Сvvлийн vе, Хятадын Худалдааны Яам 2005 оны эхний хагасын Хятадын vйлдвэрлэлийн материалын зах зээл дахь гол болох 300 тєрлийн таваарын эрэлт хангалгын байдалд урьдчилсан шинжилгээ хийсэн байна. Уг шинжилгээний дvнгээс vзвэл, дотоодын хєрєнгє оруулалт нэлээд тvргэн нэмэгдэж, хэрэглээний бvтэц шат єгсєн, олон улсын зах зээлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж, газрын тос болон уул уурхайн vндсэн бvтээгдэхvvний vнэ цаашид нэмэгдсэн зэрэг хvчин зvйлийн ерєнхийлсєн нєдєєний улмаас, 2005 оны эхний хагаст Хятадын vйлдвэрлэлийн материалын борлуулалтын цар хэмжээ нь нэлээд тvргэн нэмэгдэх тул, зх зээлийн хэсэг таваарын хангалга нь эрлэт хэрэгцээнээс давах, хэсэг таваарын эрэлт хангалгын байдал зєрєєтэй болох хандлага гарах болно. Тєрєєс хэрэгжvvлж байгаа макро зохицуулалтын vр ашиг цаашид тодорохын хирээр, зах зээлийн эрvvл саруул, эмх журамтай хєгжилд нєлєєлєх хvчин зvйл багсаж, бvх Хятадын vйлдвэрлэлийн материалын зах зээл нь эрэлт хангалга vндсэндээ тотвоторй болох чиглэлээр цаашид хєгжиж, юмны vнийн ерєнхий тvвшин ч тотворжих юм.
Хятадын зонхилох vйлдвэрлэлийн материалын vйлдвэрлэл болон зах зээлийн эрэлт хэрэгцээ нь vндсэндээ тэнцvvртэй байгаа боловч, хэсэг vйлдвэрлэлийн материалын vйлдвэрлэлийн хэмжээ нь зах зээлийг бvрэн хангаж чадахгvй байна. Сvvлийн жилvvдэд Хятадын эдийн засаг нэлээд тvргэн тотвортой хєгжихийн хирээр, аж vйлдвэржvvлэлт болон хот сууринжуулалтын алхаа тодорхой хэмжээгээр тvргэсч, vvний дээр, баруун бvсийн нутгийг ихээр хєгжvvлэх, зvvн хойт зэрэг аж vйлдвэрийн хуучин баазуудыг хєгжvvлэх стратеги хэрэгжvvлж, суурь байгуулалтын хєрєнгє оруулалтын цар хэмжээ байнга єргєжиж, хэрэглээний бvтэц цаашид шат єгсєж, дотоодын зах зээлийн vйлдвэрлэлийн материалын эрэлт хэрэгцээ нэмэгдсэн байна. Шинжилгээний дvнгээс vзвэл, vйлдвэрлэлийн материалын 300 тєрлийн таваарын дотор, дотоодын vйлдвэрлэл болон эрэлт хэрэгцээний vндсэндээ тэнцvvртэй байх хэмжээ нь 56.7%-д хvрчээ.
2005 оны эхний хагаст тєрєєс макро зохицуулалтаа цаашид эрчимжvvлэн сайжруулж, аж ахуйн нэгжийн бvтцэд тохируулалт хийх эрч хvчээ нэмэгдvvлж, vндсэн хєрєнгийн хєрєнгє оруулалт ялангуяа газар эдэлбэрийн салбар дахь хєрєнгє оруулалт болон хот байгуулалтын цар хэмжээг хатуу хязгаарлаж, хар тємєрлєгийн vйлдвэрлэлийн хvчин чадавхийн тєлєвлєгєєгvй єргєжихийг тогтоон барьж, анхан шатны бvтээгдэхvvний экспорт хэт тvргэн нэмэгдэхийг зохистой хязгаарлах зэрэг бодлого, арга хэмжээнvvд авсны дvнд, vйлдвэрлэлийн материалын зах зээл нь сvvлийн хоёр жилд тvргэн єсч байснаасаа зохистой єсєх тийш аажмаар шилжиж, эрчим хvч, уул уурхайн vндсэн бvтээгдэхvvний зах зээлийн хангалга дутагдах хандлага намжих болно. Дотоодын vйлдвэрлэлийн материалын зах зээлийн vнэ нь дотоодын эрэлт хэрэгцээний єєрчлєлт болон олон улсын зах зээлийн vнийн хэлбэлзэлтийн дагуу, зохих хэлбэлзэлт vvсч, vнийн ерєнхий тvвшин нь єндєр байдалд тотворжих болно. Эрэлт хангалгын байдал зєрєєтэй байгаа хэсэг таваар нь эрэлт хэрэгцээ болон олон улсын зах зээлийн єєрчлєлтийн хvчин зvйлийн нєлєєгєєр зах зээлийн vнэ ч зохих хэмжээгээр дээшилнэ. /О. Дармбазар оруулав/
|