Бээжин хот 3000 гаруй жилийн єнє удаан тvvхтэй болж байна. Лиао улс, Алтан улс, Юань улс, Мин улс, Чин улсаас аваад одоод хvрч иртэл бvр улсын нийслэл хот болсоор ирсэн юм. Єнєєдрийн Бээжин хот нь тvvхэн дээрэх Юань улс, Мин улсын vеийн байршилтайгаа vндсэндээ адилхан байгаа бєгєєд уг хотын хамаг эртний байршлыг нь Юань улсын vед, даруй 1267 оноос эхлvvлсэн байна. Дунд нийслэлийн хотын байршил болон тохижуулалтыг голцуу лю бинь жянь гэсэн хvн хариуцан хийж, Алтан улсын vеийн Чюн хуа дао арлын Ли гvн ордон, одоогын Бэй хай цэцэрлэгт хvрээлэнгээр тєв болгон, 1271 оноос хааны хот байгуулан эхлэж, дараа жилээс нь дунд нийслэлээ их нислэл болгон єєрчилж, Бээжин хотыг албан ёсоор нийслэл хот болгохоор тогтож, Хувилай хаан ширээнд суусан юм.
Юань улсын х нислэл хот нь урагшаа хандсан урт дєрвєлжин хэлбэртэй хот юм. Тvvний хотын ємнє хэрэм нь одоогын Бээжин хотын зvvн баруун Чан ань гудамжны ємнє талаар барлаж, ар хэрэм нь Дэ шэн мэн хаалганы гаднах Сяо гуан орчмоор байрлаж байсан юм. Одоо Шюе юань лv гудамжаас баруун талд байгаа Жянь мэнь янь шvv болон ар талынх нь Сяо юе голыг дагуулан Юань улсын их нийслэлийн буурын цэцэрлэгт хvрээлэн байгуулаад байна. Зvvн баруун хоёр тал нь vндсэндээ Мин улсын vеийн хотын хэрэмтэйгээ залгаж байна. Тэр vеийн хааны хотын хэрэм нь 28600 метр урт, 11 хаалгатай байсан байна.
Хааны хот нь Бээжин хотын ємнє талд, хааны хотын ар талд нь Хайз буюу одоогын Жи шvй тан болно. Хайзынх нь зvvн эрэг дээр тєв тагттай, тагтынх нь баруун талд нэгэн чулуутай, чулуун дээр нь " гол тавцан" гэсэн vсэг сийлээстэй. Энэ бол даруй Юань улсын vеийн хааны хотын тєв цэг болох бєгєєд тэр нь бvх Бээжин хотын гол болж байгаа юм.
Юань улсын vеийн гол тагт бол Юань улсын их нийслэлийн гол цэг юм. Энэхvv гол цэг нь одоо хотын доторхи Жvнт асарт байрлаж байна. Мин улсын vеийн нэгэн тvvхийн бичигт ингэж танилцуулсан байна: гол тагт нь ордны баруун талд байрлаж байна. Юань улсын vед байгуулжээ. Энэ гол тагт Бээжин хотын тєв дунд байрлаж байна. Тагтын зvvн талд арав гаруй алхам явбал нэгэн тайзтай, тайзных нь тэг дунд нь " тєв тайз" гэсэн vсэгтэй гэж бичсэн байна. " Тv жин жи" гэсэн номд Жvнт асар нь Жин тай фангийн зvvн талд байрлаж байна. Даруй Вань нин си хийдээс гол тагт хvрэх хэсэгт байрлаж байна гэж тодорхой бичсэн байна. Yvнээс vзэхэд Жvнт асар нь Юань улсын их нислэлийн гол тєв болох нь гарцаагvй.
Чин улсын Тэнгэр Тэтгэгч хааны 15-р онд, манай тоололын 1750 онд Жиншан уулын оройд таван тагт байгуулж, тэг дундах тагтыг нь Вань чvнь тинь тагт гэж нэрлэсэн байна. Энэ тагт бол Бээжин хотын гол шугам дээрэх гол цэг болох бєгєєд бас ч феодлын vе дэх Бээжин хотын хамаг єндєр газар болох юм. (Пэрлаймаа орчуулав)
|