• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-04-25 17:07:25    
Лиао улсын соёлоор сэдэвлэсэн Хятадын анхны цэцэрлэгт хvрээлэн Євєр Монголд нээлттэй болсон байна

CRI

    Манай орны анхдагч Лиао улсын соёлын гол сэдэвт цэцэрлэгт хvрээлэн болох Євєр Монголын Єєртєє Засах Районы Улаанхад хотын ємнє уулын экологийн хvрээлэн саяхан жуулчдад vнэ тєлбєргvй нээж, хvмvvс эндээс Лиао улсын vеийн соёлын цацрангуй соёлыг гайхсан байна.

    Улаанхад хотын ємнє уулын хормойд байрлаж байгаа энэ экологийн цэцэрлэгт хvрээлэн нь дєрвєн том онцлогт талбайтай. Yvнд Хидаан єргєн талбай, Шуан лv чи єргєн талбай, Лиао улсын vеийн зоосны талбай, Хиданы том жижиг vсгийн талбай эдгээр болно. Хиданы талбай дах " Хиданы Вант тєр" гэсэн асар том гvдгэр сийлмэлт хана нь 63 метр урт, 9 метр єндєр байдагаараа Хятадын дотоодод дан ганц ханын талбайгаар хамаг том сийлмэл болсон байна. Энэхvv уран бvтээл нь Хятадын урлагийн ордонд болсон бvх Хятадын ханын зургийн анхны vзэсгэлэн дээр шилдэг уран бvтээлийн шагнал авч, улс байгуулагдсанаас хойш Євєр Монгол районы ханын зургийн салбарт олсон хамаг анхны тєрийн шагнал болох юм. Энэ Лиао улсын соёлын гол сэдэвт цэцэрлэгт хvрээлэнд бас Лиао улсын урлагийн том агуйтай, энэ агуй нь 44 метр гvvн байгаа бєгєєд одоо байгаа Лиао улсын vеийн бичиг дурсгалын зvйлийн охи содыг тєвлєрvvлэн харуулж байна.

   

    Ємнє уулын экологийн хvрээлэнд уул сарьдаг давхарлан, нарс майлаас хєхрєн ногоорч, орчин ахуй нь vзэсгэлэн сайхан, зам харилцаа дєхєм, тvvх соёлын vзэмж олон байдаг болохоор экологийн аялал жуулчлал хийхээр гол болгон, амралт жуулчлал, цэнгvvн тоглоом, тvvх соёл, бие махбудаа чийрэгжvvлэх, орчин ахуйг хамгаалах хvмvvжил хийх, ууланд бартаа хайх, vндэстний зан vйлтэй танилцахаар нэгэн цогц болгосон ерєнхийлсєн чанартай, олон чадавхт цэцэрлэгт хvрээлэн болох юм. Бvхийл хvрээлэнд арван том vзэмжит район болон зургаан том vзэн сонирхох гудамлигтай. Соёлын ерєнхийлсєн vзмэрийн районд нь хиданы єргєн талбай, Шуан лv чи єргєн талбай, Хиданы том vсэгт талбай, Хиданы жижиг vсэгт талбай, шvтгээн багана, тал нутгийн торгон замын том сийлмэл хєшєєнvvд, Лиао улсын vеийн Буддын шашны урлагийн агуй, Хааны талбай, Хидан тагт, Лиао улсын нэрт хvмvvсийн гудамлиг зэрэг байна. Ой модоор сэлvvцэн зугаацах хvрээлэнд нь нарсан модны талбай, жимс тvvх газар, шувуут ой зэрэг байна. /Пэрлаймаа орчуулав./