Хятад улс Дэлхийн Худалдааны Байгууллагад нэгдэн орох vед хийсэн амлалтынхаа дагуу, 2004 оны 12 сарын 11-нээс эхлэн борлуулалтын салбараа бvх талаар гадаадынханд нээлттэй болгосон юм. Хятад улсын зах зээлд бvх талаар орж, зохих цар хэмжээг бvрдvvлсэн олон улсын жижиглэнгийн худалдааны пvvс компаниуд 2005 онд шинэ шинэ дэлгvvрvvдийг нэмж байгуулан ажиллуулж, том дунд хотуудад бvх талаар єргєтгєл хийх хурдаа нэмсэн явдал нь Хятадын дотоодын жижиглэнгийн худалдааны зах зээлийн єрсєлдєєнийг нэн ширvvн болгож байна.
2005 оны 2-р сард дэлхийн 500 хvчирхэг пvvс компанийн жагсаалтанд нэгдvгээр байранд орсон Wal-mart Компани Хятадын Да-лянь хотод гурав дахь дэлгvvрээ албан ёсоор байгуулж ажиллуулсан байна. Энэ бол уг компанийн Хятад улс дахь дєчин дєрєв дэх дэлгvvр болно. 2005 онд Wal-mart Компани Хятад улсад бас 15 дэлгvvр бйгуулахаар тєлєвлєж байгаа юм байна. Yvнээс гадна, гадаадын жижиглэнгийн худалдааны бусад том том пvvс компаниуд ч Хятад улс дахь хєрєнгє оруулалтын цар хэмжээгээ ихээр нэмэгдvvлцгээж байна. Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньжэнь зэрэг гол гол хотуудын шинээр хєгжиж байгаа ажил тєрлийн эрхлэлтэд гадаадын худалдаачдын хєрєнгє оруулсан vйлдвэр аж ахуйн нэгжийн эзлэх хувийн жин нь 50%-д дєхсєн юм уу тvvнээс давсан байдалтай байна.
Єнєєгийн байдлаар, дэлхийн жижиглэнгийн худалдааны 50 хvчирхэг пvvс компаниудын дотроос 70% нь Хятад улсад салбар байгууллага гарган ажиллуулж байгаа бєгєєд 2004 оны 6-р сарыг хvртлэх байдлаар, Хятад улсад ажиллаж байгаа гадаадын хєрєнгє оруулалттай vйлдвэр аж ахуйн нэгжийн тоо 268-д хvрч, дэлгvvр худалдааны газрын тоо нь 4502-д хvрчээ.
Гадаадын худалдаачид Хятадын жижиглэнгийн худалдааны салбарт хєрєнгє оруулж байгаа явдал нь жижиглэнгийн худалдааны тэргvvний хэв загвар, бараа гvйлгээний тэргvvний арга хэлбэр болон эрхлэлтийн тэргvvний vзэл ойлгогдохууныг нэвтрvvлж, хэрэглэгчдэд бараа худалдан авах аятай сайхан, аюулгvй орчин ахуйг бvрдvvлэн єгч, хямд vнийн бараа бvтээгдэхvvн хангаж байна. Yvнэий зэрэгцээ, энэ нь бас Хятадын дотоодын шинээр хєгжиж бий жижиглэнгийн худалдааны салбарын хєгжлийг дорвитой ахиулж байгаа юм.
Хятадын Худалдааны Яамны хийсэн бvртгэлийн тоо сэлтээс vзвэл, гадаадын худалдаачдын хєрєнгє оруулсан vйлвэр аж ахуйн нэгжийн 2004 оны борлуулалтын нийт хэмжээ нь бvх Хятадын жижиглэнгийн худалдааны нийт хэмжээний 4.6%-ийг эзэлсэн байна. Бээжин хот бол гадаадын худалдаачдын хєрєнгє оруулсан vйлдвэр аж ахуйн нэгжийн хєгжил нэлээд тvргэн байгаа Хятадын том хотуудын нэг нь юм. 2004 оны эцсийн байдлаар, Бээжин хотынхон нийт хєрєнгє хоршсон жижиглэнгийн худалдааны 32 vйлдвэр аж ахуйн нэгж байгуулахыг зєвшєєрсєн байв.
Гадаадын худалдаачдын хєрєнгє оруулсан vйлдвэр аж ахуйн нэгжvvд нь том дэлгvvр, тvргэн vйлчлэх цэг, супер маркет зэрэг жижиглэнгийн худалдааны гол салбаруудад хєл тавьж эхэлсэн байна. 2004 онд Бээжин хот дахь гадаадын худалдаачдын хєрєнгє оруулсан vйлдвэр аж ахуйн нэгжийн жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ нь 17 тэрбум 700 сая юаньд хvрч, 2003 оныхоос 56%-иар нэмэгджээ. Энэ нь уг хотын жижиглэнгийн худалдааны нийт хэмжээний 8.1%-ийг эзэлж, бvх Хятадын дундаж тєвшнєєс 3.5 пунктээр давсан байна. (О. Дарамбазар орчуулав)
|