
Энэ сарын 5-аас 12-ны єдрvvдэд Хятадын Тєрийн Зєвлєлийн Ерєнхий сайд Вэнь Зябао урилгаар Пакистан, Бангладеш, Шри-Ланка, Энэтхэг зэрэг оронд албан ёсны айлчлал хийсэн байна. Ерєнхий сайд Вэнь Зябаогийн ємнєд Азид хийсэн энэ айлчлалын чухал нэг зорилго бол тэдгээр улс орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжvvлэх гэсэн болно.
Айлчлалын хугацаандаа, Ерєнхий сайд Вэнь Зябао ємнєд Азийн улс орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа эрчимжvvлэн, ємнєд Азийн улс орнуудтай нийтлэг ойлголтоо нэмэгдvvлж, найрамдлаа хєгжvvлэн харилцан ашигтай байхыг баримталж байгаа Хятад улсын нааштай байр суурийг илэрхийлсэн юм.
11-ний vдээс хойш, Ерєнхий сайд Вэнь Зябао Энэтхэгийн нийслэл Шинэ Делид Хятад—Энэтхэгийн худалдааны хамтын ажиллагааны хуралд оролцож, Хятад—Энэтхэгийн эдийн засаг, худалдааг єргєтгєх асуудлаар санал бодлоо илэрхийлжээ. Ерєнхий сайд Вэнь Зябао хэлэхдээ: "Бид Хятад, Энэтхэг хоёр орон эдийн засгийн салбарт бvх талаар хамтран ажиллах 5 жилийн тєлєвлєгєєг нийтэлсэн бєгєєд тvvний гол зорилт бол 2008 он гэхэд Хятад, Энэтхэг улсуудын худалдааны хэмжээг 20 тэрбум ам.доллароос давуулж, 2010 он гэхэд 30 тэрбумд хvргэх явдал болно" гэжээ.
Хятад, Энэтхэг хоёр орон бvр эдийн засгийн єсєлт хамгийн тvргэн хєгжиж байгаа орон юм. Хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулахыг Хятад улс чухалд vзэж байна гэж Ерєнхий сайд Вэнь Зябао онцолсон байна. Ерєнхий сайд Вэнь Зябао хоёр орны эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны тvвшинг дээшлvvлэхээр хамтаар хvчин чармайлт гаргахтай холбогдуулан 5 зvйлт санал дэвшvvлжээ.
Тэр хэлэхдээ: "Нэгд, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа нааштай єргєтгєж, худалдааны салбараа тэлж єргєжvvлэхээр чармайх, Хоёрт, шинэ техникийн салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжvvлэх, Гуравт, харилцан хєрєнгє оруулалт хийхийг зоригжуулах, Дєрєвт, гэрээгээр барилга байгуулалт хийх хамтын ажиллагаа єрнvvлэх, Тавд, эдийн засаг, худалдааны олон талт хамтын ажиллагаагаа ахиулах гэсэн зэрэг болно" гэлээ.
Ерєнхий сайд Вэнь Зябао Энэтхэгт айлчлахаас ємнє, Пакистан, Бангладеш, Шри-Ланка зэрэг оронд айлчилсан хугацаандаа ч ємнєд Азийн улс орнуудтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хєгжvvлэх эрэл хvсэлтэй байгаагаа илэрхийлсэн бєгєєд, тэдгээр улс орнууд болон Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны адил бус хэмжээг харгалзан vзэж, адил бус хєгжлийн санал санаачилга дэвшvvлсэн юм.
Ерєнхий сайд Вэнь Зябаог дагалдан ємнєд Азид айлчилсан Олон улсын худалдаанд дэмжлэг vзvvлэх Хятадын нийгэмлэгийн дарга Вань Зифэй хэлэхдээ, тvvний энэ айлчлалын зорилго бол ємнєд Азийн бvс нутгийн улс орнуудтай эдийн засаг, худалдааны хэлхээ холбоогоо єргєтгєх гэсэн болно гэжээ.
Тэр хэлэхдээ: "Хятад улс болон ємнєд Азийн эдийн засаг, худалдааны хэлхээ холбоо энэ хоёр жилд маш их хєгжсєн боловч, Хятад улс болон ємнєд Азийн улс орнууд хоорондын хєгжлийн нєєц хvчин маш их байна. Бид Хятадын худалдаанд тус дєхєм vзvvлэх хамгийн том байгууллага болсны хувьд ємнєд Азийн улс орнуудын худалдаа, vйлдвэр аж ахуйн нэгжvvдтэй солилцоо, хамтын ажиллагааг дорвитой хийнэ" гэлээ.
Энэтхэг бол Ерєнхий сайд Вэнь Зябаогийн ємнєд Азийн улс орнуудад хийсэн айлчлалын хамгийн сvvлчийн орон юм. Энэтхэгийн удирдагчидтай уулзсны дараа, Ерєнхий сайд Вэнь Зябао хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ: "Хятад улс болон ємнєд Азийн улс орнуудын харилцаа бол гурав дахь улс оронд чиглэсэн биш юм. Хятад улс ємнєд Азийг энх тайван, тотвортой хєгжиж байгаа ємнєд Ази гэж vзэж байгаа бєгєєд ємнєд Азийн энх тайван, тотвортой, хєгжил нь бvс нутаг болон дэлхийн тотвортой байдал болон хєгжилд ашигтай байхыг Хятад улс харахыг хvсч байна" гэжээ. ( О. Дарамбазар орчуулж, Номин хянав)
|