Дэлхийн хэмжээнд их дэлгэрсэн элэгний vрэвсэлтэй хvн Хятад улсад олон байдаг тєдийгvй ЄМЄЗР-д ч зєндєє байгаа юм. Yvний шалтгаан гэвэл, элэгний vрэвсэлийн тухай сурталчилгаа дутагдсан, малчин тариачдын эрvvлийг хамгаалах болон ариун цэврийн байдал тааруухан, халдварт євчинєєс урьдчилан сэргийлэх ерєнхий мэдлэг мєхєс байгаа зэрэг болно. Элэгний vрэвсэл нь хvн ардын амь нас эрvvл мэндэд шууд хор нєлєє учруулдаг тєдийгvй айл гэрийн аж амьдрал, улс ардын аж ахуй эдийн засагт ч нєлєєлдгийг бид бvгдээрээ таньж мэдэх ёстой юм.
Жишээлбэл, хєдєє тосгонд бvх гэрээрээ юм уу тєрєл саднаараа, цаашилбал бvр хот усаараа адил бус элэгний vрэвсэлд нэрвэгдээд байгаа ч нэн даруй зєв оношилсонгvй юм уу нухацтай сайн эмчлvvлсэнгvйгээс болоод євчин нь улам даамжран хvндэрч, хvндрэх тутам халдварлах хэмжээ нь их болдог байна. Yvний уршигаар, єєрєє євчинд баригдах тєдийгvй гэр бvл тєрєл тєрєгсєдєє ч зовоож, овоо чинээлэг байсан айл ч ядуурч, ядуу байсан нь єр ширэнд унаж хотоо хураах маш хэцvv байдалд ордог байна.
Одоо дэлхий дахинд элэгний vрэвсэлийг A, B, C, D, E вирус гэж таван тєрєлд хувааж байна. Энэ тухай тодруулж єгvvлбээс, элэгний vрэвсэл олон замаар халдварладаг, vvний дотор усаар халдварлах нь хамгийн олон юм. Бороо элбэгтэй жил бол хєдєє тосгоны худгийн ус амархан бохирддог, энэхvv бохир усанд юу эс байх билээ. Ийм усыг уухыг битгий хэл, ийм усаар угаасан жимс жимсгэнэ, идэшний ногоогоор дамжин євчний вирус хvнд халдварлаж, ийм халдвар авсан хvний эдэлж хэрэглэж байсан зvйлийг эрvvл хvн барихад бас халдварлаж байдаг юм.
Элэгний А vрэвсэлийг бас элэгний цочимог vрэвсэл гэдэг. Хэрвээ ийм vрэвсэлд нэрвэгдвэл, нэн даруй эмчлvvлэх хэрэгтэй бєгєєд улмаар ужигшихад хvрвэл эмчээс зєвлєлгєє авч урт хугацаагаар тєлєвлєгєєтэй, системтэй эмчлvvлэх хэрэгтэй юм.
Элэгний vрэвсэлээс урьдчилан сэргийлэх тухай хэдэн сануулга дэвшvvлбэл:
1, Ариун цэвэр байхийг хэзээд эрхэмлэж, хєл хєдєлгєєн ихтэй газар юм уу ялангуяа эмнэлгийн газар очоод ирвэл гараа даруйхан сайтар угааж байх хэрэгтэй.
2, нvvр гарын алчуур тvмпэн, шvдний сойз, аяга савх сэрээ халбагаа єєр бусдын гал тогооны хэрэгсэлээс ангид байлгаж, хамтдаа хэрэглэхийг хориглох хэрэгтэй.
3, Тогтсон хугацаатайгаар хоол ундааны хэрэгсэлээ ариутгаж байх хэрэгтэй. Єєр бусдын хэрэглэсэн зvйлийг бол хагас цаг илvv чанаж буцалгаж байж ариутган цэвэрлэнэ. Хэрвээ тєрєл тєрєгсєд чинь элэгний А vрэвсэлээ эмчлvvлээд эмнэлгээс гэртээ буцаж ирж байгаа бол хэрэглэж байсан бvх хэрэгсэлийг нь ариутгахаас гадна, ангид тавьж эрvvл хvн эндvvрч хэрэглэхээс болгоомжлох хэрэгтэй. Тэдний эдэлж хэрэглэж байсан хувцас хунар, хєнжил дэвсгэрийг нь угааж цэвэрлэх, наранд ээх зэргээр байнга ариутгаж байвал зохино.
|