Шинэ Хятад улсын гадаад оронд оролцсон анхны дайн бол Солонгост туслан Америкийн тvрэмгийллийн эсрэг дайн болно.1950 оны 6-р сарын 25-ны єдєр Солонгосын дайн vvсэв, 29-ний єдєр АНУ 7-р флотоо илгэн Хятадын Тайванийг хvчээр тvрэмгийлсэн байна.
9-р сарын 15-ны єдєр АНУ зэрэг 15 орны цэрэг "НYБ-ын цэрэг" гэдэг нэрээр Солонгосын дайнд оролцсон бєгєєд Хятадын засгийн газрын олон удаагийн сэрэмж сануулгыг vл ойшоон, дайны галыг Хятадын хил зvг дvрэлзvvлсэн байна. Америкийн тvрэмгийллийг эсэргvvцэн улс vндэстэнээ аврах Солонгосын ард тvмний дайнд туслхын тєлєє, Хятадын засгийн газар "Америкийг эсэргvvцэн Солонгост тусалж, улс орноо хамгаалах" шийдвэр гаргаж, Хятадын Ардын Сайн Дурын Арми байгуулан Пэн Дэхуайгаар командлагч бєгєєд улс тєрийн гишvvн болгож, Солонгост очуулан Солонгосын Ардын армитай хамт Америк цэрэгтэй байлдаан хийлгэсэн байна.
1950 оны 10-р сарын 10-ний єдрєєс эхлэн гурван жилийн дотор Хятад Солонгосын арми нь 39 мянган Америк цэргийг багтаасан АНУ, БНСУ-ын цэргийг 1 сая 90 мянга устгаж, дайны ялалт хийж, БНАСАУ болон Хятадын эх газрыг тvрэмгийлэн эзлэх гэсэн Америк цэргийн тєлєвлєгєєг бут ниргэсэн байна. /М.Цэцэн орчуулав/
|