Нутагшин суурших болсон малжих айлуудаар тойрон явахад гэрийнх нь зvvнтэй бараг 50-100 м зайд малын хот хороогоос зайтай тогтсон газарт "хоёр овоо" харагдаж байдаг. Энэх "хоёр овоо"-ны нэг нь "vнэсэн овоо", нєгєє нь "хогийн овоо" болно. Таниж мэдэхгvй хvн ч гээд энэх "хоёр овоо"-ны их багаар нь энэ айл тус нутагт хэдчинээн он жил удсан гэдгийг барагцаалж чаддаг байна.
Монголчууд энгийн цагдаа ч зуух тулгын галдаа элдвийн бузар муухай зvйлийг хийж тvлхийг эрс цээрэлдэг бєгєєд шатаж дууссан vнэсийг нь ч хог лайтай холиж гарагахыг цээрээр vздэг. Яг иймээс малчин айлууд єдєр бvр єглєє эрт зуух тулагадаа гал хийхээс ємєнє vнэсийг нь цэвэрлэн гаргах юм уу гэр орноо шvvрдэн цэврэлсний дараа хогийг нь бас асдаа хогийн овоон дээр асагадаг. Иймэрхvv цээр журмаас болж монгол айл болгоны гэрийнх нь зvнтэй "хоёр овоо" зэрэг бий болж, он жил дараалан нэмэгдэн нэмэгдсээр байдаг ажээ. Энэх "хоёр овоо" нь гээгдмэл бодисын овоо боловч харин малчин ардын "ариун цэвэрч боловсон суртал ба ажилч борогжуун зан чанар"-ыг гvйцэд илрvvлж чадсан байдаг.
Монголчууд ер нь эрт дээр vеэсээ єглєє бvр гэр орон, хvрээ хашаагаа гил чил болтол цэвэрлэх заншилтай мєртєє малын хот хороогоо ч єдєр бvр цэвэрлэн ариутгах заншилтай байж, хvн малыг зэрэг vзэж хайрлан хамгаалж, арчилан дудамдаж ирсэн тvvхтэй билээ. Яг иймээс "vнэсэн овоо", "хогийн овоо" бол малын хот хороо ба хэвтрээс зайдуу тогтсон газарт байлагадаг бєгєєд хот хорооны ойр хавиар гадаалагсад юм уу гэр байшны шал хэрэм руу шээдгийг нь "нохой шиг юм"гэж, гэр орон, орчин тойрноо цэврэлдэггvйг нь "гахай шиг юм" гэж ёжлон хэлдэг сан.
Цаг эрэн улиран хєгжсєєр єнєє болоход, малжих тариалах орны монголчуудын гэрийн зvvнтэй єнєє "хоёр овоо" нь "нэг овоо" болж, цаашлаад бvрмєсєн арилчихсан нь ч байна. "хоёр овоо" хаа одчихав? Ямар шалтгаанаас болов? єнєєгийн малчидын амьдрал єнгєрснийхээс дээшилснээс болж, "vнэс, хог"-оо ч гарахаа байчихсан, арилагахаа ч байчихсан гэж уу? Эдгээрийг ажиглавал, дээдсийнхээ уламжлал ёс, сургал журамлалыг нь ёсчилж явдаг нь єглєє бvр "vнэс, хог"-оо нэг л гарагачихдаг байна. Энэ хэсэг айлууд нь "нэг овоо"-той болжээ. Бодож vзвэл эдгээр айлууд бол нэлээд ажилч хєдєлмєрч, ариун цэвэрч боловсон сурталтайд тооцогдоно. Нєгєє нэг тєрлийн айлууд нь дээдсийнхээ уламжлал ёс сургал журамлалыг мартаж орихчихсан айл болно. Эдгээр айлууд нь "нэг овоо" ч vгvй болжээ. Эд нар "vнэс, хог"-оо хэдэн хэдэн єдрєєр овооруулж овооруулж байгаад хэзээ зуух тулагад нь багтаж ядам болоход сая самарч малтаад дур нь хvрвэл 10,20 алдны цаана аваачаад цацчихдаг. Шар нь хvрвэл vvдээр гармагч гэр байшингийнхаа єнцєг буланд овоолж хаяад гэр зvгээ гэлдэрчихдэг байна.
Монгол айлуудын зvvн дэхь энэх гээгдмэл бодисын "хоёр овоо" нь адиль бусын цаг vейн монгол айлуудын адиль бусын амьдарлын зан дадгал ба ёс журамлалын тусгал байдаг. єнєєдєр ч гэсэн монголчууд мань энэх боловсон сайхан уламжлалаа орхилгvй эрхмэлж явбал ямар бэ?
|