• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-04-22 17:42:34    
Газрын тосны vнэ єсч байгаа нєхцєл байдалд Хятад улс ямар арга хэмжээ авах вэ

CRI

    Газрын тосны зах зээлд донслолт гарч, газрын тосны vнэ єсч, газрын тосны бvтээгдэхvvн дутагдаж байгаа явдал нь хэсэг хугацааны турш дотоод гадаадын газрын тосны зах зээлийн ерєнхий хандлага болсон байна. Сvvлийн vе, олон улсын газрын тосны vнийн єсєлтийн тvвшин ч тvvхийн шинэ тэмдэглэлийг тогтоосон бєгєєд Хятад улс ч дотоодын бензин шатхууны vнийг дахиж нэмсэн байлаа. Олон улсын зах зээлийн газрын тосны vнэ цаашид єсєх vv, Хятад улс тvvнд хэрхэн хандах вэ гэсэн нь одоо хvмvvсийн анхаарч байгаа халуун цэгийн асуудлуудын нэг болоод байна.

    Холбогдох тоо сэлтээс vзвэл, газрын тосны vнэд нєлєєлєх хvчин зvйлд олз ашиг хэт хайсан завших ажиллагаа зэрэг багтаж байгаа боловч, ерєнхийд нь авч vзвэл, дэлхийн газрын тосны хангалга нь мєн эрэлт хэрэгцээнээс ихэвтэр байсаар байна. Энэ байдал нь урт хугацаанд vргэлжлэхгvйгээр зохих бууралтанд орох болно. Гэвч дэлхийн эдийн засгийн хєгжил тvргэсэхийн хирээр, газрын тос нээн олборлохын бэрхшээлтэй хэмжээ ч нэмэгдэж, ирэх хэдэн арван жилийн дотор, дэлхийн хэмжээнд газрын тосны vнэ єсєхєєс зайлхийхын аргагvй юм гэж зарим хvн vзэж байна.

    Сvvлийн vе, газрын тосны vнэ єссєн явдал нь Хятадын эдийн засагт нєлєєлсєн байна гэж зарим хvн vзэж мэднэ. Гэвч Хятадын тvvхий газрын тосны ирээдvйн эрэлт хэрэгцээний тухай тєсєєллєєс vзвэл, эдийн засаг цаашид єсєхийн хирээр, Хятадын авто машины хэмжээ нь 2002 онд 21 сая байснаасаа 2030 он гэхэд нэмэгдээд 390 саяд хvрэх тул, тэр vе болоход бvх дэлхийн тvvхий газрын тосны хэрэглээн дэх Хятадын эзлэх харьцал нь ихээр дээшлэх болно. Yvнд аж vйлдвэрийн хэрэглээний бусад газрын тосны хэмжээг хамруулаагvй.

    Хятадын Засгиыйн газар нь газрын тосны аюулгvй байдлыг хангахын тєлєє, стратегийн нєєц, бэлтгэл нєєц, орлуулан ашиглаж болох эрчим хvчний эх vvсвэр, урьдчилсан сэргийлэлтийн механизм зэрэг олон зvйлийн арга хэмжээ авсан юм.

    Хятад улс газрын тосны эх vvсвэр газрын олон ургалцтай байх стратеги тогтоож, газрын тосны эх vvсвэрийн хvрээ хэмжээг єргєтгєн тэлж, хэлбэр янзын олон тєрлийн байхыг чухалд vзэж, vvний улмаар газрын тосны vнэ єндєр байгаагаас Хятадын эдийн засагт vзvvлэх нєлєєг багасгах ёстой гэж зарим эрдэмтэн vзсэн байна.

    Газрын тос дутагдаж байгаа байдалд чиглvvлэн, Хятадын холбогдох vйлдвэр аж ахуйн нэгжvvд бензин шатхуун vйлдвэрлэх эрч хvчээ хувь дахин нэмэн ажиллаж байгаагийн зэрэгцээ бас олон улсын газрын тосны vнэ єндєр байгаагийн улмаас болсон дотоодын бензин шатхууны vнийн єсєлтийн даралтыг намжаахын тєлєє, зах зээлд хангалтай бензин шатхуун нийлvvлж, олон улсын газрын тосны vнийн єсєлтийн нєлєєг боломжийн хирээр багасгаж байна.

    Татварын хэмжээгээр бензин шатхууны эрэлт хэрэгцээний єсєлтийг зохицуулан хязгаарлах асуудлыг холбогдох байгууллагууд єнєє судлан хэлэлцэж байна.

    Эдгээр наатай арга хэмжээ нь бvр эмх цэгцтэй явагдаж байгаа юм. Олон талын хvчин чармайлтаар санаачилгат эрхийг гартаа авч, ирээдvйд гарч мэдэх газрын тосны хямрлаас урьдчилан сэргийлэх явдал нь Хятадын Засгийн газрын байгууллагууд болон мэргэжлийн хvмvvсийн нийтлэг ойлголт болоод байна. /О. Дарамбазар орчуулав/