

Энэ удаагийн залуучууд хєтєлбєрєєр та бvхнийхээ хуучин танил болсон Хашийг танилцуулахаар бэлтгэлээ. Тэр мань хэдэн хоногийн дараа Япон гvрэнд суралцахаар явах гэж байгаа юм. Тэрээр монгол хэлний редакцид ажилласан 3 жилийн хугацаандаа "Yзэсгэлэнт сайхан євєр монгол миний нутаг" "Бямба гарагийн дуу хєгжмийн нэвтрvvлэг" "Залуучууд хєтєлбєр" зэрэг олон сайхан нэвтрvvлэг бэлтгэн явуулж, єргєн олон монголын сонсогчид маш таалагдсан байдаг.
Хаш Євєр монголын Алша нутагтай, халх ястан. Эмэг эхийнхээ vед Монголоос энэ нутагт нvvдэлж ирээд амьдарсан юм. Энэ жил настан буурлын 83 нас сvvдэр тохиосны баярыг хийсэн байна. Монголоос хэдэн садан нь тусгайлан хvрэлцэн ирж, маш олон хvн цугларсан нvсэр том найр болжээ. Хаш 2000 он Євєр монголын vндэстний их сургуулийг уламжлалт анагаах ухааны мэргэжлээр тєгссєн юм. Ийм байталаа манай радиод ирж ажилласан нь бас нэгэн vлгэртэй.
Хаш нялх бага наснаасаа радио нэвтрvvлэгт маш сонирхолтой бєгєєд авьяастай юм. Сургуульд байхдаа амралт болох бvр Алша аймгийн радио хороонд хvvхдийн vлгэр зэрэг нэвтрvvлэг хєтлєн явуулдаг. Энэ явцад тvvний хєтлєн явуулсан нэг нэвтрvvлгийн бичлэгийг орон нутгийн шилдэг бvтээлээр манай радиод илгээсэн байжээ. Yvнийг манай редакцийн Ахмад багш сонсоод авъя, хэл нь маш тод тэгш байна гэж vнэлсний улмаар тvvний байдлыг цаашид ойлгосон байна.
Хаш ч их сургуулиа тєгсєєд манай редакцид дадлага хийх хvсэл тавьжээ. Ингээд нэг жил гаруй дадлага хийснээ манай радиод ажиллах болсон юм. Єнгєрсєнтєй харьцуулбал бидний ажиллах нєхцєл, цалин хєлс маш сайн болсон байна. Ийм байтал яагаад харь гvрэнд суралцахаар явахыг сонгосон бэ гэвэл Хаш хэлэхдээ, хvн амьдралдаа олон сонголтын ємнє тулгарч, аль нэгийг сонгох шаардлага гардаг билээ. Тэгээд ч єєрийн дуртай сонирхолтой ажил тєрлєє орхиод явах нь хэцvv санагдаж байгаа хэдий ч эцсийн бvлэгт залуу насандаа амжиж харь нутагт суралцахыг сонгожээ. Энэ нь мєн ч хожим хойшид нэн сайн ажиллахын тєлєє юм гэжээ. Их сургуульд байхдаа vерхээд ирсэн найз залуу нь Японд байгаа учраас тvvнийг зорьж очих нь нэгэн шалтгаан болж болзошгvй.
Харь гvрэнд явах гэдэг чинь тийм ч хялбархан явдал биш шvv дээ. Нэг талаар ажиллаж, нєгєє талаар япон хэл суралцах нь vнэхээр хvндрэлтэй байсан, гэхдээ зорилт тодорхой учраас ямар байдлыг ч даван туулж чаджээ. Хаш хэлэхдээ, олон улсын радиод ажилласан хугацаандаа нээрэн олон юм олж сурсан, vvнээр барахгvй адил бус салбарын олон найзтай танилцсан, тэдгээр нь тvvний ажил амьдралд маш их тусламж дэмжлэг vзvvлсэн юм. Нэн чухал нь тvvний бэлтгэн явуулсан нэвтрvvлэг Монголын сонсогчдод таалагдаж байх нь тvvнд маш их урамшуулал болсон, тэрээр vvнд маш баярладаг бєгєєд дандаа санаж явах болно гэжээ.
|