• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-04-20 17:58:17    
Хятадын бvтээгдэхvvний хангамж, эрэлт, хэрэгцээний байдал сайжирч байна

CRI

    Хятадын худалдааны холбооны ерєнхий нарийн бичгийн даргын орлогч Ван яо тун саяхан хэлэхдээ, Энэ оны эхний хагаст, Хятадын бvтээгдэхvvний хангамж, эрэлт хэрэгцээний байдал vрэгжлэн сайжирч байна. Энэ нь тєр улсаас тогтвортой хєрєнгє мєнгєний бодлого хэрэгжvvлж байгаа зэрэг хvчин зvйлтэй нягт холбоотой юм.

    Ван яо Хятадын худалдааны холбооны зохион байгуулсан 2005 оны бvх Хятадын худалдааны салбарын эдийн засгийн байдлын тайлан хийх хурал дээр хэлэхдээ, Сvvлийн vе Хятадын худалдааны яам болон бvх Хятадын худалдааны мэдээ сэлтийн тєв, Хятадын олон газрын бизнесийн гол удирдах салбар тэрчлэн холбогдох худалдааны том оврын аж ахуйн нэгжтэй хамтран 600 гаруй гол тєрлийн бvтээгдэхvvндний энэ оны эхний хагаст бvх Хятадын зах зээл дэх хангамж эрэлт хэрэгцээний байдлын судалгаа хийж жагсаалт гаргасан байна. Тєсєєллєєр энэ оны эхний хагаст бvтээгдэхvvний хангамж эрэлт хэрэгцээний байдал vрэгжлэн сайжрах болно. Энэ нь доор дурдах тєрвєн хvчин зvйлтэй маш нягт холбоотой юм гэжээ.

    1- рт, Тєр улсаас тогтвортой санхvv хєрєнгє мєнгєний бодлого хэрэгжvvсний улмаар эдийн засаг эрvvлээр нэмэгдэх байдлаа vрэгжлэн хэвээр байлгаж, эрчим хvч, дэд бvтэцийн чанартай тvvхий матриалын эрэлт хэрэгцээний нэмэгдэл нэлээд буурсан байна.

    2- рт, Тєр улсаас хєдєє аж ахуй, хєдєє тосгон, тариачны асуудлыг хvндэтгээж, хєдєє аж ахуйн талаар хєрєнгє оруултаа улам нэмэгдvvлсний ачаар vр тарианы vйлдвэрлэл баталгаажиж, ургац vрэгжлэн нэмэгдэх эрэмзлэлтэй байна.

    3- рт, Тєр улсаас хvнсний аюулгvйн байдлын хяналт удирдалгийг эрчимжvvлж, дасралтгvй шинэ бодлого боловсруулан тогтоож, хvнсний зах зээлийг дvрэмжvvлж, зах зээлийн хангамж, эрэлт хэрэгцээ нэн тогтвортой болсон байна.

    4- рт, Энэ жил бол Хятад улс Дэлхийн Худалдааны Байгууллагд нэгдэн орсон 4 дэх жил болох юм. Боомтын татварын нийт тєвшин 10.4% -с vрэгжлэн буураад 9.9%-д хvрсэн байна. Жижиглэнгийн худалдааг багтаасан зарим салбар улам нээлтэй болох болж, нэн олон гадаадын бvдээгдэхvvн Хятадын зах зээлд орж ирэхийн зэрэгцээ нэхмэлийн бараа, авто машин зэрэг зарим чухал бараа, бvтээгдэхvvний зєвшєєрлєл, лицензийн удирдалгийг хvчингvй болгоосны дараа улсын дотоодын хэрэглэгээний бvдээгдэхvvний зах зээлийн хангамж, эрэлт хэрэгцээний бvтэцийн сайжралтад ашигтай юм. (Г. Сайн-Єлзий найруулан бэлтгэв)