Бээжингийн Ба да лингийн урт цагаан хэрэм 1954 од гадаадад нээлттэй болгосоноос одоод хvрч иртэл бvхэл 50 жил болж байна. Хагас зууны турш Ба да лин давааны урт цагаан хэрэм нь дотоод гадаадын жуулчдыг давхацсан тоогоор 130 сая хvн хvлээн авч, дотоод гадаадад алдартай аялал жуулчлалын алдарт vзэмж болсон байна.
Энэхvv тоо сэлтийг сурвалжлагч Ба да лин давааны онцгой раайоны ажлыг удирдах албаас ойлгосон юм. Уг албын ажилтан Жан Мин танилцуулж хэлэхдээ: 1952 онд тухайн vеийн засаг захиргааны газрын Ерєнхий САйдын орлогч байсан Гvє Мєрє: " Ба да лин давааны урт цагаан хэрэмд засвар хийж, дотоод гадаадын жуулчдыг агаан хэрэмд жуулчлуул" гэсэн заавар єгсєн юм. 1954 онд Ба да лин давааны урт цагаан хэрмийг албан ёсоор гадаадад нээлттэй болгож, мєн бvгд найрамдах улсын чухал их ёслол vйлдэх газар болгосон юм. 50 жилийн дотор хvлээн авч зочилсон 100 сая гаруй жуулчдын дотор гадаадын жуулчин давхардсан тоогоор 14 сая гаруй байна. Гадаадын жуулчны дотор Никсон, Танака Какуе, Реган, Путин, Мандела зэрэг тєрийн тэргvvн болон засгийн газрын тэргvvн 400 гаруй хvн урт цагаан хэрэмд гарсан юм гэжээ.
Танилцуулсанаас vзвэл, єєрчлєлт хийж нээлттэй болгосноос хойш, Хятадын эдийн засгийн байгуулалт нисэх мэт тvргэн хєгжиж, нийгмийн амьдрал тасраагvй дээшлэхийн хэрээр, улс орноос Ба да лин давааны урт цагаан хэрмийг хамгаалах болон засвар хийхэд энэ их хєрєнгє мєнгє оруулсан юм байна. Ялангуяа 1984 онд Дэн Сяопин бvх нийгэмд хандан " Хятад орноо хайрлан, урт цагаан хэрмээ засах" санаачлага гаргаснаас хойш, Ба да лин давааны урт цагаан хэрмийн дайсныг тагнах 19 паотай асарыг засан сэргээж, 2369 метр урт хэрмд засвар хийсэн байа.
Жан Мин хэлэхдээ: Хятадын vндэстний соёл иргэншил болон оюун ухааны бэлэг тэмдэг болсон Ба да лин давааны урт цагаан хэрэм нь бас ч эх оронч хvмvvжил хийх чухал бааз болох юм. Сvvлийн жилvvдэд Ба да лингийн урт цагаан хэрэмд ирж танилцан жуулчилсэн дотоод гадаадын жуулчдын дотор єсвєр vеийн хvvхэд багацууд гурваны нэг хувь гаруйг эзэлсэн байна гэжээ. (Пэрлаймаа орчуулав)
|