Английн "эдийн засаг судлаач" сонин "асар их зєрєє-- энэ нь хэрэв тэмцээн болсон бол Энэтхэг Хятадаас хол хоцорлоо" гэсэн сэдэвтэй єгvvлэл нийтлсэн байна.
Хэдэн жилийг єнгрєєгєєд Бээжин буюу Шанхай хотод зочилахад хvрвэл, та нvдээ итгэж ядах юм. Шинэ онгоцны буудлаас гараад хурдны замаар хотын тєв рvv орох болно. Замын хазууд єндєр сvрлэг давхар байшингууд сvндэрлэн, єнгєрсєнд хараж vзэж байсан танил дасал болсон барилгууд цементэн шугайд алга болсон нь мэдэгдэнэ.
Харин Бомбейд буюу Делид хvрэхэд хvрвэл хуучин хэвээр байж, хvмvvсийг урам хугруулна. Онгоцны буудлын цорын ганц хувиралт гэвэл цагаачидын тэнхим дэхь ооцорлох системд єєрчлєлт хийсэн хэрэг болно. Хот руу орох авто зам шєнє орой болсон ч тvгжээстэй хэвээр байдаг. Тvгжээстэй замын хажуугаар тахир дутуу хvмvvс буюу хvvхэд тэвэрсэн бvсгvйчvvд машны цонхоор гуйлга хийж байдаг. Шинэ барилгууд буюу шинэ байгуулсан авто зам тохиолдож байдаг. Делид бас шинэ метротой болжээ. Гэвч хєрш зэргэлдээ орон нь єдєр сараар шинэчлэгдэн єєрчлєгдєж байхад Энэтхэгийг гадна талаас нь харахад хуучин янзаараа байж байлаа.
Хvн тутмын худалдаан авах хvчний талаас аваад хэлэхэд, Хятадын улсын дотоодын vйлдвэрлэлийн ерєнхий хэмжээ нь 20-р зууны 90-ээд оны эхнээс Энэтхэгийг даван гарч, хоёр орны эдийн засаг ч тухайн vеэс эхлэн нисэх мэт нэмэгдсэн байна. Энэтхэгийн улсын дотоодын vйлдвэрлэлийн ерєнхий хэмжээ 20-р зууны 80-аад онд дунджаар 5.6%-аар нэмэгдэж, 1991 оноос 2003 онуудад жил бvр 5.8%-аар нэмэгдэж байжээ. Хятад улсын эдийн засаг харин 20-р зууны 80-аад онд жил бvр дунджаар 9.3%-аар нэмэгдэж, 1991 оноос 2003 онуудад 9.7%-аар нэмэгдэж байжээ.
Энэтхэгийн хvн амын єсєлт нь тvргэн байснаар хvн тутамд ногдох дотоодын vйлдвэрлэлийн ерєнхий хэмжээний зєрєє нь ч их болсон байна. 1990 оноос 2003 онуудад Хятадын хvн тутамд ногдох дотоодын vйлдвэрлэлийн ерєнхий хэмжээ нь 8.5%-аар нэмэгэж байхад Энэтхэгийн харин 4%-аар нэмэгджээ. Иймээс 2003 онд Хятадын хvн тутамын орлого 1100 ам доллар байхад Энэтхэгийн сая 530 ам доллар байлаа. Хоёр орон саяхан болтол их тєлєв адилхан байсан болхоор энэ зєрєє нь хvмvvсийг цоцоом юм. Худалдан авах хvчин зvйлийг бодолхийлвэл Хятадын чинээлгийн хэмжээ нь Энэтхэгээс 70%-аар єндєр байна.
Єнгєрсєн нэг зуунд Энэтхэгийн хvн ам болон улсын дотоодын vйлдвэрлэлийн ерєнхий хэмжээ нь дэлхий ерєнхий хvн ам болон улсын дотоодын vйлдвэрлэлийн ерєнхий хэмжээн эзэх харьцал нь vндсэндээ хувиралтгvй байж, Хятадын хvн ам харин 1\4-ийг эзэлж байснаа 1\5-ийг эзэлэх болжээ. Yvний зэрэгцээ Хятадын дэлхийн улсын дотоодын vйлдвэрлэлийн нийт хэмжээнд 1913 онд 8.9%-ийг эзэлж байсан бол 2000 онд нэмэгдээд 11%-д хvрч, ноднин гэхэд нэмэгдээд 13%-д хvрсэн байна.
Олон улсын худалдааны талаас авч хэлэхэд, хоёр орны зєрєє нэн их болно. 1990 онд Хятад улс дэлхийн экеспортын 1.9%-ийг эзэлж, импортын 1.6%-ийг эзэлж байсан бол 2003 он болоход экеспортын 5.8%-ийг, импортын 5.3%-ийг эзлэх болжээ. Ноднин гэхэд л Хятадын хоёр талын худалдааны нэмэгдэл 36%-д хvч, Японыг даваж, АНУ, Германыг удаалан дэлхийн 3-р том худалдааны орон болжээ.
Энэтхэгийн худалдааны хэмжээ ч их тvргэн нэмэгдэж ноднин нэмэгдлийн хэмжээ нь 16%-д хvрсэн боловч Энэтхэгийн хоёр талын худалдааны нийт хэмжээ нь 150 тэрбум ам доллар байж, дэлхийн худалдааны нийт хэмжээний 1%-ийг л эзэлсэн байна. Хятадын худалдааны нэмэгдэл нь 3 жил дараалан Энэтхэгийн худалдааны ерєнхий хэмжээгээс их бйана. Энэтхэгийн экеспортын бизнисмен хоёр жилийн ємнє Хятадын єрсєлдєєнєєс тэдний мєхлийн єдєр ирэж магад гэж vзэж байсан бол одоо Хятад улс хатуу газардвал хєгжиж байгаа асар их зах зээлд газ нєлєє vзvvлэх магад гэж vзэх болжээ.
Хятадын гадаад валютын нєєц нь Энэтхэгийн 5 дахин орчим байж, 2004 онд 207 тэрбум ам доллар нэмэгдэж, жилийн сvvлч болоход 610 тэрбум ам доллар болжээ. Дэлхий эдийн засгийн нэмэгдэлийн хєдєлгvvр хvч болсны хувид Хятад улс нь баян орны эдийн засгийн чуулга уулзалтын чухал тvнш болсон байна. Хятадын єєрийнх нь хангасан тоо баримтыг vндэслэвэл, ноднин дэлхийн худалдааны нэмэгдэлд Хятад улс 12%-ийг эзэлсэн байна.
|