдийн дотор vндэстний цєєнхvvдийн тєлєєлєгч зохих орон тоог эзэлсэн байх ёстой.
Удаа бvрийн Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын бvрэн эрхийн хугацаа нь 5 жил байна.
Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын бvрэн эрхийн хугацаа дуусахаас 2 сарын ємнє, Бvх ХятАдын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хороо нь дараачийн сонгуулийн Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын тєлєєлєгчдийг сонгон гаргах ажлыг эрхбиш дуусгасан байх хэрэгтэй.
Хэрэв сонгууль хийж чадахгvй онц байдал тохиосон бол Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хороо нь нийт гишvvдийн 3-ны 2 хувиас дээшхи нь сайшаасан санал єгсєн байвал сонгууль хийж, ажиллаж буй уг сонгуулийн Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын бvрэн эрхийн хугацааг сунгаж болно.
Онц байдал дууссаны дараах 1 жилд багтаан, дараачийн сонгуулийн Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын тєлєєлєгчдийг сонгон гаргах ажлыг эрхбиш дуусгах хэрэтэй. Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурал жил болгон 1 удаа чуулах бєгєєд чуулганыг Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байгын Хороо чуулгах болно. Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын Байнгын Хороо нь шаардлагатай гэж vзсэн эсвэл Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын 5-ны 1 хувиас дээшхи тєлєєлєгчид нь санал болгосон байдалд Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурлын чуулганыг тvр чуулж болно.
1 2
|