"Євєр монголын залуучуу" сэтгvvлийн найруулагч залуу зохиолч С.Манханхvv шинэ нэг жилд тус сэтгvvлээ нэн чанарлаг эрхэлхээр чармайх бєгєєд уншигчидын сэтгэл хvрсэн зохиол бvтээлийг илvvхэн нийтэлж, тэрчлэн єєрєє ч уншигчидад таашаагдсан сурвалжлага мэдээлэл, найруулалыг нэн олон бичхээр байгаа юм байна. Тэр хэлэхдээ, єнгєрсєн нэг жилд єєрийн хийж байгаа сэтгvvл болон єрєєл бусад сэтгvvл дээр маш болон сурвалжлага мэдээлэл бичсэн байна, хєдєє тосгоны малчин тариачнаас аваад эрдэмтэн мэргэд, цолгорсон залуучуудыг сурвалжлан мэдээлж, уншигч олныхоо дунд маш их сайшаалтай болсон байна. Энэ жилд ч vvнээ нэн ихээр урлагжуулан амьдлагжуулж, чанарлаг бичхээр чармайх болно.
"Євєр монголын залуучуу" сэтгvvл бол хэвлэгдээд 50 гаруй жил болж байгаа нэрт сэтгvvл болно. шинэ эрэн зуунд залуучуудынхаа хайр бахархалыг татсан сэтгvvл болгон найруулах бол сэтгvvлчийн хvнд vvрэг болох юм. С.Манханхvvгийн сэтгvvл найруулах ажилд маш их тулгам шаардлага тулгарах нь мэдээж.
Тэрээр бас хэлэхдээ, ирэх жилд би сэтгvvл найруулхаар vл барам холбогдох урирдалгын тохирууллагаар сэтгvvл тархаах ажлыг ч хийх хэрэгтэй болоод байна гэжээ.
Тvvнээс єєрийн тухайлсан ажлаа сайн биелvvлсэн суур дээр єєрийн гэсэн ажил юу юу хийхээр байгаа вэ? Гэж асуухад тэрээр: Монгол улсын Тєрийн шагналт зохиолч Д.Гармагын "Алтан суврага" хэмээх орманыг Євєр монгол хэвлvvлж єгєх жилд оногдоод байна. Д.Гарма гуй єєрт минь зєвшєєрєл олгон найдаж, хуучин vсэг дээр Євєр монголд хэвлvvлхийг шаардсан юм. Энэх орман бол Монгол улст гурван дэвтрээр хэвлэгдсэн юм. Адал амьдралтай, зєрчил мєргєлдєєнєєр дvvрсэн, хэдхэн шижмээр холболдсон том бvтээл болох юм. Дэлхийн утага зохиол алт олборолж байгаа сэдвээр бичсэн зохиолч хоёрхон байдаг, нэг нь Америкийн Жикэ Лондон, нєгєє нь Оросын нэгэн зохиолч болох юм. Энэх сэдэв бол хир баргийн хvний гар оруулж чадах сэдэв биш, С.Манханхvv энэх томоохон орманыг уншигчиддаа эртхэн сонирхуулах гэж ажлаа шалавдан хийж байна. бас монгол хvvхэд багачууддаа зориулан сонирхолтой ном орчуулан хэвлvvлхээр байгаа юм байна.
Юу ч гэсэн тэр мань мэчин жилээ яаруу мєртєє ажилт бvтээлтэй єнгєрvvлсэн бол модон дахиа жилд бас амрах завгvй ажилтай болох юм байна.
|