Сvvлийн жилvvдэд Хятадын vндэстний цєєнхийн дуучид эстрадын дууны тавцанд тvргэн алдаршиж, тvвд vндэстний дуучин Рун Зун Рэ Жа тэдний доторх гарамгай тєлєєлєгч болж байна. Тvvний дуу сvр жавхаатай бєгєєд гvн сэтгэлгээтэй байж, орон нутаг, vндэстний онцлогоор товойм байдаг. Энэ удаагийн хєтєлбєрєєр бид яруу сайхан хєг аяны дунд олон талын авьяастай тvвд дуучин Рун Зун Рэ Жатай танилцъя.
Та бvхний сонсож байгаа энэ дуу бол Рун Зун Рэ Жагийн дуулсан "Гайхамшигт жю жай" болно. Энэ дуу нь тvvний анх нэр гарсан бvтээл юм. 2000 оны бvх Хятадын залуу дуучны 9 дэх тэмцээнд Рун Зун Рэ Жа энэ дуугаараа эстрадын дууны мєнгєн медаль болон хамгаас таалагдсан эрэгтэй дуучны шагнал хvртсэн байна. Тvvнээс хойш энэ дуу нь Хятадын олон нутагт єргєнєєр дэлгэрч, Рун Зун Рэ Жаг ч хvмvvс сайн мэдэх болсон байна.
Жю жай гэдэг нь Хятадын баруун ємнєд нутгийн Сычуань мужийн нэрт жуулчлалын газар Жю жай гєvг зааж байна. Жю жай гєv гэдэг нь есєн тосгоны ганга гэсэн vг, энэ гангад тvвд vндэстний есєн тосгон сууршин амьдарч байгаа учраас ийм нэр олсон байна. Энэ дуунд хосгvй сайхан шvлэг, эвлэг яруу хєг айзмаар Жю жай гєvг магтан дуулсан юм.
Рун Зун Рэ Жа Хятадын Сычуань мужийн тvвд vндэстний малчны гэрт тєржээ. Нялх бага наснаасаа дуу хєгжимд маш сонирхолтой болж, 16 настайдаа анх удаа тайзанд гарч тоглосоноос хойш урлагтай салшгvй барилдлагатай нэгэн болсон байна. Улмаар Багшийн дээд сургуулийг хятад хэлний мэргэжлээр тєгсєєд нутагтаа буцаж ажиллах тэр vеэс эхэлж дуу хєгжмийн мэдлэгийг єєрєє сурч зохион бvтээх ажлаа эхлvvлжээ.
Хожим нь тэрээр Сычуань мужийн дуу хєгжмийн дээд сургууль зэрэг олон сургуульд мэргэжил дээшлvvлж, Хятадын нэрт ая зохиогч Ван Фулиньд шавь орж, ая зохиох мэдлэгийг тусгай сурсан байна. Рун Жун Рэ Жа 1991 он дуу хєгжим зохион бvтээж эхэлсэнээс єнєє хvртэл 100 гаруй бvтээлтэй явж байгаа юм. Тvvний бvтээл тvвд vндэстний уламжлалт хєгжим болон орчин vеийн дуу хєгжмийг урнаар уялдуулж, Хятадын эстрадын дууны тавцанаа євєрмєц онцлогоороо єрх тусгаарлаж байна.
Одоо та бvхний сонсож байгаа энэ дуу нь Рун Зун Рэ Жагийн єєрєє зохиосон "Жю жайгийн ерєєл" болно. "Гайхамшигт жю жай" , "Жю жайгийн ерєєл" нь бvр Жю жай гєvгээр сэдэвлэсэн дуу юм. Рун Жун Рэ Жа хэлэхдээ, Жю жай гєv нь миний нутаг , нутаг буцах бvр маш олон шинэ сэтгэгдэл болон онгод єгдєг, насаараа энд сууж нутаг усаа магтан дуулахад бэлэн байна гэжээ.
Тvвд vндэстний дуу хєгжмийг эстрад болгох нь Рун Зун Рэ Жагийн олон жилийн хvсэл мєрєєдєл мєн. 1994 оноос эхлээд тэрээр тvвд vндэстний оршин сууж байгаа нутгаар олон удаа явж, тvвдийн ардын дууг дуулж сурсан бєгєєд их хэмжээний материал эмхлэн цуглуулсан байна.
2003 оны эцсээр Рун Зун Рэ Жа єєрийнхєє 6 дах CD "А ми рє рє"-г тараасан байна. Энэ CD-г Хятадын нэрт хєгжимчин Чэн Шаочи бэлтгэн найруулж, Рун Жун Рэ Жагийн єєрєє зохиосон 5 дууг хамарсан байдаг. "А ми рє рє" нь тvвд хэлэнд ээжийн энхрий vр гэсэн vг юм. Энэ дууг тэрээр гэргий охиндоо зориулж зохиожээ. Энэ дууны клипийн дvрд Рун Зун Рэ Жя, гэргий охин ээжтэйгээ хамтаар тоглосон байна.
|