• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-04-25 16:31:14    
Бvгдээрээ аспирантаар элсэгдсэн нэг байрын долоон оюутан

CRI

    Бээжин хотын нисэх онгоц сансрын техникийн их сургуулийн нэг байрын 7 оюутаны дотроос 3 нь аспирантаар найдвартай хvргэгдэж, 1 нь доктронт цол хамгаалуулахаар шvvд батлагдан, нєгєє 3 нь Бээжин их сургуулийн аспирантаар элсэгдсэн юм. Єнєє, Хятад улс аспирант элсэх хэмжээг ихээр нэмэгдvvлж байгаа боловч нэг байраараа аспирантаар элсэгдсэн жишээ маш ховор байдаг.

    Энэ байрын 7 оюутан Бээжингийн нисэх онгоц сансрын техникийн их сургуулийн 2001 оны компьютерийн факультетын сурагч болно. 7 хvнээс 6 нь хєдєє тосгоноос ирсэн бєгєєд гэр бvл нь ядуу хvчиртэй учраас гэрийн багш болох юм уу давхар ажил эрхлэхээр амьдралаа нэмрэлж, амралтаар нутаг буцсан ч гэрийн хvндээ туслан тариан ажил хийдэг байлаа. Зэн Чан єєрийгєє "гэрийн багшийн ван" гэдэг. Ням гариг болох бvр тэрээр эртлэж босон Бээжингийн холын дvvрэгд байгаа хэдэн айлд гэрийн багш болдог. 8 цагт эхний айлд, 10 цагт хоёр дах айлд, vд болоход ойролцооны дэлгvvрээс хєнгєн хооллоод гурав дах айлдаа ажилладаг. Энэ мэт удаа бvр сургуульд буцаж ирэхэд оройны зургаа толоон цаг болчихсон байдаг. Амралтаараа гэрийн багш болох нь ядаргаа ихтхй байсан ч их сургуулийн 4 жилдээ гэрээсээ амьдралын мєнгє аваагvйд Зэн Чан маш омогшдог байлаа.

    Амьдралын ижилхэн єнгрєлт нь нэг байрын 7 оюутныг зориг нэг зорилго ижил болгосон байна. Тэд энгийн vед бие биендээ тусладаг сайн найз болохоор барахгvй суралга дээрээ харилцан дэмжиж харилцан ахиулдаг юм. Их сургуулийн гуравдугаар ангийн компьютерийн хичээл нэлээд хvчиртэй байдаг учраас хичээлээ нэн сайн эзэмшихийн тулд тэд зав чєлєєгєє ашиглан лабораторийд туршилт хийж, хэн нэг нь асуудалд тулгарвал бvгдээрээ арга сvвэгчилж зохицуулдаг байлаа.

    Хичээлийн хир бvтэмжээр 7 хvн бvгд ангийнхаа эхний хэдэд ордог. Гэхдээ техникийн шинжлэх ухаан болсны хувьд оюутны 4 жил нь зєвхєн суурь тавьх шат гэж тэд vздэг болохоор бие биеэ урамшуулж аспирант шалгуулахаар хvчин чармайлт гаргасан байна.

    2001 оны компьютерийн факультет 9 анги 300 гаруй оюутантай. Аспирантаар батлан хvргэж болох хvний тоо 30-хан байдаг. Азтай нь тэдний байрын 4 хvн батлагдсан байжээ. Аспирант шалгуулахаар яаралтай бэлтгэж байгаа хугацаанд батлагдсан 4 хvн нь нєгєє гуравдаа чадахын хирээр тус дvхэм vзvvлсэн байна.

    Шєнє гэрэл унтраасаны дараа чимээгvй бай гэвэл бvгдээрээ нам дугуй болдог. Єнгєрсєнд олноороо орондоо хэвтсэний дараа ярилцах дуртай байдаг бєгєєд дандаа шєнийн нэг хоёр цаг хvртэл vргэлжилдэг байсан юм. Тухайн vе сургуулийн давтлагын єрєєний суудал маш бачим байсан учраас тэд хэдvvл ээлжилж эрт босон суудал эзэлдэг байлаа. Юань Юунчин хэлэхдээ, байрын нєхєд толгой єндийлгvй давтаж байхыг харах бvр єєрийн эрхгvй зориг шууддаг гэжээ.

    Бvгдээрээ аспирантаар элсэгдсэн тухай гавьяаг тэд байрын сайн сайхан орчиноос шалтгаалсан гэдэг. Тэдний байрын хамаг тод онцлог нь гэвэл интернетийн тоглоомд тєєрєлддєггvй юм.