Иний буураас олдсон хєдєлгєж шилжvvлж болох дурсгалт зvйлvvдийг хадгалаж, хамгаалж, дэлгэн vзvvлж, судлахаар зорилгоо болгосон музей-Иний буурийн музейн барилгын ажил 3-р сарын 16-ны єдєр Хэ нань мужийн Ань янд эхэлсэн байна.
Иний буурь бол Хятадын тvvх соёлын дурсгалт зvйлсийн vндэсний хэмжээний чухал байгууллага нэгж болох юм. Энэ нь мєн ч Хятадын анхны сурвалж бичигт тэмдэглэгдсэн бєгєєд яст мэлхийний хуяган дээрх бичиг хийгээд археологийн олдвороор нотлогдсон Шан улсын орой шиг vеийн нийслэл хотын буурь болох юм.
Эндээс яст мэлхийн хуяган дээр бичсэн 150 мянган ширхэг бичиг, арван мянгаад ширхэг хvрэл зэвсэг болон тєрєл бvрийн хаш эдлэл, ваар сав, ясаар хийсэн эд хэрэгсэл зэрэг олдсон бєгєєд эдгээр нь хvн тєрєлхтєний соёл иргэншлийн тvvхэнд чухал байрь суурь эзэлдэг байна.
Музей нь Хэ нань мужийн Ань ян хотын баруун хойт биеийн Хуань хэ голын баруун хєвєєнд, ордон харш сvм хийдийн буурь хийгээд Хуань хэ голын хоорондох хєндийд, Хуань хэ голын голдролын районд байрлах болно. Археологийн шинжилгээ судалгаа хийснээр бол сонгон тогтоосон энэ газарт эртний соёлын ямарваа vлдэгдэл байхгvй бєгєєд Иний буурийг хамгаалах болон музейн байгуулалт хийх нєхцєл боломжийг vндсэнд нь хангасан байгаа юм байна.
Иний буурийн музейг Хятадын барилгын яамны зураг тєслийн хvрээлэн зураг тєслийг нь хийсэн байна. Барилгын талбай нь 3535 хавтгай дєрвєлжин метр, vзэсгэлэнгийн талбай нь 2354 хавтгай дєрвєлжин метр, vvндээ vзэгэлэнгийн танхим, дурсгалт зvйлсийн агуулах, судалгааны газар, тайлагнаж vзvvлэх танхим зэрэг тєхєєрємжтэй юм байна. Музей дотор голцуу Иний бууриас олдсон тvvх соёлын ховор нандин дурсгалт зvйлсийг дэлгэн vзvvлж, дотоод гадаадын vзэн танилцагсадад Хятадын соёлын vvсэл гарлыг шинжлэх ухаанчаар ойлгуулах нєхцєл боломж хангах болно.
Музейг шинжлэх ухаанч, байгаль орчныг хамгаалах, аюулгvй, буурийг хамгаалахад нийцэх бєгєєд буурийн vзэмжтэй зохицалдуулах шаардлагыг хангах зорилгоор барилгын тєсєл хийсэн байна. Зурагнаас нь харахад шинэ музей нь яст мэлхийний хуяган дээрх Хуань хэ голны "Хуань" vсэгтэй маш адилхан байж, Хуань хэ голын утга санааг ахуулсан бєгєєд Хуань хэ гол нь Шан улсын vеийн соёл иргэншлийн vvсэж хєгжихэд чухал vvрэг гvйцэтгэсэнийг бэлэгдсэн байна. Бvх барилгыг єнєєгийн байгаа газар доор байгуулж, газрын хєрсийг ургамалаар бvрхvvлж, Иний буурийн тєрєх байдлыг хэвээр нь байлгах болно. Танилцуулснаар бол нийт хєрєнгє оруулалт нь 16 сая юань болох Иний буурийн музей бол Ань ян хотын Иний буурийг дэлхийн соёлын євт оруулах єргєдєл гаргах ажлын гол байгуулалт болох юм банйа. Энэ жилийн 8-р сараас ємнє барилгыг дуусгаж, музейг нээж ажлуулахаар байгаа аж. (Э. Цогзолмаа орчуулав)
|