• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Sunday    Apr 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2005-03-02 18:22:28    
Дагуулын телевизийн тавцан албан ёсоор ажиллаж эхэллээ

CRI

    Сян ган, Ао мэнь, Тай вань район болон ємнєд Солонгос, Вьетнам, Мьян Мар, Тайланд, зэрэг Азийн орнуудыг хамарсан Чан чэн (Азийн) дагуулын телевизийн тавцан 2005 оны 2-р сарын 1-ээс албан ёсоор нэвтрvvлж эхэллээ. Энэ бол 2004 оны 10-р сарын 1-ээс Чан чэн (умард Америк) дагуулын телевизийн тавцан умард Америкийн бvс нутагт нэвтрvvлэг сацаж эхэлснээс хойш Хятад улс телевизийн нэвтрvvлгээ гадаадын зах зээл тийш єргєтгєхєд хийсэн бас нэг том алхам болох юм.

    Чан чэн (Азийн) дагуулын телевизийн тавцан нь Хятадын Тєв Телевизийн 4-р сувгийн Хятад хэлний олон улсын нэвтрvvлэг, 9-р сувгийн Англи хэлний олон улсын нэвтрvvлэг, ший жvжгийн суваг болон Бээжин Хотын Телевиз, Шан хайн Дvн фан Телевиз, Гуан дvнгийн Нань фан Телевиз, Жиан сvгийн Телевизийн олон улсын суваг, Фv жианий Дvн нань Телевизийн олон улсын суваг, Хv нань Телевиз, Шэнь жэнь Телевиз, Ся мэнь Телевизийн тэнгисийн хоолойн хоёр эргийн дагуулын суваг зэрэг єєр єєрийн онцлогтой бєгєєд тєлєєлєх чанартай 11 телевизийн сувгаар бvрэлднэ. Yvнд Хятад хэлний баримжаа аялгуу, Гуан дvн аялгуу, Минь нань аялгуу, Англи хэлний зэрэг баялаг агуулгатай нэвтрvvлгvvд багтаж байна. Энэ нь Азийн Хятад хvмvvс болон Хятадын хариат нарын телевиз vзэх эрэлт шаардлагыг хангах зорилготой бєгєєд Азийн бvс нутгийн Англи хэлний vзэгчидэд Хятадыг ойлгуулах цонхо нээж єгсєн байна.

    Чан чэн (Азийн) дагуулын телевизийн тавцанд тэргvvний дишитал телевизийн техникийг ашиглаж, Ази Номохон Далайн 5-р дагуулаар дамжуулан газарт нэвтрvvлэг шууд сацаж байгаа болохоор vvний бvрхэлтэд орсон Азийн хэсэг орнууд болон Хятадын Сян ган, Ао мэнь, Тай вань районы оршин суугчид дагуулаас нэвтрvvлэг хvлэж авах газрын жижиг станц юм уу тєхєєрємжєєр Чан чэн (Азийн) дагуулын телевизийн тавцангийн нэвтрvvлгийг тєлбєргvйгээр хvлээж авч vзэж болох юм.

    Yvнээс ємнє нэвтрvvлж эхэлсэн Чан чэн (умард Америк) дагуулын телевизийн тавцан нь умард Америкийн Хятад хvмvvс, Хятадын хариат нарын халуун таашаалыг олсон байна. Хятадын олон улсын телевизийн ерєнхий компанийн холбогдох хариуцлагатаны танилцуулснаар бол боломжтой vед Европ, Африк, Атлантын далай зэрэг нутаг районд бас Чан чэн дагуулын телевизийн тавцангийн нэвтрvvлгийг сацдаг болгож, бvх дэлхийн Хятад хvмvvс болон гадаадын vзэгчидэд шилдэг vйлчилгээ хангахаар бэлтгэж байгаа юм байна.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040