Рэн мин ри бао сонины мэдээлсэнээс vзэхэд, Хєхнуур Тvвдийн тємєр зам 2006 оны 7-р сард туршин тэрэг нэвтрvvлэх болно, тэр vед хvн болгоны мэддэг мєртєє сонирхол татсан Хєхнуур, Тvвд нь урьд ємнє байгаагvй эдийн засгийн хєгжлийн аз дохиолд нvvрлэж, баруун бvсийг нээн хєгжvvлэх шинэ цэг болох юм. Хєхнуур Тvвдийн єндєрлєгийн найман сая ард тvмний эдийн засгаа хєгжvvлэх сайн сайхан хvсэл эрмэлзэл нь биелэгдэж, єєрийн гэсэн євєрмєц онцлогт энэхvv эдийн засгийн бvс нь Бє хай тэнгэс тойрсон бvс, Хєх мєрний гурвалжин бэлчир, Жvзян мєрний гурвалжин бэлчир районы эдийн засагтай мєр зэрэгцэн, дэлхийн анхаарал татах юм.
Танилцуулсаныг vзвэл, Хєхнуур Тvвдийн тємєр зам дєрвєн жилийн бvтээн байгуулалтаар дамжин, суурь барилга нь ноднин жилийн сvvлчид vэдсэндээ дуусч, энэ оны сvvлчид зам тємрийг нь бvх шугам дагуу тавьж дуусах юм. Энэ тємєр зам бол баруун бvсийг ихээр нээн хєгжvvлэх бэлэг тэмдгийн чанартай барилга болох юм. Хєхнуур Тvвдийн тємєр зам байгуулагдсанаас хойш, Лхас хотоос Шинин, Бээжин, Чэндv, Шанхай, Гуанжєv хvрэх таван тємєр замыг дэвсэж, урт хугацаа єндєрлєгт амьдарч ирсэн vндэстэнvvдийн хvн ардад гаднах ертєнцийг харах азтай дохиол олгох болно.
Хэрэг дээрээ Хєхнуур Тvвдийн засмал зам, Сь чуань Тvвдийн засмал замыг ашиглалтад оруулсан хэдэн арван жилийн турш, эндэх боловсон хvчин олон тvмэн болон эдийн засгийн стратикчид эдийн засгаа хєгжvvлэх арга зам хайсаар ирсэн бєгєєд эргэн тойрны vндэстний цєєнхийн районы эдийн засаг аялал жуулчлалын эх баялагаа хєгжvvлж ирсэн юм. Єєрчлєлт хийж нээлттэй байлгаснаас хойш ялангуяа намын 16-р хурлаас хойш, Хєхнуур Тvвдийн эдийн засаг их хєгжсєн юм.
Сурвалжлагчн ойлгосноор, Хєхнуур Тvвдийн тємєр замын шугам дагуу нутагт элбэг дэлбэг уул уурхайн эх баялагтай, зєвхєн Тvвдийн умард нутгийн уул уурхайн эх баялагын булагдац нь 600 сая юаний vнэтэй бєгєєд энэ нь бvх Тvвдийн уул уурхайн эх баялагийн 60%-ийг эзэлж байна. Хєхнуур мужид єнєє 300 сая гаруй юаний vнэ бvхий уул уурхайн эх баялаг хадгалагдаж байна. Олон жилийн турш Хєхнуур Тvвдийн єндєрлєгийн эдгээр vнэ цантай эх баялаг нь зам харилцааны нєлєєгєєс болж ашиглалтад орж чадсангvй. Иймээс эдгээр эх баялагийг нээн хєгжvvлэх нь Хєхнуур Тvвдийн эдийн засгийн єсєлтєд маш их vvрэг гvйцэтгэж, Хєхнуур Тvвдийг баруун бvсийг нээн хєгжvvлэх шинэ халуун цэг болгох юм. /Пэрлаймаа орчуулав/
|