Хятадын умард нутгийн Их Хянган давааны ягц сахлаг ой шугуйн дунд, тунгалаг булаг оргилсон уулын хазууд жижиг хот Рашаан хот байрлаж байна.
Рашааны ус маш гайхалтай, эргэн тойрон нэг хавтгай дєрвєлжин км ой дундах зvлгэн дээр тавь гаруй булаг хадны ан завсараас ундарч, том жижиг, хос дангаараа нарны гэрэлд гялтагнан, болор тунгалаг мєртєє тансаг сайхан харагдна. Рашаан булаг болгон нь адил бус темпратортой, зарим нь уур баагитал халуун бургилж байхад зарим нь яс янгинам хvзйтэн. Бас зарим нь нэг л доороос оргилон гарч байтлаа халууны хэмжээ нь хэдэн арван хэм зєрєєтєй. Рашаан хотын рашаан булагуудыг буцлам рашаан, халуун рашаан бvлээн рашаан, хvтэй рашаан гэж дєрвєн зvйлд хувааж байна.
Ийм олон рашаан булаг нэг газарт тєвлєрєн байрласан байгалийн хачин vзэгдэл дэлхийд ч ховор юм. Рашаан хотын рашаан булаг нь Германи, Турк, Оросын Каокс, Сиберийн рашаантай адилхан дэлхийн нэрт рашаан болох юм. Эндэх рашааныг дэлхийн хамаг их чадавхтай рашаан гэж хэлж болох юм. Тоо томшгvй олон євчтєн тvvний алдрыг сонсоод хvрэлцэн ирж, халуун рашаанаар нь угааж, хvтэн рашааныг нь уугаад эрvvл мэнд болоод буцсаныг тооцохын аргагvй юм. Иймээс энэ булагын усыг рашаан булаг гэж нэрлэж байна. Энэ булагын усыг єдєр болгон хэрэглэж байгаа тухайн орон нутгийн оршин суугчдын дотор хорт хавдард нэрвэгдсэн хvн нэг ч гараагvй.
Рашааны булгийн усыг хvн тєрєлхтєн хэзээ илрvvлж, хэзээ ашигласан тухай тодорхой нотолгоо байхгvй. Эртнээс аваад тухайн нутгийн хvн ард энэ рашаанаа ууж, энэ рашаандаа уугалга хийж, євчин эмгэгээ засаж байсан нь тодорхой. Сvvлээр нь шинэ Хятад улсын засгийн газар энд амралт сувьлолтын газар байгуулан, хvн арддаа vр єгєєжийг нь хvртээж байна. Рашааны амралт сувьлолтын газрын рашаан бол галт уулын чанартай рашаан булаг юм. Дэлхийн олон газрын болон манай орны бусад газрынх шиг эргэлтийн чанартай булагын ус биш. Энэ рашаан булаг нь харин балар эртний галт уулын хєдєлгєєнтэй холбоотой, газар зvйн бvтэц нь онцгой бєгєєд єн шимлэг газрын хєрстєй шинэ дєрєвдєгч галбын бvрэлдэхvvн байх тєдийгvй балар эртний галт уулын дэлбэрэлтээр бvрэлдсэн урсгалын судаст хад болон боржин чулуутай. Рашааны амралт сувьлолтын газрын рашаан булгийн газрын давхаргад олон тєрлийн ховор цухаг уурхайн эрдэстэй, жишээлбэл: натр, тємєр, нvvрс хvчлийн калц зэрэг байгаа бєгєєд хєрсєн доорох усны єєрєє цэвэрших хэмжээ нь ндєр, жил туж болор тунгалаг байдаг. Рашааны амралт сувьлолтын булгийн ус нь хєрсєн доорох 2800-3500 метр гvvн дэх хадны тасархай давхаргаас оргилон гарч байна.
Рашаан гэсэн алдартай Рашааны булагийн ус нь євєрмєц эмчилгээний vр ашиг болон євчин болгонд тустай байдагаараа дотоод гадаадад алдаршсан юм. Тvvх сударт тэмдэглэснээс vзэхэд, Чин Улсын Тvгээмэл Элбэгт Хааны vеэс энд амралт сувьлолтын газар байгуулан дотоод гадаадын євчтнийг хvлээн авч байсан юм байна. Рашааны халуун рашаан хvтэн рашаанд агуулагдаж байгаа уурхайн эрдэс болон бичил элмент нь адилгvй, халуун хvтний хэмжээ нь ч адилгvй байдаг болохоор тус тусдаа адил бус євчин засдаг байна. Энд " толгойн рашаан", " ходоодны рашаан", " хvлний рашаан", " нvдний рашаан", " таван цулын рашаа" гэх зэрэг олон рашаантай. /Пэрлаймаа орчуулав/
|