Хятадын дэнлvvний урлагийн соёл нь єнє удааны тvvхтэй юм. Yvнд уламжлалт соёл гvн зузаан агуулагдаж байдаг бєгєєд нvнжиг их дорнын онцлогтой байж, олон зуун жилийн турш Хятадын ард тvмний уран сайхан сэтгэхvй гоц мэргэн авъяас чадварын бvрэлваа болсоор ирсэн билээ.
Манай тооллын ємнєх 2-р зууны Хань улсын vеийн хаан жил болгоны цагаан сарын 15-ны єлзийт боовны баяр болох бvр айл хотлоор болгон, хот хєдєєгийн гудамж болгонд єнгєт дэнлvv єлгєх тогтоол гаргаж, хаантан хатад, тvшмэдээ дагуулан ордноосоо гарч, наадан зугаалж, ард иргэдтэйгээ хамтаар наргиж байсан учраас єлзийт боовны баярыг бас дэнлvvний бая гэдэг болсон байна. Хожим нь єлзийт боовны баярыг улс орны чухал баярын єдрєєр албан ёсоор нотлон тогтоосноос хойш, дэнлvvний баярын цар хэмжээ цаашид єргєжиж, ялангуяа хєл хєдєлгєєн ихтэй том гудамжууд болон соёлын тєвvvдэд их цар хэмжээний дэнлvvний vзэсгэлэн цуглаан хийж, хааны ордон, сvм хийд, баяд ноёдын ордон харшинд ч их хэмжээний дэнлvv єлгєж, бvх хотоороо єнгийн дэнлvv гэрэлтvvлж, эрэгтэй эмэгтэй настай залуу гэсэнгvй шєнєжин дэнлvv сонирхож, оньсого тааж, луут дэнлvv тоглуулдаг. Хvмvvс дэнлvv єлгєж сонирхож баярлах тєдийгvй бас олон дэнлvvтэй сайхан дэнлvvтэйгээрээ бахархаж, ур дэмээ єрсєлдєж байсан тул єлзийт боовны бая нь дэнлvv хийх ур мэргэжилээ сорих уралдаан тэмцээн болж байсан аж. "Жил жил он онд цэцэг адильхан ургадаг боловч Он он жил жилд дэнлvv адильгvй байдаг" гэж єлзийт боовны баярыг дvрсэлдэг шиг дэнлvvний урлаг нь он цагийн урсгалд ингэж улиран єєрчлєгдсээр буй болсон байгаа юм.
Хамаг эртэндээ Хятадынхан дэнлvvний арлыг хулс, мод, тємрєєр хийж, тvvнийхээ дээгvvр хив дурдан юм уу нимгэн цаасаар бvрхvvл нааж, дээр нь єнгийн будгаар хээ зураг зурж бvтээдэг байжээ. Тан Сvн улс (618--1279)-аас хойш дэнлvvг нэн олон янзаар, нэн уран сайхан хийдэг болсон байна. Дэнлvv хийдэг уран дархнууд амьтан араатан жигvvртэн шувууны vс ноос, эвэр, єд сод, шил, савхи шир, торго дурданг уран сайхан ашиглаж, дэнлvvгээ мандарваа цэцэг, бадам лянхуа цэцэг, мандалт цэцэг зэрэг янзын навч цэцэгний хэлбэртэй зохиож, халхавчин дэнлvv, бурхны суварган дэнлvv гэж бас хийдэг бєгєєд цагаан хашаар бvрдvvлж хийсэн хаш дэнлvv, єнгийн шилээр хийсэн шилэн дэнлvv, хонь ямааны савхиар уран сайхан сийлж хийсэн савхин дэнлvv гэх зэргээр янз бvрийн дэнлvv зохиодог юм.
