Зуун худгийг эртдээ "олон нохойн чирага" гэдэг байв. Тэр бол Ордсын єндєрлєг дєхь хосгvй алдартай эртний худгууд болох юм. Нvдгvй vргэлжилсэн тэгш тал дээр, зvvн хойноос баруун ємєнєшєє сунасан хотгор тохойны дунд ороод хараа бэлчээвэл, одон мэчид хэмэрхэн тєєсєн худгийн амсруудыг олж харах болно. Гэтэл та урам сэргэж, худгийн амсруудыг хуруугаа даран тоолж эхлэх vед урдын хvмvvсийн уралгаар зохиосон "тєєрvvлэх ертєнцєд" унах нь тэр. Замбраагvй тєєсєн худгуудыг тоолход vvнийг нь орхитол тvvнийг нь дахиж толчхоод толгой тєрvvлэнэ. Тэгээд ч хvмvvс цохом хэдий байхыг нь мэдэх аргагvйдээ "зуун худаг" гэж дотроо зєвшєєрдєг байжээ.
Зуун худаг нь дачир хуурай талд байрилж, худгууд нь ягц тарахжээ. Худгийн хана нь тэгш гялгар бєгєєд дээр нь эрж цоолсон оромгvй, худагт орох шат ч байхгvй нь их гайхалтай, сонирхол тєрvvлэм байдаг. Уламжлал ярианд Чингэс хаан сартуулыг дайлах vе цэрэг мордоо дагуулан аравсын ууланд цэрэг суулгаж, зэвсэг боловсрон ан аганаж байжээ. Аагим зуны нэг єдєр Чигэс хаан 108 авын нохой дагуулан зээр авалж яваад хvнтэй мортойгоо ядарж, авын ноход нь ч амнаас нь утаа гармаар болжээ. Yзvvртvй талын єрцєнд ундармал булаг байтугай худаг ч харагдахгvй. Чингэс хаан сvрхий сандарч, зэвсгийн аврага дархан Ёлдормааг зарлигдан, авын нохдод нэг нэг худаг малтуулжээ. Ингээд хоромхон зуур 108 худгийг малтаж гарган ангах аюулаас гэлтэрсэн байна. тvvнээс хойш энэ газар "олон нохойн чирага" гэсэн нэртэй болов.
"Аврага дархан худаг малтсан" гэдэг нь домог vлгэр, уламжлал яриа болох боловч Чингэс хаан сартуулыг дайлраа одохдоо энд цэрэг суулагасан нь тvvхэд явдал болох юм. Авас жич зуун худгийн орчмын газар бол анхандаа монгол цэрэг ба сартуулын эсэргvvцэлдэх ємєнє франт байсан юм. Монгол цэрэг сартуулыг дайлсан дайн эхэлсний дараа эндэх нь туслах цэргийг хангах ар тал болсон байна. монгол цэргийн энд буудлан суусан нэг жилийн хугацаанд, арвин худаг малтан цэргийн агтаа усалж байжээ. Чингэс хаан ердаа жанжин цэргvvдээ барс, ирвэс, бvргэд, нохой зэрэгтэй зvйрэлдэг. Эртний монголчуудын ерєєлд ч олны ємєнє баатарлан урагшилдаг Чингэс хааны баатар жанжин нарыг нохойтой зvйрэлсэн байдаг. Энэх зvйрлэл бол эзэн тvшмэлийн харицааг илэтгэхээр барахгvй, эзэндээ шудрага байх санааг товойлогосон юм. Иймээс "олон нохойн чирагыг" "олон жанжны чирага" гэж ойлгож болох бvрэн боломжтой.
|