• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-03-08 14:52:22    
Бээжин хот дахь vндэстний цєєнхийн гуанз ресторанууд

CRI

     Хятад улсын нийслэл Бээжин хотод vндэстнvvдийн гуанз ресторан олон ажиллаж байдаг болохоор, Хятадын орон нутгуудын євєрмєц онцлогтой хоол ундааны vйчилгээ хангаж байдаг юм. Ялангуяа Хятадын vндэстний цєєнхийн онцлогтой зарим гуанз ресторан нь Бээжин хотын хоол ундааны салбарын хамгийн онцлог зvйл болж байна. Эдгээр гуанз рестораны зонхилох нь vндэстний онцлог ихтэй амтат хоол, дуу бvжгийг уялдуулсан байдаг болохоор, хvмvvс vндэстний нутаг районд хvрээгvй ч Бээжингийн гуанк ресторанд Хятадын орон нутгуудын vндэстний онцлог зан заншил болон хоол ундааны соёлой танилцаж болдог.

    Бээжин хотын умард дvvрэг дэх "Алтан єнгєт 'Роуран' хоол ундаа, тоглолт vзvvлбэрийн талбай" гэдэг ресторан нь тэнд очиж vйлчлvvлэгчдэд зориулан Синьзянгийн vндэстний цєєнхийн дуу бvжгийн тоглолт тоглодог учраас, хvмvvсийн сонирхлыг маш их татдаг байна.

    Тэр ресторанд очсон хvн болгон нь Синьзянгийн Уйгарын Єєртєє Засах Районы vндэстний цєєнхийн иргэний гэрт зочилж байгаа юм шиг сэтгэгдэл тєрдєг юм. Рестораны цагаан ханан дээр нь Синьзянгийн байгалийн єнгє vзэмжийн зураг єлгєж, шаланд нь цэцэг хээ урласан улаан хивс тэвсэж, хиймэл ногоон vзмvvдээр цонхоо чимэглэсэн бєгєєд рестораны тєв хэсэгт нь мєргєлийн газар гаргасан нь хvмvvсийн анхаарлыг хамгийн их татдаг байна. Лалын шашны ёс журмын дагуу, мусульманчууд єдєр болгон Мекэ рvv хандан мєргєл vйлдэж 5 удаа айлдан даатгадаг байна.

    Ресторанаар нь vйлчлvvлэгчдийн мєргєл vйлдэхэд дєхєм болгохын тулд, ресторандаа мєргєлийн газар гаргасан байжээ. Уг рестораны захирал Сяо Линь сурвалжлагчид танилцуулж хэлэхдээ: "Энэ мєргєлийн газрын бvхий л засал чимэглэл нь лалын онцлог ихтэй байдаг. Мусульманчуудын мєргєл vйлдэх чиглэлийг нь Мекэ рvv хандуулан тохируулсан бєгєєд мєргєлийн ширээн дээр нь бас торгоор нэхсэн 'Куран судар' тавьж байдаг юм. Мєргєлийн газрын засал чимэглэлvvд нь ч маш онцлог байж, Туркийн гуулин эдлэл, Арабын гэр ахуйн хэрэглээний засал чимэглэлийн зvйл зэргийг хэрэглэсэн юм. Мєргєлийн газрын шаланд дэвсэж байгаа хивсийг ч Синьзянгаас тусгайлан авчирсан байна. Бид ингэж хийж байгаа нь vйлчлvvлэлгчдэд мєргєл vйлдэн ном уншихад дєхєм болгох гэсэн юм" гэжээ.

    Синзянгаас Бээжин хотод ирж уг ресторанд ажиллаж байгаа Уйгар тогтооч Ализян єєрийн хамгийн сайн хийдэг хоол, мєн уг рестораны онцлог хоол болох "Удвал цэцгийн шарсан хонины мах" гэдэг хоолныхаа тухай ингэж танилцуулсан юм: "'Удвал цэцгийн шарсан хонины мах' хоол бол Уйгарчуудын гэр бvлийн найр хуримд дутагдаж болшгvй нэг зvйлийн гол хоол болдог юм. Тvvнийг хийхэд хонины чанар сайтай махыг сонгож, хэдэн арван тєрлийн амтлагч хэрэглэн шардаг бєгєєд шарсны дараа, тэр нь дэлгэрсэн удвал цэцэг шиг сайхан харагддаг болохоор тэгэж нэрлэсэн байдаг юм" гэж Ализян хэллээ.

