Намрын шинэ суралгын хугацаа эхлэхээр Хятадын дунд бага сургуулийн заавал сургах боловсролд "Ганцахан хураамжийн дvрэм"-ийг бvх талаар хэрэгжvvлэх болно. Дураараа хураамж авдаг байсныг арилгах хамгийн vр ашигтай арга хэмжээ хэмээгдсэн энэ арга нь ард иргэддээ боловсролын талаарх суутгал хураамжийг тов тодорхой ойлгуулахын тєлєє юм.
Боловсролын гол болох салбарын тэмдэглэснээр бол, "Ганцахан хураамжийн дvрэм" гэдэг нь суралгын болон аар саар зардал, ном дэвтрын зардалд холбогдох салбар хураамжийн дээд хэмжээ гэж тогтооно. Yнэндээ заавал сургах боловсролд хураамжийн тодорхой баримжаа тогтоох нь сурагчдын гэр орны эдийн засгийн дарамтыг хєнгєлєх бєгєєд сургуулиудын хураамж авахыг удирдах ажлыг ч нэг хэмжээгээр дvрэмжvvлж болох юм. Ноднин энэ дvрмийг туршиж хэрэгжvvлснээс vзэхэд хєдєє тосгоны дунд бага сургуулийн хvvхдvvдийн гэр бvлд нэг тэрбум 700 сая юань хэмнэж єгсєн байна.
Гэвч боловсролын салбарын зvтгэлтэний шинжилснээр энэ дvрэмд, сурагчдын гэрий ахмадад илvv дарамт болж байгаа сургууль сонгох зардал, хичээл нєхєх зардал, сурагчийн дvрэмт хувцасны зардал зэргийг багтаасан боловсролын зардлуудыг vvнд хамарсангvй учраас эдгээр нь хэрэг дээрээ дураараа хураамж авахад том зай тавьж єгсєн байна.
"Ганцахан хураамжийн дvрэм"-д тогтоосон бодитой хvрээ хэмжээний талаар орон нутгуудын олонхи нь сул зардал, хичээлийн бичиг дэвтрын зардлыг хамруулсан ба зарим нь бас мэдээллийн техникийн боловсролын зардлыг хамруулсан боловч олонхи гэрийн ахмадын тусгаснаар энэ нь заавал сургах боловсролын хугацаанд авч байгаа зардлын доторх багаахан нэг хэсэг болно. Жишээлбэл дотуур байрны зардал, сурагчий дvрэмт хувцасны зардал, эрvvл хамгааллын зардал зэргийг бvр боловсрол болон юумны vнэ банк санхvvгийн салбарын нотлон тогтоосны дагуу хураамж авахыг сургууль орлон гvйцэтгэж байна. Эдгээр хураамжийг яаж татах талаар vvнд тодорхой тогтоол байхгvй.
Yvнээс гадна гэрийн ахмадуудын хамгийн их тусгал гаргаж байгаа зvйл бол багадаа хэдэн мянга цаашлаад хэдэн арван мянган юаньд хvрч байгаа сургууль сонгох зардлын асуудал болно. Бээжингийн 1-р зэрэглэлийн сургуулийн авч байгаа сургууль сонгох зардал 50 мянган юань, тvvнээс арай доогуурх нь ч 40 мянган юаньд хvрч байна. Ил хэлж байгаа нь энэ хэмжээ, хэрэг дээрээ зарим нь бvр vvнээс ч илvv.
Сургууль сонгох зардал авдаг болсны гол шалтгаан бол боловсролын эх баялагийн хуваарлалт тэнцvvргvйгээс болсон юм. Засгийн газраас шилдэг боловсролын эх баялагийг тєвлєрvvлэн "Yлгэр жишээ сургууль" "Цонх болох сургууль" "Голдлоготой сургууль" байгуулж, хамаг сайн багш нарыг цуглуулж, хамаг тэргvvний тєхєєрємж хэрэглэн, хамаг зузаан хєрєнгє дэвсгэртэй болчихох юм бол боловсролын чанар чансаа аяндаа дээшилж чадна.
Сургуулиудын хvчин чадал зєрєєтэйгээс болж, сургууль сонгох гэдэг vзэгдэл гарсан байна. Yvнийг арилгахад эрхбиш шилдэг эх баялагийг єргєтгєж, тэнцвэртэй хєгжvvлэх замаар замнаж, сургуулиудын зєрєєг явах тусмаа бага болгох хэрэгтэй гэж мэргэжилтэн хэлсэн байна.
Боловсролын ажил тєрийг хэзээ ч гэсэн ашиг олох зорилгоор хийж болохгvй. Тэр нь ард иргэдийн амьдрал ахуй болон нийгмийн хєгжлийн олон нийтийн бvтээгдэхvvн болох юм. Боловсролын бvтээгдэхvvн бол хvн, хvний болосрол болох юм. Yvнийг мєнгєєр хэмжиж болдоггvй юм гэж мэргэжилтэн хэлсэн байна. /Э. Цогзолмаа орчуулав/
|