• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Sunday    Apr 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2005-03-25 15:17:45    
Яруу найраг гэгч

CRI

    Майн монгол vндэстний нэгэн алдарт шvлэгчээс "шvлгийг бичих тусам энгийн болж энгийн болох тусам гvvн болно" гэж хэлж єнгєрсєн юм. Энэ бол даруй шvлгийн хамгийн дээд ур мэрэгшил байж таарана, учир нь гоо сайхан бол ер нь борогжуун байдаг юм.

    Яруу найргийн vvргийг амьдрал єгєсєн юм, ард тvмэн, цаг vе, єгєсєн юм. Yнэн, сайн, сайхныг магтан дуулж, худал, муу, муухайг зад илчилж, ард тvмнээ тєлєєлж, их байгалынхаа атага шороо, дусал ус, ширхэг євс бут модоо тєлєєлж vг хэлэх хэрэгтэй. Энэ бол яруу найргийн зайлуулж болошгvй vvрэгэ байж таарана. "Євєр монголын єдрийн сонин"-д нийтлэгдсэн С.Шинэхvvгийн "Сайхан монгол орон" гэх шvлэг нь тєрж єссєн монгол нутгаа сэтгэл зvрэхнээсээ зурагласан байдаг юм.

        Сайхан монгол орон минь
        -С.Шинэхvv 
        Сvлд мєнх хєх тэнгэрт нь
    Торгон vvлс хєвсєн
        Сvргийн тоос боссон талд нь
    Тосон хур асгарсан
        Сайны vйлийг хєврvvлсэн
        Сайхан монгол орон минь.
    Онгон тvшигт буурал хайрхан нь
    Yлгэр туулсаа шивэнэсэн
    Урсгал тунгалаг цэнгэг нуур нь
    Уран шувуудаа жаргаасан
        Саруулхан бодлыг дэрвvvлсэн
        Сайхан монгол орон минь.
    Айраг сvvний ангилам цалгианд нь
    Амьдралын айзам солонгорсон
        Найраг дууны уянгийн эхшэглэнд нь
        Нармай vйлс шуранхайлсан
    Саалийн буян ундарсан
    Сайхан монгол орон минь.
    Туулийн цэнхэн тансаг байгаль нь
    Намрын єнгєєр налайсан
    Домгийн дэлт тvмэн адууд нь
    Нарны дуулиагаар дvvлсэн
    Сансар хорвоог єрєгсєн
    Сайхан монгол орон минь.

    Монгол vндэстний яруу найрагт єєрийнх нь онцгой тал агуулагдаж байдаг. Газар зvйн уур чанар болон vндэсний сэтэгэхvйн уур чанар нь тус vндэстнийхээ гоо сэрхvйг тогтоодог. Дэлхийн тэрvvн тэсийн яруу найрагч монгол vндэстэнд байж єнгєрсєн. Жишээлбэл Янжнагш.

    Євєр монголыг дууны єлгий, шvлгийн далай гэдэг сан. Хятад оронд байгаа Євєр монгол, Хєхнуур, Шинжиан, Хармєрєн, Гирэн зэрэг муж оронд монгол vндэстний шvлэгч бараг хэдэн зуу байна. жишээлбэл, Н.Сайнцогт, Б.Бєрєнбэхь нар бол улсын дотоод гадаадад нєлєєтєй монгол vндэстний алдарт шvлэгч юм. Дахивал бас Ноломсvрэн, Чи.Мэргэн, Л.Оцор зэргийн уран бvтээлийн томохон амжилт бvхий идэр насны яруу найрагчид байна. Б.Буянхэшиг, Т.Цэцэн, Т.Гомбозав зэргийн авиас билэг нь гялалзсан залуу яруу найрагчид байна.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040