• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-04-20 17:55:39    
2001—2010 онд 200 сая шахам тариачин хот орж ажлын байр хайх болно

CRI

     Хятадын Хєдєлмєр, Нийгмийн Хамгааллын Яамны Хєдєлмєрийн Шинжлэх Ухааны Судалгааны Газрын орлогч дарга Мо Рун 2005 оны 3-р сарын 30-ны єдєр болсон ажлын байраар хангах асуудлаарх нэг удаагийн чуулга уулзалт дээр хэлэхдээ, 2001—2010 оныг хvртлэх 10 жилд Хятадын хєдєє нутгийн хvн ам нь хот суурин руу шилжих хандлага цаашид нэмэгдэж, 160—180 сая хvнд хvрч, дундажаар жил тутамд шилжих хэлжээ нь 14 сая 960 мянгаас 16 сая 620 мянгад хvрэх болно гэлээ. Мо Рун хэлэхдээ, 2010 оноос хойш, Хятадын хєдєє нутгийн хvн амын насны бvтэц болон хєдєє нутгийн хvн амын тоо хэмжээ нь жил дараалан багасах зэрэг хvчин зvйлийн улмаас хєдєє нутгийн хvн амын хот суурин руу шинжих хурд нь саарч, жил тутамд шилжих хэмжээ нь дундажаар 12 саяас 13 сая хvнд хvрнэ гэжээ. "Ирэх 20 жилд Хятадын хотжилтын тvвшин байнга дээшилж, ажлын байраар хангах бvтэц ч томоохон єєрчлєлттэй болох юм. Эдгээр нь хот суурины ажлын байраар хангах асуудлыг нэгдэлтэй зохицуулахыг тулгам шаардах юм" гэж Мо Рун тэмдэглэжээ.

    Тvvний танилцуулснаас vзвэл, ирэх 20 жилд Хятад улс аж vйлдвэрээр мэдээлэлжvvлэлтийг цаашид ахиулан, мэдээлэлжvvлэлтээр аж vйлдвэржvvлэлтийг ахиулж, эцсийн бvлэгт шинэ хэлбэрийн аж vйлдвэржvvлэлтийг биелvvлэх юм байна. Эдийн засгийн бvтэцэд иймэрvv хандлагын дагуу тохируулалт хийх тул, Хятадын ажлын байраар хангах бvтцэд ч томоохон єєрчлєлт гарах юм.

     Тэр хэлэхдээ, хамгийн багааар тєсєєлєхєд тухайлбал ажлын байраар хангах уян хатан чанар хэвээр байгаа нєхцєлд, 2010 гэхэд Хятадын ажлын байраар хангах цар хэмжээ нь 797 саяд хvрэх болно. Сvvлийн 10 жилд нэгдvгээр аж vйлдвэрийн салбар дахь ажлын байраар хангагдах хvний тооны шилжилт болон ирээдvйн хотжуулалтын тvвшний тухай тєсєєллийн дагуу, мєн vvний зэрэгцээ хоёрдугаар, гуравдугаар аж vйлдвэрийн салбарын ажлын байраар хангагдах хvний тооны єсєлтийнн байдлаас vзвэл, 2010 он гэхэд нэгдvгээр аж vйлдвэрийнх нь хvёрдугаар, гуравдугаар аж vйлдвэр рvv шилжиж, энэ гурван аж vйлдвэрийн салбар дахь ажлын байраар хангах харьцал нь 40: 24: 36 болох юм.

    Мо Рун хэлэхдээ, 2020 он гэхэд ажлын байраар хангах хэмжээ нь 888 сая хvнд хvрч, ажлын байраар хангах бvтцэд цаашид зохицуулга хийгдэх учраас гурван аж vйлдвэрийн салбарын ажлын байраар хангах харьцал нь 30: 25: 45 болох юм. Гуравдугаар аж vйлдвэрийн хувийн жин нь єнєєгийн Малайзийн 49.9%, Польшийн 48.8%-ийн тvвшинд ойртох юм гэжээ.

    Эдийн засаг хєгжєєд шинэ vе шатанд орж, бvс нутгийн хєгжлийн тэнцvvргvй байдлыг зохицуулахад хот хєдєєгийн нийгэм, эдийн засаг ялангуяа ажлын байраар хангах vйлс хєгжсєн байхыг шаарддаг байна. Хот хєдєєгийн ажлын байраар хангахын vндсэн агуулгын анхны давхарга бол даруй хот хєдєєгийн ажлын байраарр хангах ажлыг хот хєдєєгийн эдийн засаг, нийгмийн хєгжлийн чухал агуулга болгож, улс ардын аж ахуй болон нийгмийн хєгжлийн ерєнхий тєлєвлєгєє, стратегид багтаан vзэж, улс ардын аж ахуй болон нийгмийн хєгжлийн бvх талын vvднээс ажлын байраар хангах болон аж ахуйн нэгжийн тухай бодлого, хєрєнгє оруулалтын тухай бодлого, гадаад хєрєнгийн тухай бодлого, нийгмийн ажил vйлсийг хєгжvvлэх тухай бодлого зэргийн харилцааг дээд хэмжээнд нэгтгэн бодолцож, ажлын байраар хангах болон макро эдийн засаг, нийгмийн хєгжлийн асуудлыг харилцан ахиулах маягаар зохицуулах хэрэгтэй байдаг. /О. Дарамбазар орчуулав/