Бvх Хятадын Ардын Тєлєєлєгчдийн Их Хурал энэ оны ээлжит чуулганаараа улс орныг хагалан бутаргахын эсрэг хууль баталсан билээ. Энэ хууль батлагдсан нь улсын дотоод гадаадын хvмvvсийн анхаарлыг нийдэм татаж, гадаад орны засгийн газрууд, олон улсын байгууллага, гадаадад байгаа Хятадын хариат Хятад хvмvvс болон улсын дотоодын олон тvмэн,олон ардчилсан нам бvлгvvд зэрэг тал талын хvмvvсийн сайшаал дэмжлэгийг хvлээж байна.
Улс орныг хагалан бутаргахын эсрэг хууль нийтлэгдсэнтэй холбогдуулан манай суравалжилагч Євєр Монголын их сургуулийн хууль зvйн дээд сургуулийн Пофессор Дай Шуан Си багтай утсаар холбогдож ярилцлага авсан юм.
Улс орныг хагалан бутаргахын эсрэг хууль энэ vед батлагдах болсны шалтгааны тухай тэрээр манай сурвалжилагчид эн тэргvvнд тайлбараллаа. Тvvний vзхээр, энэ хууль бол Тайваний хоолойн хоёр эргийн байдалд шинэ єєрчлєлт гарч байгаа байдалд чиглэгдэж байгаа юм. Сvvлийн жилvvдэд Тайваний хагалан бутаргах хvчин эх орноо хагалан бутаргах ажиллагаа хийж бvр улайм цайм хэмжээнд хvрсэн байлаа. Yvнд Тайваний эх орон нэгтэй ах дvv нарыг оролцуулсан бvх Хятадын ард тvмэн тvйлийн ихээр дур гvйцэж, улс орны нэгдлийг биелvvлэн уриан дуу єдєр ирэх тусмаа єндєржиж байгаа юм. Ийм угтвар нєхцєлд БХАТИХ улс орны нэгдлийн их vйлсийг биелvvлж, Тайваныг тусгаар тогтнуулах хагалан бутаргах хvчний хагалан бутаргах vйл ажиллагааг хориглон зогсоохын тулд ийм хууль боловсруулан тогтоож нийтлэх шаардлага эрэхгvй гарч ирсэн байна. энэ нь Тайвааний эх орон нэгтэй ах дvv нарыг оролцуулсан нийт Хятадын ард тvмний хамтын эрэл хvслийг тусган харуулж байгаа юм гэж Профессор Дай Шуан Си vзлээ.
Уг хуулийн энх тайвнаар нэгтгэх боллоцоог бvрмєсєн алдсан нєхцєлд энх тайвны бус арга хэлбэрээр нэгтгэнэ гэсэн заалтын тухай ярихдаа тэрээр, энэ заалт нь Тайванийг хагалан бутаргах хvчинд чиглэж байгаагаа биш харин Тайваний эх орон нэгтэй ах дvv нарт чиглэж байгаа хэрэг биш юм. Тайваний эрх баригчид энэ хуулийг дайны хууль гэж байгаа нь Тайваний эх орон нэгтэй хvмvvсийг хууран мэхлэж, эх газарт дайсгнуулж байгаа ондоо санаатай хэрэг юм гэж хэллээ.
|