• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-03-09 17:22:05    
Шилинголын "малчин од" монгол гэр ємнєд туйлд сууршсан байна

CRI

    Тун саяхан Євєр Монголын Шилингол аймагын Шулуун Хєх хошуунд vйлдвэрлэсэн " малчин од" монгол гэрийг єргєн их тэнгэс далайн дээгvvр ачин, ємнєд туйлд ялгам аваачаад, дэлхийн бємбєрцєгийн хамаг ємнє туйл дах онцын сайхан vзэмж болгосон байна.

    Шулуун хєх хошууны монгол гэрийн vйлдвэр бол бvх Хятадын vндэстний цєєнхийн онц хэрэгцээт бараа бvтээгдэхvvн vйлдвэрлэж байдаг тогтсон vйлдвэр болох бєгєєд бvх Євєр Монголын Єєртєє Засах Районд модон бvтэцтэй монгол гэр vйлдвэрлэдэг тусгай vйлдвэр байгаа юм. Тэдний vйлдвэрлэж байгаа " малчин од" монгол гэрийн шошигыг Євєр Монголын алдарт барааны шошиг гэж vнэлсэн бєгєєд " малчин од" монгол гэр нь Бээжин, Тианжин, Ху бэй, Сь чуань, Шанхай зэрэг гуч гаруй том дунд хотын аялал жуулчлалын vзэмжит газарт борлуулагдаж байх тєдийгvй бас БНСУ, Япон, Герман, Испани, Тайвань, Сянгань зэрэг улс орон газар нутагт борлуулагдаж байна.

   21-р зуунд орсоноос хойш, зах зээлийн ширvvн єрсєлдєєн болон тасраагvй єргєжиж байгаа дотоод гадаадын аялал жуулчлалын борлуулгын зах зээлд нvvрлэн, Шулуун Хєх хошууны монгол гэрийн vйлдвэр нь 2003 оны 1-р сард аймагийн болон єєртєє засах районы худалдааны веб сайт дээр єєрийнхєє веб хууда гарган, бvтээгдэхvvний найдвартай чанар болон итгэлтэй эрхлэх vзэл санаандаа тvшиглэн, хоёр жилийн турш уг vйлдвэр веб сайтаар " малчин од" монгол гэрээ 40 гаруй борлуулж, 300 мянга гаруй юаний орлого олж, бvх хошуундаа веб сайтаар бараа бvтээгдэхvvнээ хамаг олон борлуулсан байгууллага болсон байна.

   2004 оны 9-р сард Австралын байгаль орчныг хамгаалах нэгэн мэргэжилтэн, веб сайтаар дамжуулан " малчин од" монгол гэрийг арван дєрєв захиалсан бєгєєд 2004 оны 12-р сард тэдгээр монгол гэрийнхээ дотроос зургаан монгол гэрийг нь ємнєд туйлд ялгам сайхан аваачсан явдал нь " малчин од" монгол гэр vйлдвэрлэж байгаа vйлдвэрийн их баяр болсон юм.

    Уламжлалт модон бvтэцтэй монгол гэрийг Хятадын нутаг дэвсгэр дэх Юань улсын дээд нийслэлийн байгаа Шулуун Хєх хошууны тал нутгаас гадаадад аваачин, дэлхийн хамаг ємнє туйлд барьсан нь малчин хvний омогшил бахархал болсон юм. (Пэрлаймаа орчуулсан байна)