Хятад улс заавал 9 жил сурах боловсролын дvрэм хэрэгжvvлдэг. Єнгєрєгч зууны 90-ээд оны vеэс, Хятадын хєдєє тосгоны хvмvvс хот руу шилжих нь олшров. Ингээд эцэг эхээ дагаад хотод ирсэн сургуулийн насны хvvхдvvд сургуулиас завсардах аюултай болсон байна. Ийм байдалд чиглvvлэн Хятадын боловсролын байгууллага болон шат бvрийн засгийн газар, ядуу зvдvv айлын хvvхдvvдээс хичээлийн номын зардал, бийр цаасны зардал, нэр бvртгvvлэх зардал гэх зэрэг 3 зvйлийн зардал тєлхєєс чєлєєлж, хvvхдvvдийн сургуулд орж боловсрол хvртхийг баталсан байна.
Хятадын баруун ємнєд нутгийн Кvнь Минь хот бол Юvнь Нань мужийн тєв юм. Тус хотын засгийн газар, 3 зvйлийн зардал тєлvvлэхгvй байх бодлогоо дорвитой хэрэгжvvлж, санхvvгээс 6 сая юаны тусламжийн мєнгє гаргаж, анх зэргийн дунд сургуулийн 20 мянган сурагч болон бага сургуулийн 5000 сурагчд олгосон байна. Кvнь Минь хотод олон жил хєдєлмєр vйлчилгээ хийсэн тариачин Жао Бао Шэн сурвалжлагчд хэлэхдээ:
Бид энд хvнсний ногоо зарах зэрэг аар саар наймаа хийдэг, уул нь хvvхдийн сурлагийн зардал гэж жил бvр 1000 гаруй юань vрдэр, одоо бодолгийн сайнаар бидны айл гэрийн дарамт хєнгєрлєє, ёстой сайхан байна гэжээ.
Yvний зэрэгцээ Кvнь Минь хотын боловсорлын ажил эрхэлсэн газрын албаны хvн, ноён Тянь Вэй дvн, 3 зvйлийн зардал тєлєхгvй болсон нь айл єрхийн дарамтыг хєнгєрvvлсэн тєдийгvй сургууль болон анхан шатны байгууллагийн хvндэрлийг ч багасгаж, ард иргэдийн сайшаалыг олж байна гэж ярьсан юм. Тэрээр хэлэхдээ: Хэрвээ ийм сайн бодлого хэрэгжээгvй бол ядуу амьдралтай айл єрхийнхэн, хvvхдийнхээ номын зардлыг ч тєлж чадахгvй болно. Засгийн газраас тэдэнд туслан мєнгє тєгрєг гаргаж єгч байгаа юм чинь тэд ярихгvй баярлан талархах ёстой юм гэжээ.
Дин Яа вэнь гэдэг жаал охин хэдэн жилийн ємнє эцэг эхээ дагаад Бээжинд ирж амьдарчээ. Уул нь гадар районаас Бээжинд ирсэн хvvхдvvд сургуулд орох тун бэрхтэй байсан юм. Одоо хотод бас гадар районаас ирсэн хvмvvсийн vр хvvхдэд зориулан сургууль байгуулж байна. Дин Яа вэнь охин бол Бээжингийн Юй Чюань лv бага сургуулийн сурагч юм. Тэрээр хэлэхдээ:
Манай сургуулийн багш нар биднийг бидныг єєрийнхєє хvvхэдтэй адил харж vздэг, хэрвээ євчин хvрвэл, багш бидэнд эм уухийг сануулж, ойчиж шархдах юм бол багш биднийг дагуулаад євчин vзvvлж єгдєг, хичээлээ дагаж дийлэхгvй бол багш єєрийн амралтын цагаа vрэгдvvлж байж, бидны хичээлийг нєхєж єгдєг, сургууль чєлєє тавьбал багш нар бидны аюулгvй байхыг харгалзаад сургуулийн тэргээр гэрт хvргэж єгдєг, Бид сургуулдаа шинжлэх ухаан, соёл, мэдлэг сурч байгаа тєдийгvй хvний хайр халамж байхыг ухаарч мэдсэн байна гэжээ.
Хятадын статистикийн vндэсний газрын бvртгэлээс vзвэл, хойщдын 10 жилд, Хятадын хєдєє тосгоны хvн ам жил бvр 15 саяар хот руу шилжиж, бараг сая хvvхэд эцэг эхээ дагаад хотод ирэх юм байна. БХАТИХ-ын байнгийн хорооны орлогч дарга, БХЭХ-ны дарга Гv Шиv лянь хэлэхдээ:
Гадар районоос хотод ирсэн хvн ам болон тэдний vр хvvхдийн боловсрол хvртэх хэмжээ нь Хятадын иргэдийн боловсорлын бvх талын тvвшин болон нийгэм, хvрээлэн байгаа орчны соёл иргэншил, эрvvл саруул хєгжлийн хэмжээг тогтоож байгаа юм. Иймээс тэдний vр хvvхдийн боловсрол хvртэх талаар тэгш эрх эдэлхийг хангах хэрэгтэй гэжээ.
Сургуулийн насны хvvхдvvдэд заавал 9 жил сурх боловсрол хvртээх бол Хятадын засгийн газрын ямагтын vvрэг хариуцлага мєн. Одоо Хятадын засгийн газар болон нийгмын олон салбарынхан бvгдээрээ энэхvv vvрэг хариуцлагийг хvлээн авч, хот хєдєєгийн ядуу зvдvv айл єрхийн сургуулийн насны бий бvхvй хvvхдыг сургуулд оруулхаар чармайж байна.
|