• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Sunday    Apr 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2005-04-13 18:09:34    
Дvнь хуангийн урлагийн vзэсгэлэн Тай бэйд нээгдлээ

CRI

    Хоёр жилийн хугацаа зарцуулан бэлтгэсэн "Дvнь хуангийн урлагийн vзэсгэлэн" 3-р сарын 26-нд Тай бэйгийн тvvхийн музейд нээгдлээ. Yзэсгэлэн нээгдсэн анхны єдрєєсєє их олон vзэн танилцагсадыг хvлээж авсан байна.

    Энэ удаагийн vзэсгэлэнд Дvнь хуангийн урлагийн ховор нандин зvйлvvдээс зуу гаруй зvйлийг дэлгэн vзvvлж байна. Дэлгэн vзvvлж байгаа эдгээр зvйлийг Хятадын Дvнь хуангийн судалгааны хvрээлэн, Францын Азийн урлагийн GUIMET музей, Тай бэйгийн хааны ордон музей, Тай наний урлагийн их сургууль, Тай бэйгийн тvvхийн музей зэрэг газраас цуглуулсан байна. Олон газарт тарж бутарсан тvvх соёлын ховор нандин дурсгалт зvйлvvдийг нэг дор цуглуулж vзэсгэлэн гаргана гэдэг хялбар ажил биш юм. Иймээс соёлын зvтгэлтэн нар энэ vзэсгэлэнг "Соёлын єргєн их арга хэмжээ" хэмээн vнэлсэн байна.

    Сурвалжлагчийн газар дээрээс нь харснаар зуу гаруй ширхэг эдгээр хово ниндин vзмэрvvдийг олон тєрєлд хувааж дэлгэн vзvvлж байна. Жишээлбэл, бурхны шашны урлаг, барилгын урлаг, хувцасны хээ загвар, Дvнь хуангийн хєгжим бvжиг, судрын агуйгаас олдсон торгон дээр зурсан дурсгалт зvйлvvд, Жан да чианий Дvнь хуангийн хананы зургийг хуулж зурсан зургийн дэвтрvvд болон баяд ноёд ард иргэдийн нийгмийн амьдрал гэх зэрэг агуулгыг хамарсан байна. Энэ vзэсгэлэнд бас Дvнь хуангийн агуйг их багын хэмжээнээс нь аваад бvх зvйлийг нь яг адильхан дууриалгаж хийсэн гурван агуйны загварыг vзvvлж байна. Энэ загварт орсон Мє гао кvгийн агуйнуудын дотор мэргэжилтэн нарын хамгийн их vнэлэн сайшаадаг, Тан улсын бадран хєгжиж байсан vед бvтээгдсэн 45-р агуй, 1900 онд илрvvлсэн судрын агуй буюу 17-р агуй, Юань улсын vед бvтээгдсэн 3-р агуй зэрэг гурван агуй нь Мє гао кvгийн гэрэл сацрангуй болон нарийн нууцлагийг гvйцэд харуулж байгаа юм.

    Энэ удаагийн vзэсгэлэнд бас Францын GUIMET музейгээс торгон дээр зурсан ховор нандин бvтээлvvдийг зээлж авчран vзvvлж байна. Yvнд "Мянган мотор мянган мэлмэйтэй Арьяабал бурхан" зэрэг байна.

    Энэ vзэсгэлэнг хvмvvс маш их сонирхож байна. Хуан овогтой нэг дунд сургуулийн эрэгтэй багш сурвалжлагчид хэлэхдээ, vvнээс ємнє бас Дvнь хуангийн тvvх соёлын дурсгалт зvйлсийн vзэсгэлэнтэй танилцаж байсан юм. Тэгэхдээ тэр нь бvр vнэн бодитой зvйл биш байсан юм. Энэ удаагийн энэ vзэсгэлэнд тавьж vзvvлж байгаа эдгээр vнэн бодитой зvйлvvд нь хvмvvсийн сонирхлыг маш их маш их татаж байна. Иймээс би яасан ч Дvнь хуан орж нvдээрээ нэг vзэхийг бодож байна гэжээ. Yзэсгэлэнтэй танилцсан сэтгэгдлийнхээ тухай тэрээр хэлэхдээ, тvvхийн ороо босгоо vйл явдлуудаас болж, их олон ховор нандин дурсгалт зvйлс vрэн таран болсон байна. Хятадынхан єєрийн тvvхийн vнэт зvйлсийн vзэсгэлэн ажлуулахдаа Францаас зээлж авчирч байгаад vзvvлж байгаа нь даанч харамсалтай байна гэжээ.

    Энэ vзэгэлэнг хоёр сар гаруй ажлуулаад Гао шиvнгийн дvрслэх урлагийн ордонд аваачиж дэлгэн vзvvлэх юм байна.

    Дvнь хуан нь эртний Хятад орны баруун хязгаарт нэвтрэх хаалга, эртний "торгоны зам"-ын нэг чухал єртєє, нэн ч дорно єрнийн соёлын охи сорын солилцооны чухал тавцан болсоор ирсэн юм.

    1987 онд Дvнь хуангийн Мє гао кv агуй нь дэлхийн соёлын євийн жагсаалтад орсон юм. (Э. Цогзолмаа орчуулав)

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040