• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-03-31 16:26:54    
Шведийн угсаатны зvйн музейн ажилтан Хаакен Вакхлкуисттай хийсэн ярилцлага

CRI

    Эхний асуулт: Бээжинд сайхан нар гараасай сайхан зураг авахсан гэсэн бодолтой ирсэн гэсэн. Энэ мєрєєдєл чинь биелэв vv.

    ХААКЕН: Бээжин хотод иртэл бvрхэг болохоор ямар ч зураг авч чадсангvй. Гэвч Бээжингийн Бор хотын ойролцоох хамгийн эртний байшин, хашаа орчмоор зєндєє явлаа. Намайг буцахын ємнє хоёр хоног сайхан нар гарч , би зураг авсан даа. Бор хотын орчим тал талд л сэргээлт, реставраци хийгдэж байгаа учраас зураг авахад амар гэхгvй л юм. Ямар ч гэсэн Бээжин хотын дурсамж миний гэрэл зургийн дуранд vлдлээ.

    Би Бээжин хотод бараг 6-7 удаа ирж байгаа юм. Анх удаа арван таван жилийн ємнє ирэхэд Бээжингийн замаар дугуйчдын мєрєн урсаж байлаа. Шавар байшин ч олон байсан даа. Одоо гудамж талбай єргєн болж, хоёроос дєрвєн замын урсгалтай болж, машины гол мєрєн шиг боллоо. Дугуйчид цєєрч, замын тvгжээ гацаа ч их байх болжээ.

    2. Швед угсаатны зvйн музейд Хятадаас авчирсан дурсгалын зvйл бий юу? Хятад Швед улсуудын харилцаа одоо ямар байна вэ?

    ХААКЕН:Манай музейд Хятадын vзмэр их бус байдгаас хамгийн олон жилийн тvvхтэй нь 1740 онд Зvvн –Энэтхэгийн компаний швед ахмад худалдан авчирсан хєгжмийн зэр зэмсгvvд юмаа. Тэдгээрийг Шведийн эзэн хааны академиас музейд шилжvvлсэн билээ. Швед, Хятад улсын харилцаа зуунаас тогтмолжиж, худалдаа хєгжиж эхэлсэн бєгєєд 19-р зуунд эрдэмтэдийн хоорондын харилцаа хєгжиж байсан юм. Мєн манайхаас элч нар ирж ирж ажилладаг байснаас бас тэр vеийн тухай тэмдэглэж хоцорсон дурсамжууд байдаг.

    Одоогийн эртний гоё сайхан дурсгалын газрууд , сvм хийд, гайхамшигт орчин vеийн барилгуудтай Бээжин , цэрэг морины жагсаал хэмээх нэрт дурсгалтай Сиань хот зэрэг олон хот газар суурин, байгалийн vзэсгэлэнт газар манай жуулчдыг урин дуудаж байдаг нь яг иймэрхvv зvйл бас єрнєдєд байдаггvйтэй холбоотой. Иймээс Шведээс ирэх жуулчдын тоо олширч байна.

    Хятадын тухай хуучин ойлголт, хvнд хvчир амьдралын vе байсан, тэр тухай ч бас их бичсэн байдаг юм. Одоогийн орчин vеийн нийгэмд эртний уламжлалаа хадгалах тєдийгvй єрнєдийн соёл иргэншил нэвтэрч байна. Гайхамшигт олон олон зvйлс нvд хужирлан, сэтгэл татахын хажуугаар Хятадын амтат хоолонд татагдаж, бас хямд vнэ зэрэг нь бас анхааралд єртєж байна.

    Швед-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг хоёр шалтгаанаар тодорхойлж байгаагаас нэгдvгээрт Шведийн олон аж ахуйн нэгж , компаниуд Хятадтай єргєн худалдаа хийж байгаа бєгєєд шведийн бараа бvтээгдэхvvний хувьд сайн зах зээл болж байна.

    Хоёрт, Шведvvд энд ажиллах хvч хямд тєсєр, зах зээл сайтайг харгалзан, зах зээлтэй ойрхон байгаа учраас бvтээгдэхvvнээ хийгээд энэ зах зээл дээр зарж байна. Энэ нь аж ахуй эрхлэгчдэд бvх талаар нийцдэг.
3. Хятадын эдийн засгийн хєгжлийн эрч хурд чиглэлийн талаар та юу бодож явдаг вэ?

    ХААКЕН: Сvvлийн арван жилд Хятадын эдийн засаг шиг ийм vсрэнгvй хєгжсєн практикийг дэлхий дахинаа мэдэхгvй. Огт байгаагvй.

    Би эдийн засагч бус учраас нарийн учир шалтгааныг олж тайлбарлахгvй боловч их хурдан хєгжихийн эрсдэл байгаа эсэхэд анхаарах ёстой. Гадаадын хєрєнгє оруулагчид маш ихээр орж ирж байгаа учраас банк санхvvгийн институтуудад нєлєєлж байна. Yл хєдлєх хєрєнгийн арилжаа яаж явагдах нь сонин байна.

    Надад ажиглагдсан нэг зvйл бол нэг хэсэг нь нєгєєгєєс илvv хєгжсєн коммунист орон болсон байна. Энд маш их баян чинээлэг амьдралтай хvн байна. Энэ зєрєє гарах тутам их анхааарууштай санагдаж байна. Зєрєє их лавширбал зохицуулах тохируулах амаргvй. Хятад улс баячууд олонтой, тансаг хэрэглээтэй хэрэглэгчид ихтэй болохоор эдийн засгийн тvлхэц юмаа. Шведийн нийгмийн загвар бол нийгмийн баялаг ижил тэнцvv хуваарилах зарчим бєгєєд миний бодлоор хуваарилалтын асуудал Хятадын коммунист нийгэмд анхаарал татахуйц байна. (Ярилцаж, англи хэлнээс орчуулсан У.Сарантуяа)