Сvн улсын vед механигаар хєдлєгдєг том хэлбэрийн угсраа дэнлvv их олширч, зарим нь бас дэнлvvн уул босгож, тvvний орой дээр зохиосон модон саванд эргvvлтэй худгаас ус татаж дvvргээд доошоо асгахад хvрхрээ шиг маш vзэсгэлэнтэй сайхан байдаг аж. Хvмvvсийн хамгийн их гайхан биширсэн дэнлvv бол Сvн улсын vед дэнлvvний баяраар зохиогдсон "Ао шань дэн" буюу лаг мэлхийний уулны дэнлvv болно. Ао шань буюу лаг мэлхийний уул гэдэг нь эртний домог vлгэрт гардаг далай доторх єндєр уул болно. Тэр нь байнга урсгал даган хєвдєг байсан гэнэ.
Хурмаста тэнгэр асар том 15 лаг мэлхийг томилон явуулж энэ уулыг тулуулснаар уул нь хєдлєхгvй тогтсон гэдэг. Сvн улсын vеийн дархад энэ домог vлгэрт уллаж, томоохон хэмжээний олон дэнлvvгээр Ао шань уул босгож, тvvнийгээ нэг юм уу олон аварга мэлхийний нуруун дээр байгаагаар зохиож, тэр ууландаа бас хад чулуу, ой мод бvрэн байдаг бєгєєд бурхан сахиулсан арш хувилгаадын хєрєг зураг зэргээр чимэг нэмдэг байжээ. Энэ уулан дээрээ бас хєгжимчид хєгжимдэж, уулны энгэрт том индэр зохиож, дуу бvжгийн тоглолт гаргадаг. Нvсэр жавхаатай асар том дэнлvvний уул нь "Улс орон нутаг ус єнє мєнхє амар амгалан" гэсэн санааг зєгнєж байгаа болохоор хаан тvшмэл гэсэнгvй бvгдээрээ сонирхож vздэг байжээ.
Хятадын олон газрын зан заншил соёл адильгvй болохоор дэнлvvний урлаг нь ч єєр єєр хэв намбатай болсон байна. Хятадын зvvн нутгийн Жэ жиан мужийн Хай нин хотын Шиа ши жэнь суурьны дэнлvv нь зvvгээр уран сайхан шивэж хийдгээрээ онцлог юм. 1000 гаруй жилийн ємнє тvvнийг хаанд барих єргєц барьцанд барьж байжээ. Тvvний арлыг нь хулсаар хийж, бvрхvvлийг нь цаасаар наагаад дээр нь зураг зурж, тvvнийгээ зvvгээр шивэж хээ угалз болгодог байна. Нэг дэнлvvнд багадаа 10 мянгаад цаашилбал хоёр гурван зуун мянгаад нvх шивэж, тэр зvvний нvхээр тусах гэрэлд буй болох хээ зураг нь маш уран сайхан амьдлаг дvрслэг болдог аж. Жиан сv мужийн Сv жєv хотын дэнлvv нь уран нарийн хийцтэйгээрээ их нэртэй юм. Тэр газрын жороо морь нэртэй дэнлvv нь хамгийн онцлог юм. Тvvний гадар тал нь тагтны хэлбэртэй, давхар ханатай, дотор нь л асахад илчний vйлдлээс болж, дотор талын хана нь хєдєлєхєд тэр ханан дээрх зураг нь гадар талын ханыг нэвтэлж харагдахдаа хvн амьтан нь хєдєл хэрэг явдал нь яг болж байгаа юм шиг сайхан харагддаг байна.
Хятадын зvvн нутгийн Шань дvн мужийн Дэ жєv районы угсраа дэнлvv нь ч их нэртэй юм. Зарим нь бvр арван хэдэн давхар угсарсан байдаг. Yvнийхээ дэнлvv болгон дээр ардын аман vлгэр, ший жvжгийн vлгэр гэх мэтчилэн зураг давтагдуулахгvйгээр зурдаг. Ємнєд нутгийн Гуан дvнгийн Фє шань районд идэж болдог нэг зvйлийн дэнлvv байдаг. Тийм дэнлvvний хээ зураг нь зурсан биш, сийлсэн ч биш, гvнжидээр шигтгэж хийдэг байна. Тийм болохоор алиа хvvхдvvд ховхолоод идэчидэг байна. /Э. Цогзолмаа орчуулав/
|