Хятадын ємнєд нутгийн Ху Нань муж бол Хятадын агуу их удирдагч агсан Мао Зэ Дунгийн тєрсєн нутаг юм. эндэхийн хvмvvс халуун ногоо—чинжvv идэхээр нэр алдаршиж билээ. Єнєєдрийн нийгэмийн амьдрал дугаараар сонгсогч та бvхэн Ху Нань хvмvvстэй танилцгана уу.
Єндєр нуруутай хvдэр чийраг биетэй ноён Лю Ли Мин бол уугуул Ху Нань хvн юм . Гэртээ таван ам бvлтэй гурван vеэ vзэж байгаа чинээлэг амьдралтай айл юм. Энэ жил тавьтай Лю Ли Мин Ху Нань мужийн тєв Чан Са хотын албан хаагч, хэдийгээр тэтэгвэрт гарах тєхсєн боловч цог золбоотой явна. Хєгшин нь тэтэгвэртээ гарч, хvv нь компанид ажиллуулж, бэр нь гадаадын хєрєнгє оруулалтай аж ахуйн нэгжид ажиллаж, дєрвєн настай ач охин нь цэцэрлэгт явж байна.
Лю Ли Мингийнх гурван єрєєтєй том орон сууцны байшинд сууж байна. 30 ам метр байх саруул уужим зочны єрєєнд телевизор, босоо агаар тохируулагч , диван, ширээ зэргийг тэгш сайхан байрилуулжээ. Зочны єрєєний нэг талд тавьж байгаа хоолны ширээн дээр халуун ногоо—чинжvvний тєрєл бvрийн амтлагч, лажvv жян, хуурай чинжvv, зэргийг тавьжээ. Манайхн хоолонд халуун ногоо—чинжvv байхгvй бол хоол идээд амтгvй санагддаг. Бяцган охин гэсэн ч адилхан гэж Лю Ли Мингийн хvv Лю Зюан сурвалжлагчид танилцуулж байлаа.
Манайхан цагийн хоол болгонд халуун ногоо иднэ. Бай сайгаар хуурга хийхэд ч чинжvv хийнэ, давсалсан ногоондоо ч чинжvv хийнэ. Халуун тогоо гаргахад ч чинжvv хийнэ, гэрээрээ чинжvv идэх заншилтай гэжээ. Халуун ногоо—чинжvv идэх заншил нь Ху Нань мужийн цаг уурын нєхцєл байдалтай ихээхэн холбоотой юм.
Энд євєлдєє чийглэг хvйтэн, зундаа бvчим халуун. Чийглэг уур амьсгалын нєхцєл нь чинжvv ургахад тохиромжтой тул Ху Наний хvмvvс халуун ногоо идэх заншлтай болжээ. Хятад анагах ухааны онолоор бол чинжvv нь хvйтэн чийгээс сэргийлэх тул их халуун чинжvv ногоо орон нутгийн дийлэнх олон хvний хоол хvнсэнд дутагдаж болшгvй зvйл болжээ.
Ху Наний хvмvvс халуун ногоог олон янзаар иддэг. Хотод хvмvvс боловсруулсан хуурай чинжvv, дэвтээсэн чинжvv, чинжvvн жян, єєрєєр хэлбэл ла жян идэхээс гадна, бас чинжvvг нvдэж хэмхчээд дээр нь жян ю, жян зэргийг хийж холиж иднэ. Бас чинжvvг хэрчээд давсалж иднэ. Yvнийг " дvэ ла зяо" гэдэг. Єнєє Хятадын олон газрын Ху Нань онцлогтой гуанзанд хэрчсэн чинжvvтэй жигнэсэн загас нь их нэртэй зууш болжээ.
Ху Наний хєдєє тосгонд жил бvрийн намар чинжvv боловсрох vе тариачд тарьсан чинжvvгээ эш модтой нь бvхнийг хаман авчирж утасаар хэлхэн гэрийн саравчин доороо єлгєж хадаана. Энэ vеийн чинжvvний vнэр амт нь хамгийн сахйхан байдаг гэнээ. Намрын сvvлч євлийн эхээр Ху Наний хєдєє тосгоноор хvрвэл бараг айл єрєх болгоны гэр гадна гэсэнгvй хэлхээстэй чинжvv єлгєн хатааж, Ху Наний хєдєєгийн євєрмєц онцлогыг бvрэлдvvлдэг.
Ху Нань хvн нилээд хэд хоног халуун ногоо идэхгvй болбол ханиад хvрсэн шиг бие нь таагvй болдог гэнээ. Лю Ли Мингийнх нэг удаа умрад нутагт аялал жуулчлалаар яваад хэд хоног халуун ногоотой хоол олж идсэнгvй их зовсон гэдгээ.
Лю Ли Мин хэлэхдээ, тэр хэд хоногт яг л євчилсэн шиг болж, эхлээд юунаас болсноо мэдэхгvй байлаа. Сvvлд нь халуун ногоогоо идсэнгvйгээс боллоо гэснээ мэдээд Ху Нань хvний эрхлэсэн гуанзанд хvрч халуун ногоотой хоол идээд бие таатай болсан гэжээ.
Халуун ногоо нь Ху Наний хvмvvсийн хоол хvнсэнд дутагдаж болшгvй зvйл. Бас ч євчин хижгээс сэргийлэх эм тан болох юм. хэн хvн ханиад хvрэхэд хvрвэл эмнэлэгт очих хэрэг алга, ер нь улайсан халуун ногоотай халуун мянтуузыг ху жу хийгээд идэхэд хvрвэл ханиад тэр доороо намдана.
Ху Нань хvний халуун ногоо идэх онцлоыг харуулсан дуу ч Хятад даярт єргєн дэлгэрсэн байдаг. " "Ла мэй мэй" гэдэг энэ дуунд, хєєрхєн дvvгийн хэлж єгvvлэх пє лаа лаа, хєдєлмєрлєж ажиллах нь ч пє лаа лаа, хvндэт зочидоо зочлохдоо рэ лаа лаа гэж дуулж байна. Халуун ногооны ам хорсгон халаах байдлаар Ху Нань охины цовоо сэргэлэн шууд шуурхай ажилч хєдєлмєрч дvр тєрхийг дvрслэн дуулсан байна.
Нээрээ халуун ногоогоос болсныг бvv мэд, Ху Наний эрчvvд єєдрєг баярлангуй зантай, хvvхнvvд нь зориг зvрэхтэй шууд шуурхай асвар цагаавар зайтай юм. /Урангоо орчуулав/
|