2005 оны Чин уха их сургуулийн оюутан элсэх нийт тоо єнгєрсєн онуудынхтай адиль байж, 3300 оюутнаас давахгvй. Тооны, физикийн ухаан зэрэг их салбаруудын байгуулалт хийх ба хvмvvнлэгийн шинжлэх ухааны туршилтын анги болон нийгмийн шинжлэх ухааны туршилтын анги элсэх гэж байгаа нь Чин хуа их сургуулийн энэ жилийн оюутан элсэх хамгийн их онцлог тал болно.
Чи хуа их сургуулийн оюутан элсэх алба 28-ны єдєр мэдэгдэхдээ, энэ жил уг их сургууль нийт 2280 оюутан элснэ. Yvнд нийгмийн шинжлэх ухааны салбарт 280 оюутан, урлагийн тєрлийн салбарт 240 оюутан элсэж, бусдыг нь бие дааж элснэ. Бээжингээс 350 оюутан элснэ (урлагийн тєрлийнхнийг багтаахгvй). Yvний 30-г нь нийгмийн шинжлэх ухааны агнид, бусад 320-г нь байгалийн шинжлэх ухааны ангид элснэ гэжээ.
Танилцуулснаар бол энэ жил Чин хуа их сургуулийн электроникийн салбар єнгєрсєнд "Цахим мэдээллийн судалгаа" болон "Цахимын шинжлэх ухаан хийгээд техник" гэх хоёр тусгай мэргэжилд оюутан элсэх аргаар "Цахимын мэдээллийн шинжлэх ухааны тєрєл"-ийн гэж нэгдэлтэй элсэлт хийж байсан юм. Суурь шинжлэх ухааны ангийг (тоо физикийн чиглэлтэй) 2004 онд тоо физикийн суурь шинжлэх ухааны тусгай мэргэжлил гэж єєрчилсєн бєгєєд 12 муж хотоос оюутан элсэж байсныг энэ жилээс єргєтгєж, тоо физикийн тєрлийн том салбар болгож, бvх Хятадаас оюутан элсэхээр болсон байна. Тооны шинжлэх ухааны салбар болон фзикийн салбараас гадна мэдээллийн дээд сургуулийн хэсэг тусгай мэргэжлvvдийг ч vvнд хамруулсан байна. Yvний хvрээнд тооны салбар болон физикийн салбар нь тоо хийгээд хэрэглээний тооны тусгай мэргэжил, физикийн ухааны тусгай мэргэжил гэж тус туст нь оюутан элсэж байсныг єєрчилж, энэ жил "Тоо физикийн суурь шинжлэх ухаан"-ы тусгай мэргэжил гэсэн нэрийн дор нэгдэлтэй оюутан элсэх юм байна.
Чин хуа их сургууль энэ жил анх удаагаа хvмvvнлэгийн шинжлэх ухааны туршилтын анги болон нийгмийн шинжлэх ухааны туршилтын анги байгуулж, анги болгонд 35 орчим оюутан элсэхээр байна. Эдгээр оюутад нь эхний хоёр жилдээ нийгмийн юм уу байгалийн гэж мэргэжил хуваахгvй, бvх тєрлийн vндсэн хичээлvvдийг бvхнийг сургаж, хоёр жил болсны дараа єєрсдийнх нь дур сонирхол болон харилцан сонгох зарчмын дагуу мэргэжил хуваана. Хvмvvнлэгийн шинжлэх ухааны туршилтын ангийхныг Хятал хэл уран зохиол, тvvх, гvн ухаан гурван тусгай мэргэжилд хувааж, нийгмийн шинжлэх ухааны туршилтын ангийхныг нийгмийн ухаан, эдийн засгийн ухаан, олон улсын харилцаа зэрэг гурван тусгай мэргэжилд хуваана.
|