Сvvлийн vе, Бээжин хотод vндэстний онцлог бvхий хувцас ємсгєл моод болж байна. Эдгээр моод болж байгаа хувцас ємсгєлvvд нь Хятадын ємнєд нутгийн vндэстний цєєнхийн лаан будгийн урлал, Тvвд vндэстний хувцасны урлал, Наси vндэстний хувцасны урлал зэргээр чимэглэсэн байдаг юм.
Бээжингээс гадна, Хятадын ємнєд нутгийн Гуанжоу, зvvн нутгийн Шанхай зэрэг иймэрхvv хувцас гоёлыг харж болох юм. Хувцас гоёлын ажлыг олон жилээр хийж ирсэн хатагтай Хао Ли-пин хэлэхдээ, vндэстний хувцас гоёл моод болж байгаа нь нэг талаар хvмvvсийн гоо сайхны vзэл ойлголтонд єєрчлєлт гарч байгааг харуулж байгаа бєгєєд нєгєє талаар бас vндэстний соёл харилцан уусан нийлж байгааг харуулж байгаа юм гэжээ.
Хатагтай Хао Ли-пин бол Хотон vндэстэн юм. Тэрээ єнєє Бээжин хотод "Адовэй" маркийн хувцас гоёлын ажил тєрєл эрхэлж байна. Тvvний эрхлэн хийж байгаа энэхvv марк нь Хятадын 56 vндэстэн, ялангуяа 55 vндэстний цєєнххийн соёлоор зураг тєслийнхєє vндэс болгож, гар урлал, єнгє тарлан, хэв загвар, хувцасны материал зэрэг талаар зоригтой шинэчлэл хийж, єєрийнхєє онцлог бvхий хэв намбааг бvрдvvлсэн юм. Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ, би энэ маркийн хувцас гоёлыг хэдэн жил хийж байна. Єнєєгийн байдлаар, гvйлгээ ч маш сайн байна гэлээ.
Бээжингийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэг байгууллагад ажилладаг Тузя охин Аго бол "Адовэй" маркийн хувцас гоёлын зvйлийн байнгын хэрэглэгчдын нэг нь юм. Аго хэлэхдээ, эдгээр хувцасыг ємсєхєд эвлэг мєртєє бас vндэстний соёлыг харуулж байдаг юм гэжээ.
Олон vндэсєтэнтэй улс орны хувьд Хятадын vндэстнvvд бvхэн бvр єєрийнхєє хувцас гоёлын уламжлалт урлал болон хэв намбаатай байдаг билээ. Жишээлбэл Тай vндэсиний юбка, Монгол vндэстний тээл, Хэже vндэстний загасны арьсан хувцас, И vндэстний олон нугалаат юбка зэрэг бий. Хувцас гоёл бол нэг vндэстний єєр бусдаас ялгарах vндэстний онцлог бvхий тусгай тэмдэг болох бєгєєд тэр нь бас нэг хvний соёлын хэм хэмжээ, тvвшнийг харуулж байдаг юм. Yндэстний хувцас гоёлын судалаа шинжилгээний ажлыг зохих хэмжээнд хийж байгаа хатагтай Вэй рунхуй хэлэхдээ, єєр нэг хэлбэрээр эдгээр уламжлалыг хамгаалж болно.
Тэр нь даруй улалжлалт урлалыг орчин vеийн зураг тєсєлд шингээн оруулж хєгжvvлэхийн явцдаа хамгаалах явдал юм гэлээ. Вэй Рунхуй танилцуулж хэлэхдээ, миний хувцасны vйлдвэрт ажиллаж бий vндэстний нутаг районы урчууд нэхмэл нэхэх, хатгамал хатгах, будах зэрэг технологийг бvр чаддаг юм гэжээ. Тэрээр бас тvvнтэй адилхан авьяас чадвартай хувцасны загвар бvтээгчдийг бэлтгэн хvмvvжvvлж, vндэстний хувцасны зураг тєслийг орчин vеийн хувцас гоёл дээр нэн сайхнаар урлаж байна. Жил болгонд тэд vндэстний нутаг районд очиж, онцгой гар урлалын хатгамал бvтээгдэхvvн болон нэхмэл бvтээгдэхvvнvvдийг цуглуулдаг юм.
Єнєє гэхэд Вэй рунхуйгийн "Адовэй" маркийн бvтээгдэхvvн нь Хятадын дотоодод єргєнєєр борлуулагдаж байгаа тєдийгvй бас гадаадын зах зээлд орж, Сингапур, Дани зэрэг улс орнуудад єєрийнхєє хэрэглэгчидтэй болсон ажээ. Yндэстний хувцас гоёлдоо хайртай Вэй Рунхуй хэлэхдээ, нэн олон хvмvvс Хятадын vндэстнvvдийн хувцас гоёлын соёлын сайхныг хамтаар эдлэхийг би хvсч байна гэжээ. /О.Дарамбазар орчуулав/
|