• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Sunday    Apr 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2005-03-25 15:55:21    
Гансуугийн ємнєд нутаг дах сум хатгах наадам

CRI

    Хятадын баруун нутгийн Гансу мужийн ємнє зvгийн районоор голцуу Тєвд vндэстэн тєвлєрєн сууж байна. Эрт дээр vед Тєвд vндэстний эрэлхэг баатарлаг жанжин эр дайны талбайд vрэгдсэнд тухайн газар нутгийн хvн ард тvvний гавьяа зvтгэлийг дурсгахын тєлєє энэхvv жанжныг " уулын сахиулсан" болгон орон нутагтаа тахиж, энэ жанжны зvvж байсан сумыг уулын оройд хатган тахиж, ариун сvнс нь ард иргэдээ ивээн амар амгалан байхын бэлгэдэл болгосон юм байна. Сvvлээр нь тvvнд тахилга єргєхєєр очсон хvн болгон сум єргєдєг болжээ. Ингэж он удсаар хvмvvс таван єнгийн шидэт сумыг тахилгын бэлэг тэмдэг болгож, vvний улмаар " сум хатгах наадам" буй болсон юм. Yvнээс хойш Гансу мужийн ємнєд нутгийн маш олон тосгон болон аймаг бvлэгvvд єєрийнхєє сахиулсан уултай болж, жил болгон " сум хатгах" єргєн их наадам хийх болсон байна.

    Та бvхэн манай сурвалжлагчын Гансу мужийн ємнєд хэсгийн Тєвд vндэстний нэгэн тосгонд болж байгаа сум хатгах наадмын тухайн газар дах бичлэгийг сонсож байна. Сум хатгах наадмыг олонхдоо зургаа долдугаар сард хийдэг юм. Сум хатгах наадмын тэр єдєр нь аймаг тосгоны бvх эрчvvд шинэ хувцас ємсєн, сайн морь унаж, буу vvрэн, гартаа модон сум барин, ойр хавийн уулан оройд цуглан, наран мандах vед болох сум хатгах баярыг хvлээж байдаг.

    Сум хатгах наадамд оролцох эрэгтэйчvvд єєрийн гэрээсээ хєх тариан гурил, шар тос, занба, цай, торго зэрэг тахилгын зvйл авчирна. Ёслол эхлэхтэй зэрэг хvмvvс тахилгын юмээ " сан"-ын оройд цутган гал ноцоож, уулаа тахина. Сум хатгах наадамд оролцсон лам Ловсондорж танилцуулж хэлэхдээ, Санд єргєл єргєхєєс ємнє эн тэргvvнд сумын тавцанаа засах хэрэгтэй. Сумын тавцан засахдаа урьдаар доор нь метр хир гvvн дєрвєлжин нvх малтаж, нvхэн дотор нь таван тарианы vр, бас хутга, нум сум зэрэг зэвсэг булж, дээр нь метр гаруй єндєр тавцан байгуулна, энэ бол даруй сумын тавцан юм. " сан" тахихдаа сумаа тавцан дээр нь хатгаж, гэгээн, хэргэмтэн лам нар ном уншиж, уулын сахиулсан олон ардаа єєршєєн ивээхийг даатгадаг байна. Сум хатгах баярт оролцож байгаа хvмvvс цаасан дарцагт морь цацахын зэрэгцээ єндєр дуугаар уулын сахиулсан урайлж, хvн арддаа буян жаргал ивээхийг даатгана. Сум хатгах ёслол маш халуун хєгжєєнтєй байдаг гэлээ.

1  2  
© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040