• РҐСЏС‚адын олон улсын радиБидний тухай• РќТЇТЇСЂ хуудас
China Radio International Thursday    Apr 10th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v РќРёР№РіРјРёР№РЅ амьдрал
v РҐСЏС‚адын шинэ С‚У©СЂС…
v РђСЏР»Р°Р» жуулчлал
v РђРјСЊРґСЂР°Р»Рґ тустай
v Р¦Р°РіРёР№РЅ урсгал
v Yндэстний С†У©У©РЅС…
v РЁРЈ боловсрол
v РўР°РЅРёРЅ РјСЌРґС…ТЇР№
(GMT+08:00) 2005-04-19 18:09:33    
Бээжингийн Миао фэн шан уулын хачин vзэсгэлэнт уул болон эртний дурсгалт газар

CRI

    Миао фэн шан уулын vзэмжит район нь Бээжин хотын баруун талын Мэн тєv гєv дvvргийн нутагт, хотоос 55 км зайтай байрлаж байна. 20 хавтгай дєрвєлжин км талбайтай энэ vзэмжит районд эртний сvм хийд, хачин гоё нарс майлаас, жигтэй хад, сонин сайхан навч цэцэгтэйгээрээ алдартай. Миао фэн шан уул нь Тай хан шан уул нуруудын залгамж бєгєєд гол оргил нь далайн тvвшнээс 1291 метр єндєрт єргєгдєж, эгц босоо оргилд нь элдэв цэцэг євс ургаж, ургамалын хvрээлэн ч юм уу гэмээр. Миао фэн шан ууланд гарч ургах нарыг сонирхох, vдэшийн жаргах нарны ульвар туяаг харах, манан хvдэнт ой модоор сэлvvцэн жуулчлах зэрэг олон ажиллагаа хийж болох юм. Энэ ууланд манай орны хамаг сайн мянган муу мандарва цэцэг ургаж байгаа бєгєєд Хятадын умард нутгийн хамаг их цар хэмжээтэй уламжлалт мєргєлийн сvм байрлаж байдагаараа Бээжингийн эргэн тойрны соёлын гvvн утга агуулгатай аялал жуулчлалын нэрт vзэмжит нутаг болж байна.

    Дотоод гадаадад алдартай Миао фэн шан уулын Нян нян миао сvм бол Лиао улсын vед байгуулсан сvм юм. Лин ган ордон, Хvй сян гэ тагт, Юй хуан дин оргил гэсэн гурван хэсгээс бvрдсэн энэ сvм нь уулын хазуу даган дээр дор соливцон байрлаж, арван дєрвєн дуганд нь Шагимунь, бомбо, Кvнз, харц зэрэг олон талын сахиулсан тахиж, Мин улсын vед Хятадын умард нутгийн ард олны сvжиг мєргєлийн тєв болж байсан юм.

    Миао фэн шан уулын уламжлалт сvмийн хурал нь Мин улсын Цун Жэн Хааны vеэс эхэлж, 300 гаруй жилийн тvvхтэй болж байна. Жил болгоны билгийн улирлын 4-р сарын шинийн нэгнээс арван таван хvртэл энд бvх хятадын олон газрын сvжигтэн мєргєлчин цуглан, иргэдийн цэцгийн vзэсгэлэн ч хэдэн зуугаар ирж, маш их хєєх баяр болдог байжээ.Миао фэн шан ууланд хачин гоё vзэмж маш олон байдаг бєгєєд дотоод гадаадад алдартай vзэмж ч цєєн бус байна. Тэдгээрийн дотроос тодруулбал: Лиао улсын vеийн хааны алдарт хийд болох Ин чан си хийд, Да юнь си хийд, Ван пингийн найман vзэмжийн нэг болох Ди шvй хад, хамаг сvvлчийн хаан Фv игийн англи хэлний багш Жуан Ши дvний хувийн байшин зэрэг эртний дурсгалт газар байдаг юм. (Пэрлаймаа орчуулав)

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040