1990 оны 4-р сарын 18-ны єдєр Пvдvнг нээн хєгжvvлснээс хойш єнєє 15 жил болжээ. Єнєє Пvдvн нэгэнт гадаадад нээлттэй, олон хvчин чадал бvхий орчин vеийн шинэ район болж хєгжсєн байна. Эдийн засаг болон нийгэм нь дээд тєвшинд vсрэнгvй хєгжиж, Шанхай хотын орчин vеийн бvтээн байгуулалтын дvр тєрєх болон Хятадын єєрчлєлт нээлтэй байгаагийн бэлэг тэмдэг болсон байна.
Тун саяхан Шанхай хотноо болсон Хятадын болон гадаадын хэвлэл мэдээллийн бага хурал дээр Пvдvн шинэ районы дарга Жан шюе бинь танилцуулаж хэлэхдээ, Пvдvнг нээн хєгжvvлээд 15 жил боллоо, єнєє тvvний эдийн засгийн бvхийл хvчин чадал нь 15 жилийн ємнєх Шанхай хоттой тэнцсэн байна. Пvдvн єнєє нэгэнт Шанхай хотын чухал эдийн засгийн нэмэгдлийн цэг, Шанхай хотыг олон улсын эдийн засаг, худалдаа, банк санхvv, агаарын тээврийн тєв хот болгон бvтээн байгуулах гол район болсон байна гэжээ.
Пvдvнгийн эдийн засгийн ерєнхий хvчин чадал нь их vсрэнгvй хєгжсєн байна. Бvртгэлийн хамгийн шинэ тоо баримтаас vзвэл, 2004 онд Пvдvнгийн аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvн 350 тэрбум юуниас давж, vvнд дээд шинэ техникийн аж vйлдвэрийн бvтээгдэхvvн 43%-г эзэлсэн байна. Гуравдугаар vйлдвэрлэлийн нэмэгдлийн vртэгийн GDP-д эзлэх хувийн жин 47%-д хvрч, vvнд банк санхvv, даатгал, орчин vеийн бодисийн гvйлгээ, хурал чуглаа, vзэсгэлэн, жуулчлал, мэдээлэл холбоололоор гол болгосон орчин vеийн vйлчлэгээний нэмэгдэл vртэг нь гуравдугаар vйлдвэрлэлийн нийт хэмжээний 67% -г эзэлсэн байна. Гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээ 80 тэрбум ам.доллар болсон байна. Пvдvнгийн газар нутгийн талбай 570 KM². Байнга суугаа хvн ам 2 сая 800 мянга. Пvдvн бvх Шанхай хотын 1/8 гийн хvн ам, 1/11 гийн газар нутгаар Шанхай хотын 1 /4 гийн GDP болон аж vйлдвэрийн нийт бvтээгдэхvvн, 1/2 гийн гадаад худалдааны импорт экспортын нийт хэмжээг биелvvлж, гэрээгээр ашигласан гадаад хєрєнгє 25 тэрбум 200 сая ам.доллард хvрч, бvх Шанхай хотын 1/3 гийг эзэлсэн байна.
Жан шюе бинь хэлэхдээ, Улсын хэмжээний 4 нээлтэй район тvргэн хєгжсний улмаас Пvдvнгийн vйлчилгээний ерєнхий хvчин чадлыг эрчимжvvлж, Пvдvнгийн эдийн засгийн тvргэн хєгжлийн хvрд болсон байна гэжээ.
Жан жиа жvй банк санхvv худалдааны бvс-д єнєє Хятадын болон гадаадын банк санхvvгийн 311 байгууламж, vндэстэн дагнасан 45 компаний орон нутгийн тєв байр, улсын дотоодын 94 том аж ахуйн нэгжийн тєв байр тэрчлэн бараг 4000 гаруй зуулчлах байгууламж хуран цугларсан бєгєєд vvнд гадаадын хєрєнгє оруулалттай 80 байгууламжийн хєрєнгийн нийт хэмжээ нь Хятадын эх газрын гадаадын хєрєнгє оруулалттай банкны хагас хувийг эзэлсэн байна. /Г. Сайн-Єлзий найруулан бэлтгэв/
|