• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-04-20 18:00:54    
Орцон анчид орчин vеийн шинэ байшинд амьдрах болсон

CRI

    "Хусан модоор босгосон овохойд" амьдарч байсан Орцоны єєртєє засах хошууны Номин гацааны анчин Чи Шv вэнь настан анчны тосгоны орчин vеийн орон сууцанд сууна гэж зvvдлээ ч гvй байсан юм.

    Улс орноос анчин ардад туслан байгуулсан И миний анчин ардын орон сууцны шинэ хороолол нь 2001 оны 8-р сарын 15-ны єдєр байгуулагдан дуусч, бvх Орцон хошууны анхдагч анчины тосгон болсон юм. Сурвалжлагч энд хvрээд хувийн давхар байшин шиг гоё сайхан байшин мєр мєрєєр жигдэрч, vеийн vеэрээ уул хаданд ан гєрєє хийж явсан анчин ардууд хотынх шиг гоё сайхан хороололд амьдарч байгааг харлаа.

    60 гарсан настан Чи Шv вэнь бол Монгол vндэстэн юм. 40 гаруй жилийн ємнє тэрээр ажилч хєдєлмєрч эрэлхэг баатарлаг Орцон залууд мордож, Шинэ Бараг зvvн хошуунаас Орцоны єєртєє засах хошууны Номин анчин тосгонд нvvж ирээд, нєхрийнхээ хамт аглаг ууланд хусан овоохойд сууж, ан гєрєє хийх амьдралаа эхэлсэн юм. Тэр настан урьд хожид Орцон, дагуур, Хятад хэл сурсан юм.

    Настан Чи Шv вэн гурван єрєєтєй том байшинд сууж байна. Гэртээ шинэ єнгєт телевизор, шинэ диваан, шинэ ор, мєн иж бvрэн шинэ тавьлага тавьсан байлаа. Манай энэ том байшин барихад засгийн газраас 10 мянгахан юань авсан, шинэ нийгмийн ачаар манай орцон vндэстний анчид буян эдлэж байна гэж бидэнд ярьж байлаа.

    Тэр настан сурвалжлагчид хэлэхдээ: єнгєрсєнд Орцончуудын амьдрал маш хоцрогдонгуй байсан, намайг Шинэ барга зvvн хошуунаас анх энд мордож ирэхэд хэтхээн айлтай байсан бєгєєд зах ч гvй, юм хум худалдан авах гээд олдох юм байхгvй, идэж уух хvнсний зvйлээ ан гєрєє хийж эвлvvлж байсан. Зундаа эрэгтэйчvvд уулнаас ан гєрєє авчирбал, эмэгтэйчvvд махыг нь чанж, vлдсэнийг нь хатаагаад аажим иддэг, хvнсний ногоо гэж манай энд байхгvй болохоор зуны цаг эмэгтэйчvvд хээр хєдєєгєєр явж, гогод тана тvvж хатаагаад євєлдєє бяншинд vнэр оруулдаг байсан гэжээ.

     Эрт дээр vед Орцон vндэстэн давуу ч олж ємсєхгvй байсан болохоор эрэгтэй эмэгтэй настан нялха гэсэнгvй зээрний арьсан ємд дээл ємсєж байсан юм. Эм эмнэлгийн нєхцєл нь ч маш тааруухан байсан болохоор анчид євчин тахлаар нас барах нь олон бєгєєд урт наслаж чадахгvй байсан юм.

    Орцоны анчид орчин vеийн шинэ орон сууцанд нvvж ирсэнээс хойш, амьдралын тvвшин нь их дээшилж, шинэ хороололд нь дэлгvvр, эрvvл мэндийн амбалтор, сургууль зэрэг иж бvрэн тоног тєхєєрємжтєй болсоноор анчид хотын иргэд шиг ая духтай амьдарч байна. /Пэрлаймаа орчуулав/