Хар чарайтай Оюунсанг хаа vзсэн ч хvмvvс андуурдаггvй боловч бодол сэтгэлдээ юу нэгийг бяшилгэж явааг ойлгох хvн цєєн байдаг байх.
Сурвалжлагад ярилцлага єгєхдєє, Оюунсан хар магнайгаа шатсан хєдєс шиг атруулсаар:"дуурлаг урлаг мань хvчин мєхєсдєж байна" гээд нэг их бодол болж байгаа нь илхэн. Аргагvй байх, Оюунсан 1980 онд Євєр монголын урлагийн сургуулийн дууны ангиас тєгєсч, 1987 онд байгуулагдсан Євєр монголын vндэстний дуурлагийн бvгэмийн анхадагч 5 тоглогчын нэг болсноос хойш одоо дуурлаг урлагийн хамгийн алдарт хvний нэг болжээ. Тэрээр дуурлагийн бvлгэмд ирснээс аваад 2000 он хvртлэхь 13 жилийн хугацаанд тєрийн болон Євєр монголын єєртєє засах районы шагналыг 20 гаруй удаа гардаж, бvх орны дуурлаг урлагийн хамгийн дээд зэргийн шагнал "мандарваа" шагнал, Євєр монголын єєртєє засах районы утага урлагийн хамгийн дээд дэсийн шагнал "сарна" шагналыг гардсан бєгєєд vзэгч олондоо мэдрэгдсэн дуурлагийн урлагчин болжээ.
Тайзнаас хархад шог юмvрлэг тэр мань энгийн амьдралдаа дандаа нэг юм сэтгэчихсэн тогтуун дєлгєн зантай байж, зохиол туурвиж явдаг сан. Тэр дуурлагийн бvлгэмд орсныхоо дараа нэгэн шилдэг тоглогч болох зорилтоороо дуулах, жvжиглэх, шог яриа хэлэх ба тvvлдэр хєгжим, баян хуур, тєрвєн чихид морин хуур, хувис зэрэг хєгжмийг сурч, холбоо, шог, шог жvжгийн 20 гаруй бvтээл бичин тоглосон юм уу нийтлvvлсэн байна. Yvнээс гадана бас хєгжим найрууллагын бvтээл туршин хийж байна.
Дуурлагийн бvлгэмийн анхны тоглогчдын аль нь ч гээд улс орондоо нэр алдраа гайхуулж явсан хvмvvс байгаа юм. Тэд 1997 онд, Монгол улсын Уланбаатар хотонд явагдсан олон улсын дуурлагийн мєрийцєєнд оролцож, Оюунсан нарын хvмvvс улс орондоо олон улсын дуурлагийн анхдагч алтан медалыг авчирч єгсєн байна. Тэрээр Євєр монголын vндэстний дуурлагийн бvлгэмийн тоглогчидын ангийн дарга болсны хувьд тоглогчидоо дагуулан Тайван, Сянган, Гуандун, Шанхай зэрэг муж хотоор тойрон тоглолт гарган Євєр монголын дуурлагийн урлагийг бусад муж оронд ойлгуулан сонирхуулж явжээ.
Авиаслаг тоглогчид ажил тутахгvй гэгчээр дуулалт жvжиг "Мандхай цэцэн" –ний дотрохь Мандуул хааныг тоглох тоглогчыг олон тоглогчын дунд шилж сонгосоор байгаад дуулах жvжиглэх хос авиас бvрэлдсэн дvр дvрхийн талаар тохиромжтой тоглогч Оюунсанг шилсэн байна.
Тэрээр дуурлаг урлагийн єнєєдєр ба ирээдvйн тухай хэлэхдээ, "Манай дуурлаг урлагийн маш олон уламжлалт зvйл гэгдэн орхигдаж байна. тvvний зохион бvтээлэгэ, тоглох урлагийн талаар амьдрал маш их тутагдаж байна. малжих газраар явж амьдралд гvнзгийрээгvй бол манай хамгийн их эмзэг тал болно" гэжээ.
|