    Yндэстний євєрмєц онцлогтой зан заншил болон хоол ундааны соёл нь хvмvvсийн сонирхлыг татдаг учраас, "Алтан єнгєт 'Роуран' хоол ундаа, тоглолт vзvvлбэрийн талбай" энэ ресторанд очиж vйлчлvvлэх хvмvvс улмаар олширч байна. Уг ресторан нь Бээжин хотод амьдарч байгаа Синзянгийн мусульманчуудад нутгийн хоолоо идэж, нутгийн дуугаа сонсоход аятай сайхан нєхцєл боломж хангасан тєдийгvй бас бусад vндэстний хvмvvсийн Синьзянгийн vндэстний цєєнхvvдийн соёлыг ойлгох гээвч болсон юм.

    Синьзянгийн гуанк ресторан нь лалын соёлын онцлогийг хадгалсан байдаг бол, Хятадын баруун ємнєд нутгийн Юньнань мужийн Дай vндэстний гуанз ресторан нь хvмvvст усан нутгийн тєрх байдлыг санагдуулдаг байна. Єдєр болгон орой болохтой зэрэг, Бээжин хотын баруун хойт хэсэгт байрладаг "'Эрдэнийн хуур' Дай хоолны газар"-т их олон хvн очдог юм. Уг хоолны газрыг ажиллуулж байгаа, энэ жил 60 гаруй насласан Ма Шоубин гуай бол уул нь их сургуулийн багш байсан хvн бєгєєд тэтгэвэртээ гарсныхаа дараа, энэ хоолны газрыг ажиллуулжээ. Тэр хэлэхдээ: "Миний нутаг бол Мьянмар улстай ойролцоо оршдог Юньнань мужийн баруун хэсэг дэх Дэхунгийн Дай Yндэстэн, Зинпо Yндэстний Єєртєє Засах Жоу юм. Дай vндэстэн єнє удаан жилийн тvvх соёлтой бєгєєд дуу бvжигт авьяаслаг байдаг. Нутаг усныхаа хоол ундааны онцлог соёлыг Бээжин хотод амьдарч байгаа хvмvvст танилцуулахын тєлєє, би энэ хоолны газрыг ажиллуулсан юм" гэлээ.

    Тvvний танилцуулснаар, тvvний хоолны газарт ирж vйлчлvvлэгчдийн зонхилох нь сэхээтэд, уран бvтээлчид болон пvvс компанийн ажилтнууд байгаа юм байна. Ма Лин бол энэ хоолны газрын байнгын зочин юм. Тэр сурвалжлагчид хэлэхдээ: "Юньнаний онцлогтой хоол амсъя гэвэл энд ирэх нь нэлээд тохиромжтой сонголт болно. Эндэхийн vйчилгээ сайн мєртєє хоол нь ч маш амттай байдаг юм" гэжээ.

    Синьзянгийн ресторан, Дай хоолны газраас гадна, Бээжинд бас Солонгос vндэстний хоолны газар, Монгол vндэстний хоолны газар, Яо vндэстний хоолны газар зэрэг бусад vндэстний цєєнхиvvдийн гуанз ресторан олон байдаг. Хэдийгэр хоолны газруудын талбайн их бага нь харилцан адилгvй байдаг боловч, єєр єєрийнхєє тогтсон хэмжээний vйлчлvvлэгчидтэй байдаг билээ. Эдгээр гуанз ресторанаар vйлчлvvлэгчид нь зєвхєн vндэстний цєєнхийн адил бус онцлогтой хоол ундааг амталж сонирхож болох тєдийгvй бас адил бус vндэстний соёлыг ойлгож болох юм. (О. Дарамбазар орчуулж, Урангоо хянав)