Улаанхад хот Євєр Монголын Зvvн ємнєд хэсэг, Хятадын зvvн хойт нутгийн баруун хэсэгт байрлаж байдаг. Євєр Монголын єндєрлєгийн Лиао Хе голын тал газар руу сунасан vргэлжилэл дээр байж, Бээжингээс вагооноор арван хэдэн цагийн зайтай юм. Улаанхад гэдэг нэр тус хотын зvvн хойт талд байдаг Улаанхадаас ирэлтэй юм. Улаанхад хот уул нь Зуу уд аймаг гэдэг нэртэй байсан юм. тус хот нь долоон хошуу, хоёр сянь, гурван дvvрэгтэй. 4 сая 552 мянган хvм амта, vvний дотор Монгол vндэстэн 770 мянган хvн байна. улаанхад хот нь Євєр Монголын Єєртєє Засах Раионы шууд хариа хот юм.
Улаанхад хот єнє эртний гэрэл цацрангуй тvvх, соёлтой юм. Улаанхад хот бол мєнч Хятадын хамгийн том vлэг гvрвэлийн нутаг юм. Улаанхадад арван мянган жилийн тэртээх хvн тєрлєхтний уул мєр байгаа бєгєєд найман мянган жилийн соёл иргэншлийн тvvхтэй гэж архелогичид гэрчилж байна. олон vейн тvvх нь Улаанхадад vлэмжхэн хэмжээний эртний соёлын буурь vлдээсэн байна. єнєє тус хотоос 6800 гаруй эртний соёлылн буурь олдсон байна. энэ Євєр Монголын соёлын vлдвэрийн хагас шахам хувийг эзэлсэн байна, эдгээрийн дотор Лиао улсын дээд нийслэл Шан Жинь хотын буурь зэрэг улсын хэмжээний тvvх соёлын дурсгалт газар долоо байгаа бєгєєд Єєртєє Засах Раионы хэмжээний тvvх соёлын дурсгалт газар 24 байдаг юм.
Улаахад нь єргєн уудам нутагтай, элбэг баян эх баялагтай, ургамал болон гиологийн олон талт чанарыг хадгалсан байгаалын музей байгаа юм. Улаанхад хот нь бас аялал жуулчиллийн vзэмжит газар юм. тус хот зургаан сая гаруй га малын билчээртэй, хоёр сая гаруй га ой шугуйтай, ойн нємрєг нь 23% хувид хvрч байна. энэ нутагт Луухын гол, Шармєрєн, Єлзиймєрєн, Жолой гол, Гvнгрийн гол зэрэг таван том гол мєрєнтэй, дал гаруй нуур бvрдтэй. Тvvний дотроос Хэшигтэн Хошууны Далай нуур нь 2330 гаруй га талбайтай Євєр Монголдоо гуравдугаарт орох нуур юм. хєдєє аж ахуй бол Улаанхадын суурь аж ахуй юм. нэг сая нэг зуу дал гаруй мянган га тариан газартаа, буудай, эрдэнэ шиш, нарим зэрэг vр тарианаас гадна, чихир лууван, наран цэцэг, навчин тамхи, эмийн материал зэргийг таридаг. Мал аж ахуйн талд таван хошуу мал бvрэн байдаг юм. уул уурхайн эх баялаг элбэгтэй, нvvрс, нефт, алт, мєнгє, зэс, тугалага зэрэг элбэгтэй юм.
|